Усны түвшин 10-80 см-ээр нэмэгдэж байгааг анхааруулав

Усны түвшин 10-80 см-ээр нэмэгдэж байгааг анхааруулав

Усны түвшин 10-80 см-ээр нэмэгдэж байгааг анхааруулав
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж байгаатай холбогдуулан Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Барх, Хурх, Балж, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж байна.
Мөн Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Хөгшин Орхон зэрэг гол үерийн түвшинг 15-40 см, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж гол үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэргийлэн сонор сэрэмжтэй байж, эрэг хөвөөнд бууж сууршихгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Өнөө шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-06 64.119.25.80

Мэ Энхболдоос—————-Сумьяабазарыг дуустал хотын мэарүүдийг дээлийг нь толгой дээгүүр нь нөмрүүл !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж