Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов зарлагдлаа

Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов зарлагдлаа

Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов зарлагдлаа

 

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2023 оны долдугаар сарын 4-ний ээлжит бус хурлаар Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ. Шалгалтад дунджаар 1200 орчим эрх зүйч оролцдог юм. Шалгалт нь сорилго, бодлогоос бүрдсэн 200 асуулттай байх ба үргэлжлэх хугацаа 200 минут байна. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг Монголын Хуульчдын холбоо энэ жил найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хуульчийн мэргэжлийн шалгалтад орой, эчнээ анги төгссөн эрх зүйчид орох боломж нээгдэж байгаа аж. Монгол Улс хуульчдыг сонгон шалгаруулах, мэргэжлийн гэрчилгээг олгох ажлыг 2004 оноос эхлүүлжээ. Түүнчлэн  2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар дээрх шалгалттай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинэчилсэн байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn (Монголын Хуульчдын холбооны албан ёсны цахим хуудас), https://burtgel.mglbar.mn/  (Шалгалтын бүртгэлийн цахим хаяг) цахим хаягт хандан танилцах боломжтой.

Ж.Даваадулам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Галхүү 2023-07-06 202.126.90.78

2024 онд зарлагдах шалгалтын мэдээлэл өгнө үү

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж