Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд дараах хөтөлбөрийн дагуу төрийн айлчлал хийнэ.

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИСИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР

(2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүд)

Пүрэв гараг, 08 дугаар сарын 31-ний өдөрРом-Улаанбаатар
18:30Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
  
Баасан гараг, 09 дүгээр сарын 01-ний өдөрУлаанбаатар
10:00“Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ
10:00Угтах ёслол
  
Бямба гараг, 09 дүгээр сарын 02-ны өдөрУлаанбаатар
09:00Албан ёсны угтах ёслол 

Д.Сүхбаатарын талбай

09:30Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ 

Төрийн ордон

10:20Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ 

Төрийн ордны “Их Монгол” танхим

 
11:00Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана
11:10Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана
16:00Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ 

Гэгээн Петр, Паулын сүм

 
  
Ням гараг, 09 дүгээр сарын 03-ны өдөрУлаанбаатар
10:00Шашин хоорондын уулзалт хийнэ 

Хүн театр

 
16:00Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа 

Степпэ Арена

 
Даваа гараг, 09 дүгээр сарын 04-ний өдөрУлаанбаатар-Ром
09:30Сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ 

“Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно

 
11:30Үдэх ёслол 

“Чингис хаан” олон улсын нисэх буудал

12:00Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
17:20Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж