Малгайн тэмдгээ дугуйруулах тэр бөх хэн бэ?

Малгайн тэмдгээ дугуйруулах тэр бөх хэн бэ?

Малгайн тэмдгээ дугуйруулах тэр бөх хэн бэ?

Төрийн наадам төв цэнгэлдэхэд нээлтээ хийхэд тун бага хугацаа үлджээ. Өнгөрсөн жил тэгш ойн наадмаа ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэсэн монголчууд энэ жил ч эрчээ алдахгүй биз. Өдгөө хурдан шигшмэл хүлгүүдийн уяа сойлог таарч, хүчит бөхчүүдийн эр бяр нь тэгширч, эрхий мэргэн харваачдын бэлтгэл ханаж, өдөр тоолон хүлээн сууж байгаа нь лавтай. Жил жилийн наадмаар аль нутгийн хэн гэдэг аавын хүү малгайн дөрвөлжин тэмдгээ дугуйруулж, улсын цолтны эгнээнд орох вэ гэдэг асуулт бөх сонирхогчдын дунд гардаг. Улсын наадамд тав давна гэдэг эрээн асрын өмнө зодоглосон бөх бүрт тохиох амжилт биш. Тэгвэл өнөө жил хаанахын, хэн гэдэг бөх улсын цолны өндөр давааг гэтлэхэд ойрхон байгаа вэ?

Мэдээж Архангай аймгийн арслангууд эхэнд нэрлэгдэх ёстой. Энэ жил аймгийнх нь 100 жил тохиож байгаа учир “Бөхбилэгт” дэвжээнийхэн нутгийн зон олноо баярлуулахыг хүснэ. Э.Мөнхжаргал, С.Сүхбат, Л.Отгонбаатар, Д.Ням-Очир, цэргийн заан Ө.Батсуурь нарт тэд найдаж буй.

Цагаан сарын түрүү бөх өнгөрсөн жилийн наадмаар тааруу барилдаж, улсын цол хүртэж чадаагүй. Гэхдээ аймгийн заан цолоо ахиулаад амжсан. Харин С.Сүхбатын бэлтгэлжилт, барилдаан торгон ирэн дээрээ байгаа гэхэд буруудахгүй. Ч.Санжаадамба аварга хүртэл түүнийг магтаж, ирээдүйтэй гэдгийг нь онцолж байлаа. Ерөнхийдөө энэ жил Архангайгаас дор хаяж хоёр улсын цолтон төрөх биз.

Хүчтний өлгий Увсаас Д.Тогтохжаргал, Б.Баянмөнх, Э.Мөнх-Эрдэнэ нар бий. Улсын цолтой дэвжээний ах нар нь ч дүү нараа доор даваанд дэмжих магадлалтай. Харин өнгөрсөн жилийн наадмаар начны даллагатай наадсан Булганаас Н.Намнансүрэн, Б.Очирхүү нарыг бах сонирхогчид буухиаг үргэлжлүүлнэ гэж харж байна.

Ховдынхон ч төрийн наадмыг түрүүг жил дараалан авахыг хүсч байгаа. Үүнээс гадна улсын цолтнуудаа олшруулахаар мөн зорьж буй. Тэгвэл тус хязгаараас Ц.Төмөрцоож, Б.Баянмөнх, Г.Дармаажанцан нар улсын цолонд ойрхон гэгдээд буй. Улсын цол хичээсэн, хөдөлмөрлөсөн бүхэнд ирдэг гэвэл бас үгүй. Тэр өдрийн аз, ёндоо гэж бий.

Бяр тэнхээ, эв хаваараа Төв аймгийн Э.Ууганбаяр, Өвөрхангайн Т.Довчинсэмбээ, Говь-Алтайн Т.Сайханжаргал, Дорноговийн М.Бямбадорж, Баян-Өлгийн У.Береке, М.Еркебулан, Говьсүмбэрийн Э.Мөнхбаатар нар начин цолонд хүрчих бүрэн дүүрэн боломжтой. Харамсалтай нь өдийг хүртэл аз дутсаар явна. Мөн Хөвсгөлийн Э.Баасанжав, Говь-Алтайн Я.Бумбаяр, Сүхбаатарын Н.Өсөхбаяр, Төвийн Н.Дашдаваа, Г.Өсөхбаяр, Дорнодын Б.Батдорж, Г.Төрмөнх, Сэлэнгийн Д.Төрболд, Х.Наранбаяр Хэнтийн Д.Алтанцоож, Өмнөговийн М.Буяндэлгэр, Завханы Д.Батбаатар, А.Нармандах, М.Амарсанаа зэрэг хүчтэнүүд өнөө жил улсын наадамд тав давахыг үгүйсгэхгүй.

Аз од нь гийсэн, бэлтгэл сургуулилалт нь жигдэрсэн хэний ч аавын хүү тав давж, индэр өөд гарахыг үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нямаа 2023-07-06 103.10.22.152

Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат Улсын гарьд Мягмарын Бадарч түрүүлнэ… Өнгөтэй бяртай байноо…

Avatar

Нэргүй 2023-07-06 192.82.71.23

Дорнодын М.Билгүүтэй, Б.Батдорж, Г.Төрмөнх нар улсын цолонд хүрнэ.

Avatar

Зочин 2023-07-06 202.126.88.221

Малгайн тэмдэг дугуйруулахад зэрэгт бол төмрийн хайч, хуурай энэ тэрхэнтэй байхад болно доо, кк

Avatar

Нэргүй 2023-07-06 192.82.83.114

Хангай аварга түрүүлнээ

Avatar

зочин 2023-07-06 103.57.95.26

Хүдэрбулга сайн барилдана

Avatar

Нэргүй 2023-07-06 66.181.160.91

Явж явж , тэр говийн ТӨГСДӨЛГӨӨН л энэ жил ЦАХИУР ХАГАЛАНА ….

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-06 202.9.40.12

Архангайн Мөнхжаргал начин болно. Хичээгээд аз шовойвол түүнээс дээшээ ч явж магадгүй, түрүүлэх ирээждүйтэй хүү. Сүхбаатарын Өсөхбаяр билүү, Хэнтийн Алтанцоож, Ховдын Төмөрцоож, ӨХ-н О.Нарөанбаатар, Уьсын эиэигхэн залуу начин болж магадгүй. Бумбаяр гэдэг сүрхий хүү, тэр бас. За тэгээд аз шовойвол хэн ч магадгүй. Хангай аварга дахин түрүүлнэ гэж итгэж байна. Бат-Өлзий ч магадгүй.

Avatar

Нэргүй 2023-07-06 202.126.88.108

Яг одоо бол энэн шиг хэрэггүй мэдээ алга даа. Мэдрэмжгүй юм аа нээрээ

Avatar

Нэргүй 2023-07-06 202.9.46.110

Наадам болохгүй ээ

Avatar

Нэргүй 2023-07-06 202.126.88.64

amni bileggui heseg buleg hotiihon bnaa, ter jil naadam taslaad neeree yu gehev xm xm

Avatar

Нэргүй 2023-07-06 107.77.227.212

Хун баясган цэнгуулэн
Алдар нэр
Аварга арслан заан начин гэх цол авч
Ашиг харж л
Барилдаж бг болохоос
Нийтийн уйл хэрэг гэвэл
Ай мэдэхгуй

Avatar

Зочин 2023-07-06 67.69.76.123

Юун бөх наадам. Сайн дураараа үерийн ажилд ажиллах нэг ч бөх олдохгүй л дээ. Мөнгө өгөхгүй болохоор. Тэгэхээр энэ жил хамгийн их шуудайтай шороо зөөсөн бөхөд цол олго. Худлаа барилдаж байснаас дээр

Avatar

зочин 2023-07-06 66.181.166.196

Юу яасан малгайн тэмдэг дугуйруулах, яг одоо бол бөхийн галуудыг буулгаж, бөхчингүүдээр далангийн шороо шуудайлуулж, зөөлгөвөл зөв болох байх аа

Avatar

Нэргүй 2023-07-06 192.82.80.118

мөнгө байхад үхсэний чинь бэлтгэл

Avatar

ард түмэн 2023-07-06 202.21.125.66

ЮУН БӨХ НААДАМ, ҮЕРИЙН АЮУД ЦААНА ЧИНЬ, УЛСААРАА УРСАХ БИЙ ВИЙ…НААДМАА ХОЙШЛУУЛЖ ҮЕРЭЭС ХАМГААЛЦГАА ӨӨРСДИЙГӨӨ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж