Хятадын нийслэл Бээжин хотод агаарын температур Цельсийн 40 хэм хүрч халж байгаа учраас Засгийн газраас өнөөдөр ажил олгогчдод гадаа ажлаа зогсоохыг үүрэг болгов. 22 сая хүн амтай Бээжин хотод хэт халууны улмаас цаг агаарын онц үзэгдлийн үед авдаг хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлгийг зарлажээ.
Тус хотод сүүлийн 10 хоног дараалан Цельсийн 35 хэм давж халж байгаа юм. Өмнө нь ийм олон өдөр хэт халсан тохиолдол 1961 онд бүртгэгдэж байв. Бээжингийн эрүүл мэндийн албаныхан даралт ихсэх болон зүрх судасны өвчтэй хүмүүс, өндөр настан, хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Гэтэл Хятадын өмнөд хэсгээр үерийн гамшиг болж, олон мянган хүн орон гэрээсээ дүрвэхэд хүргэжээ. Тухайлбал, Өвөрмонголийн хойд хэсэг, Хар мөрөний зүүн хойд, Төвөд, Сичуанийн баруун өмнөд хэсгээр үерийн гамшиг болжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ