Г.Ганболд: Дуугүй явахаар УИХ-ын дарга дээрэлхэж байна

Г.Ганболд: Дуугүй явахаар УИХ-ын дарга дээрэлхэж байна

Г.Ганболд: Дуугүй явахаар УИХ-ын дарга дээрэлхэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.07.06/ Төрийн болон орон нутгийн өмчит оролцоотой компаниудын нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар дагнасан хяналт шалгалт эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангаж, тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Түр хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулах саналыг УИХ-ын дарга гаргасан юм.

Энэ асуудалтай холбогдуулж, нүүрсний олборлолт, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шинжлэн судлах үүрэг хүлээн, дээрхтэй чиг үүрэг ижил Түр хороог даргалж ажилласан, УИХ-ын гишүүн Г.Ганболд УИХ-ын дарга Г.Занданшатар дээрэлхэж байна гэж мэдэгдлээ. Тэрбээр "Дахиад түр хороо байгуулж байгааг би гайхаж байна. Дуугүй яваад байхаар дуугүй байгаа хүмүүсээ дээрэлхдэг хандлагыг УИХ-ын удирдлагаас гардаг боллоо. Бид нүүрсний түр хороо байгуулаад бүтэн жил ажиллаад сонсгол зохион байгуулъя гээд өчнөөн олон удаа хүсэлтээ өгсөн. Гэтэл яагаад нүүрсний сонсгол хийлгэхгүй байж байгаад хугацаа нь дууссан гэж татан буулгаад дахиад түр хороо байгуулахаар болж байгаа юм. Бид ядаж тайлангаа тавих ёстой. Өмнөх түр хорооны тайлангаа сонсоод дараагийн түр хороо байгуулах эсэхээ ярьдаггүй юм уу. Эхлээд ядаж тайлангаа сонс л доо. Үнэхээр муу ажилласан бол дараагийн түр хороогоо байгуул л даа.

УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг сонсгол зохион байгуулах боломжгүй гэж би гарын үсэг зураагүй. Гэтэл танай түр хорооны хугацаа дууссан, нүүрсний хулгайн асуудлаар биш хил гаалийн асуудлаар байгуулсан түр хороо гэж ярьж байна. Манай хороог татан буулгаад шинийг байгуулж байгаад хардах, гомдох сэтгэл төрж байна.  Бид сонсголоо өнгөрсөн дөрөвдүгээр сард хийнэ гэж нийтэд зарласан байхад боломжгүй гэж зогсоосон. Үүнээс хойш удаа дараа хүсэлт тавьсан боловч хийлгээгүй” гэв.

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиураар цоллуулсан УИХ-ын дарга Г.Занданшатар эл асуудлыг хэлэлцэх үед байсангүй. Түүний орлож, чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Г.Ганболд гишүүний ахалсан түр хороо олон ажил хийсэн. Тайланг сонсож байж дараагийн түр хороог байгуулах нь зөв. Тиймээс Түр хороо шинээр байгуулах тухай асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулъя” гэснээр энэ асуудлыг хойш тавив.

Харин Г.Ганболд гишүүн Түр хорооныхоо бүтэн жилийн туршид ажилласан тайланг тавьсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-06 64.119.25.80

Нүүрсний мафийхан хүчтэй бнаа! Хүчиндээ эрдэж УИХ-ын гишүүнийг УИХ-ын даргын эсрэг турхирч чадаж бнаа ! Ганболд гэж нэг "айрагны мангар" дуртай нь аргагүй нүүрсчдийн гар хөл болчихсоон тууж явна ! Энэ гишүүн монголын хууль тогтоох, хууль сахиулах байгууллагуудад итгэхгүй, нүүрсчдийн нөлөө хүчинд итгэж явдаг ажээ.

Avatar

зочин 2023-07-06 192.82.68.146

Б.Энхбаяр гишүүн шиг ажиллаж чадаагүй олон түмэнийг хүлээлгэсэн нь үнэн биз дээ.

Avatar

Нэргүй 2023-07-06 64.119.25.80

Өвөрхангайхан дэндүү урагшгүй ард түмэн юмдаа, энэ муу Ганболд, Чинзориг нтр ийг сонгож байдаг !
Их хурлын даргад дээрэлхүүлээд байгаа хүн бишээ чи, харин эсрэгээрээ цулайсан их мөнгөтэй, балайрсан их амбицтай НҮҮРСЧДИЙН ГАР ХӨЛ БОЛЧООД төрийн өндөрлөгийн өөдөөс ихээхэн цадиггүй аашилж бна доо, чи муу гөлөг !!! Чиний ард нүүрсчид бна, энэ ЗГ-ыг унагаа вал чамайг САЙД болгоно гэсэн бололтой, чи түүнд нь
үнэмшээ л их боргож байгаа эр юмаа даа !!!

Avatar

з 2023-07-06 66.181.160.120

дуугүй явсан чинь буруу нүүрсчин юм уу хаашаа юм бэ

Avatar

Зочин 2023-07-06 66.181.189.89

Юу ч хийгээгүй байж бас тайлан тавьдаг

Avatar

Zochin 2023-07-06 202.21.111.170

Монголын ард түмний нэг хэсгийг төлөөлж УИХ-д сонгогдчихоод "дарга намайг дээрлэхээд байна" гэж уйлагнаад яахав дээ. Хохь чинь, яах гэж "дарга" нарын цүнх барьж гүйсийн. Чадалтай бас бусдыг дагаж гүйгээгүй УИХ гишүүн болсон юм Энхбаяр гишүүн шиг "түр хороо"-гоо хуралдуудахгүй яагаав. Дарга нарын өмний амыг их харвал өөрөө унана шүү.

Avatar

хөлдүүтолгойт 2023-07-06 66.181.165.180

Ийм тэс хөлдүүнүүдийг хэн хаанаас сонгоод байдаг юм бэ

Avatar

ZOCNIN 2023-07-06 202.179.4.248

Ene holdyyg Teneg Arvaiheercnyyd songoson bolgoo

Avatar

DR. PRADHAN 2023-07-06 197.211.53.123

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

Avatar

Иргэн 2023-07-06 192.82.71.90

Чамайг ард иргэд ДУУГҮЙ ЯВААД БАЙ гэсэн үү эсвэл НҮҮРСНИЙ ХУЛГАЙГААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ хийгээд өг гэсэн үү??? Эргүүтээд байгаач

Avatar

zocnin 2023-07-06 202.179.4.248

Maaapaantai hyn gejguundaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж