“ЗАНГИАТАЙ АЯЛАЛ” урамшуулалт хөтөлбөрийн СУПЕР 50 азтан болон ШИЛДЭГ 100 хэрэглэгч тодорлоо

“ЗАНГИАТАЙ АЯЛАЛ” урамшуулалт хөтөлбөрийн СУПЕР 50 азтан болон ШИЛДЭГ 100 хэрэглэгч тодорлоо

Zangia.mn нь 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж, программ хангамжийн оновчтой шийдлийг ашиглан хөдөлмөрийн харилцаанд оролцох боломжийг аж ахуйн нэгж, хувь хүмүүст нээлттэй олгохын зэрэгцээ хувь хүний хөгжлийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлж ажилладаг үндэсний компани юм. Одоогийн байдлаар 800,000 гаруй хэрэглэгч, 10,000 харилцагч байгууллагатай хамтран ажиллаж байна.

Zangia.mn-ээс хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор “Зангиатай аялал” урамшуулалт хөтөлбөрийг нэг сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү хөтөлбөр  2023.05.22-06.30-ны өдрийн хооронд хэрэгжсэн юм. Урамшууллын СУПЕР 50 азтан болон ШИЛДЭГ 100 хэрэглэгчийг 2023.07.03-ын өдөр Zangia.mn facebook page-д 19:00 цагт LIVE-аар тодрууллаа.

Zangia.mn-ийн нийт хэрэглэгчид Zangia.mn веб хуудас болон аппликейшнд бүртгүүлж, өөрийн CV-ээ шинэчлэн Zangia Academy-ийн 150 гаруй сургалтад хамрагдаж, Zangia Audio-ийн 200 гаруй аудио номоос сонсон урамшууллын ЗАНГИА ОНОО цуглуулж оролцсон юм.

Урамшууллын СУПЕР 50 азтаны шагналаас дурдвал Туркийн Анталия, Памуккале, Истанбул хотууд болон АВАТАР КИНО-ны зураг авалтыг хийсэн Хятадын Чангша, Жан Жиа Жиэгээр аялах эрх, iPhone 14 Pro ухаалаг гар утас, Цахилгаан дугуй, Зөөврийн компьютер зэрэг олон онцгой бэлгүүд байлаа.

Мөн урамшуулалт хөтөлбөрийн LEADERBOARD-ийн хамгийн идэвхтэй оролцсон шилдэг 100 хэрэглэгчид тодорч “Зангиа хэтэвч цэнэглэх эрх”-ийн шагналаа хүлээн авлаа.

Шагналын эздийн зургаас:

Урамшуулалт хөтөлбөрт идэвхтэй оролцсон нийт хэрэглэгчдэдээ баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж