Ши Жиньпин Путинд анхааруулга өгчээ

Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Путинд анхааруулга өгчээ

Ши Жиньпин Путинд анхааруулга өгчээ

Украины дайнд цөмийн зэвсэг ашиглахгүй байхыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Хятадын дарга Ши Жиньпин анхааруулжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Москвад Путинтэй нүүр тулж уулзах үедээ ийн анхааруулсаныг "the Financial Times" өчигдөр мэдээлэв. Энэ нь Хятад улс нь холбоотон Оросыг дэмжих байр суурьтай ч хөрш Украин руу дайрсныг буруушаасан өнгө аяс гэж ажиглагчид дүгнэж байна.

Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак Хятадын энэ байр суурь чухал ач холбогдолтойг онцолсон бөгөөд Ши Жиньпиний нөлөө нь Путиныг цөмийн зэвсэг ашиглахаас татгалзуулна гэж найдаж байна. 

Украины зүүн өмнөд хэсэгт орших Запорожжиа дахь Европын хамгийн том атомын цахилгаан станцын дээвэр дээр Орос улс тэсрэх бодис байрлуулсан байж болзошгүй гэсэн сэрэмжлүүлгийг Украины зүгээс ирүүлсэнтэй холбогдуулан уг мэдээлэл гарчээ. Энэ тухай Украины ерөнхийлөгч Владимир Зеленский  мэдэгдсэн аж.

Украинд дайнаас хойш Оростой бүрэн хэмжээний харилцаатай байгаа цөөхөн орны нэг нь Хятад. Ши Жиньпин өнгөрсөн оны эхээр  Москвагийн үзэл бодлыг тусгасан Бээжингийн "энх тайвны төлөвлөгөө"-г танилцуулсныг АНУ болон Европт эргэлзээтэй хүлээж авсан. Гэхдээ цөмийн зэвсэг ашиглахын эсрэг Хятадын байр суурийг олон улс сайшааж байна.

Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел өнгөрсөн гуравдугаар сард хэлэхдээ, Ши Жиньпиний Москвад хийсэн айлчлал нь "цөмийн дайны эрсдэлийг бууруулна" гэж мэдэгдэж байв. 

Мөн Тони Блэйр өнгөрсөн долоо хоногт "Nikkei Asia" сэтгүүлд ярилцлага өгөхдөө, Хятадын хөндлөнгийн  оролцоо нь  дэлхийн дайныг өдөөхгүй байх нөлөөтэй гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж