"Ард түмэнд очих ёстой мөнгө албан тушаалтны гарын салаагаар алга болсон"

"Ард түмэнд очих ёстой мөнгө албан тушаалтны гарын салаагаар алга болсон"

"Ард түмэнд очих ёстой мөнгө албан тушаалтны гарын салаагаар алга болсон"

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2023.07.06/ “Долоон жил далан худал” асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Ардын намынхан 2016 оны УИХ-ын сонгуулиар “Хэвлийд байгаа хүүхэд чинь хүртэл 15 сая төгрөгийн өртэй боллоо” гэж ард түмнийг айлгаж байгаад ялсан. Гэтэл МАН өнөөдөр монголчуудыг 35 сая төгрөгийн өртэй болголоо. Зөвхөн 2022 онд 5 их наяд төгрөгийн өр нэмж тавьсан, нэгхэн жилийн дотор. Энэ өр хоёр Чингис бондтой тэнцэх өр. Тэр их мөнгөөр юу хийв, ямар бүтээн байгуулалт хийв, хүмүүсийн амьдрал яаж сайжрав, жижиг дунд үйлдвэр яаж хөгжив, ажлын байр яаж нэмэгдэв, байхгүй. Энэ бол идэж уусан мөнгө, хулгайлж зувчуулсан мөнгө. Ард түмэнд очих ёстой мөнгө бүгдээрээ албан тушаалтнуудын гарын салаагаар урсч алга болсон.

Аудитын байгууллагын шалгалтаар 2022 онд баталсан төсвийн 18 их наядаас 5 их наяд нь санхүүгийн зөрчилтэй гарсан. Төсвийг зарцуулах эрхтэй, гарын үсэг зурдаг 6618 албан тугаалтан бий. Нэг хүнд 750 сая төгрөгийн санхүүгийн зөрчил ногдож байна, ямар замбараагүй байна вэ. Ардын нам яаж байна вэ, ард түмний толгой дээр гарсан байна. Хариуцлага тооцох ёстой” гэлээ.

"Нефть боловсруулах үйлдвэр 2021 онд ашиглалтад оруулна гэсэн ч 2026 он болсон"

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-МАН-ын далан худлын нэг нь нефтийн үйлдвэр. Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын зээлээр нефть боловсруулах үйлдвэр барьж, 2021 онд ашиглалтад оруулна гэсэн. Харамсалтай нь өнөөдөр нефтийн үйлдвэр баригдахгүй байна, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна. Энэтхэгийн 1 тэрбум ам.доллар дээр нэмээд Монголын ард түмэн 1 тэрбум ам.долларын өр авахаар боллоо. Ажлаа зогсоодог, удаашруулдаг цаана нь төсөв нэмдэг. Ямар ч тооцоогүй, эдийн засгийн үндэслэлгүйгээр эхлүүлсэн энэ ажлынхаа ард гарах ёстой. Далан худлын хамгийн том  амлалтын нэг нь нефтийн үйлдвэр. 2021 онд ашиглалатд орох ёстой үйлдвэр 2026 онд орох болов. Төсөв нь яагаад хоёр дахин нэмэгдэв.

Түр хороог сөрөг хүчнээр удирдуулахгүй бол МАН нүүрсний хам хэрэгтнүүд гэсэн үг

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-Эрх баригчид буюу МАН нүүрсний асуудал, 40 их наядын хулгайг замхруулах гэж байна. УИХ дээр Түр хороо яаралтай байгуулаад сөрөг хүчнээр ахлуулахгүй бол эрх баригчид нүүрсний хулгайн хам хэрэгтнүүд гэсэн үг. Н.Удаанжаргал, Б.Ганхуяг нарыг МАН буюу эрх баригчид өөрсдөө тавьсан. Муур багш царайлахгүйгээр нүүрсний Түр хороог дахин яаралтай байгуулж, ард түмнээс уучлалт гуйж, ард түмнийг хохиролгүй болгох ёстой.

Монголдоо амьдрах боломжгүй болсон залуучууд гадаад руу дайжиж байна

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:

-МАН 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Ажлын байр нь худлаа амлалт байсан байна. Монгол эх орондоо амьдрах боломжгүй болсон залуучууд гадаад руу дайжиж байна. Японы телевизээр өчигдөр тоо баримттай мэдээллээ. Монгол Улсаас 2021 онд 97,981 хүн ажил хайж, гадаад улс руу гарчээ. 2023 онд хэд нь гарах вэ. Амьдралаа залгуулах гэж гардаг байсан бол одоо эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрахын төлөө гэр бүлээрээ явж байна. Улаанбаатар хотод хоёр хоног бороо ороход юу болов. Авлигыг илчилсэн үер боллоо. Монгол Улс 1990 оны эзэнгүй айл шиг боллоо. Сувилагч олдохгүй байна, эмч олдохгүй байна, багш нар гадаад руу явж байна. Амлалтаа биелүүлээгүй МАН-д энэ амлалтыг нь байнга сануулах болно.

Хоёр дахь ноцтой асуудал бол, үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүр ялтан болсоор байна. НҮБ-ын шинжээчдийн судалгаагаар шүүхийн шийдвэргүйгээр 98 хувийг баривчилдаг гэсэн.Энэний мөрөөр Ардчилсан намын бүлгийн гишүүд хуулийн төсөл санаачилж, өчигдөр УИХ-д өргөн барьсан. 2016 онд баталсан байсан шүүхийн шийдвэртэй баривчилдаг, хойшлуулшгүй тохиолдол гэдгийг МАН шүүхийн шийдвэргүй баривчилдаг болгож өөрчилснөөс хойш маш их завхрал үүссэн. Маш олон хүний эрх зөрчигдсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5-д Ардчилсан намын бүлгийн гишүүд төсөл санаачилж өргөн барьсан. Энэ хуулийн төсөл батлагдвал Монгол Улсад шүүхийн шийдвэргүй баривчилдаг завхарсан асуудал зогсоно.

Эрх баригчид хувийн хэвшлийг элгээр нь мөлхүүлж байна

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-МАН санах ойгүй болчихсон. 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш найман удаагийн УИХ-ын сонгууль болоход зургаан удаагийн сонгуульд эрх баригчид ялалт байгуулж, 24 жилд дангаар ноёрхсон. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш УИХ-д 65, 62 бүлэгтэй, Ерөнхийлөгчийн засаглалтай, Монголын төрийг 100 хувь барьж байна. Амласан бүхэн нь биелэсэнгүй. Эрээ цээргүй худал ярьдаг. Сонгуульд өрсөлдөхдөө “Зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувийн хүүтэй зээл” олгоно гэсэн. Нэг хувийн хүүтэй зээл авдаг бизнес байна уу, огт байхгүй. Зах зээлийн нээлттэй нийгмийг хувийн хэвшил авч явдаг. Нэг үе Монгол Улсын ДНБ-ийн 70 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж, бизнесийн орлого нь нэмэгдэж байсан. Гэтэл өнөөдөр 70, 80, 90 хувийг төрийн өмчит компани бүрдүүлдэг, бизнес рүү төрийн гар хөл , авлига хээл хахууль, эрх мэдэл нь орчихсон, хувийн хэвшлийг элгээр нь мөлхүүлж байна. Хувийн хэвшил элгээрээ мөлхөнө гэдэг айл бүрийн, хүн бүрийн орлогыг авлигачид булааж авч байна гэдэг агуулга харагдаж байгаа юм. Тийм учраас жилийн 20.4 хувиас доош хүүтэй бизнес ийн зээл авч байгаа хүн алга. Дээр нь орон сууцны ипотекийн зээл зогссон байна. Далан худалчийн үлгэрээс шигшмэл 70 амлалтыг ярихад л огт хэрэгжээгүй байна.

Монголд дундаж давхарга байхгүй боллоо

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Монголд дундаж давхарга гэж байхгүй боллоо. Нийт иргэдийн 80-90 хувь нь улныхан.

МАН-ын засаглалын үед цөөн хэдэн компани, дарга нар дээр очоод зогссон. Байнга улсаас тэжээгддэг хэдэн компанитай. Боловсролын индексээр ухарчихсан. Бөөн хэл ам болж, арай гэж англи хэлийг хуульд орууллаа.

Есөн өдөр хүлээгээд хоосон хонов гэдэг шиг юм боллоо. Одоо найм дахь жилдээ зүгээр хурал, цуглаан яриад өнгөрөөх нь илт байна. Алдагдсан долоон жил боллоо. Амьдралдаа хийж, бүтээж босгосон зүйл юу ч алга.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-06 103.212.116.19

УИХ-ЫН ГИШҮҮН ХҮН ГЭХЭД Н.ГАНИБАЛ ГЭГЧ ХӨГИЙН БӨГӨӨД ХОГИЙН ШААР ЭНЭ ЭТГЭЭД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2021 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА ГЭДЭГ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС ОЛЖ АВСАН МЭДЛЭГГҮЙ, МЭДЭЭЛЭЛГҮЙ н**ш ВЭ? ИНГЭЖ ПОПОРЧ ТРООЛЬ ЦАРАЙЛАХАА БОЛИМООР БАЙНАА. ИЙМ ААЛИГҮЙ ААШ АВИР АЛЬ ХЭДИЙН МООДНООС ГАРСАН ШҮҮ ДЭЭ ТЭНЭГ ДУРАКАА

Avatar

Зочин 2023-07-06 59.153.114.35

Нүдний булайнууд тар, тонил, Монголчуудын ганц хүсэл энэ.

Avatar

Зочин 2023-07-06 192.82.84.107

МАН-ыг амжаад муулахгүй бол зуны амралтын үеэр нэр хүндээ өсгөж магадгүй гээд шүүмжилж байгаа юм байна. Асуудлаа хувааж аваад шүүмжилж байна.Ийм асуудлууд байгаа учир нэг талаас зөв юм.МАН-ыг сайн муулаад байвал дараагийн сонгуульд муусайн сонгогчид АН-д саналаа өгч таарна гэж бодоод байгаа нь эдний гол алдаа юм. Гэхдээ энэ гишүүд өөрийн төрсөн аймагтаа л сонгогдох магадлалтай болохоос өөр газар бол сонгогдохгүй. Пүрэвдорж Ховдод, Батсуурь Сүхбаатарт амьдрах нүхээ ухчихсан хүмүүс.

Avatar

Лорд 2023-07-06 122.201.31.236

За энэ удаа бол АН-ыг дэмжинээ. МАН хичнээн ч жил төр барив. Юу өөрчлөгдөв? Ямар ахиц дэвшил гарав? Ядаж нэг цахилгаан станц, ганц ч болтугай үйлдвэр байна уу? Би лав МАН-д одоо салаавч өгнө. Ахиж хэзээ ч итгэхгүй.

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-06 192.82.67.46

АН МАН АДИЛХААН. ХУЛГАЙЧУУД.

Avatar

Зочин 2023-07-06 59.153.114.35

Чуулганаас гаруут Ардын намынхны араас шууд хутга ш****г байнаш дээ АНчид. Хуйвалдах, худал хэлэх, хулгай хийхээс өөрцгүй новшнууд. 33 жил завсарлагагүй тонуул дээрэм хийж сөнөөлөө. Хохирол нь 1 хүнд тэрбумаэс давах байхаа.Аймшиг л болсон юм шүү дээ

Avatar

Нэргүй 2023-07-06 202.9.40.145

АН төр барьж байсан бол Монгол улсын тусгаар тогтнол эрсдэлд орох байсан. Ажил хийдэггүй зүгээр л шүүмжлээд байх шиг амархан зүйл үгүй. УИХ-д суугаа АН-ын эдгээр гишүүд бусдыг элэг доог болж гүйцлээ дээ

Avatar

Зочин 2023-07-06 103.57.95.252

АН төр барьж байхдаа засгийн газрын өрийг 7 тэрбум доллорт хүргэсэн. Ихэнхийг зам тавих, орон сууц барих хотын уулзварууд засах цэцэг тарих ,зэрэг үр ашиг муу,зардлаа удаан хугацаанд нөхөх боломжгүй зүйлд зарцуулсан. Их өрийг та нар үүсгэсэн, их ч завшицгаасан..Монголчууд төлж дийлэхгүй их өрөнд баригдсан нь та нарын буруу.Үүнийг мартсан гэж бүү эндүүр.

Avatar

Нэргүй 2023-07-06 202.126.88.106

хэрээ хэрээнийхээ харыг гайхав

Avatar

Нэргүй 2023-07-06 66.181.160.28

Ан н хэдэн балай шахуу юмнууд ийм элий балай юм яриад явбал дахиад гишүүн болно гэж зүүдээ яриад солиороод байхын ажил хийгээч лалрууд

Avatar

Нэргүй 2023-07-06 202.9.46.77

Зөв л юмнууд ярьсан бна ш дээ

Avatar

Нэргүй 2023-07-06 103.212.116.19

Г.ПҮРЭВДОРЖ ГӨЛГӨӨ ЧИ ХОЛ ОЧИЖ УНГАС АЛДВАЛ ЯМАР БАЙНА. ТҮҮНЧЛЭН МАХ ИДЭГЧ ГАНИБАЛ, ХОЁР ҮЗҮҮРТ ХАМИЛОН, УРВААЧ ШАРВААЧ С.ГАНБААТАР, ААЛИГҮЙ АВГАЙ С.ОДОНТУЯА, ЭХ ОРОНЧ ДҮР ЭСГЭГЧ Ж.БАТСУУРЬ, 40-ЫН БИДОН Д.ГАНБАТ НАР ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨХ ХЭРЭГГҮЙ. ТЭГЭЭД БИТГИЙ ОЛОН ДОЛООН ЮМ ГОНШИГНОЖ, ХӨХӨӨ ШИГ ДОНГОДОЖ, ТОГОС ШИГ ГОЁЖ, ХЭРЭЭ ШИГ ГУАГЛА.

Avatar

z 2023-07-06 202.21.97.82

ta nar yu gej helsen ch Mongol ulsiin zeeljih zereglel ahisan aih ayulgui bgaa

Avatar

Зочин 2023-07-06 64.119.16.47

Ингээд бодохоор МАН д хийсэн бүтээсэн зүйл юу байхгүй юм байна шүү.

Avatar

Зочин 2023-07-06 59.153.114.35

АНамчид МИНЭЭ !! ГҮЖИРДЭЖ МУШГИЖ УЛСТӨР ЧИНЬ ХОЦРОГДСОН, БҮР ДЭЛХИЙ НИЙТЭД ШҮҮ. ТА НАР ЭНЭ ЗАСГИЙН ӨМНӨХӨН 18 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ЭХНИЙ ХОЁРХОН ЖИЛД Л ЛУЙВРААРАА УНАГАЖ ОЛОН ИХ НАЯДЫН ӨРТЭЙ БОЛГОЧИХООД ЦЭЦЭРХЭЖ СУУХ НЬ ГУТАМШИГТАЙ БИШҮҮ. ЦАР ТАХАЛ, ДАЙН, ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТЫН ҮЕД ЭНЭ ГАХАЙНУУД БАЙГААГҮЙ НЬ АРД ТҮМНИЙ АЗ ХИЙМОРЬ ГЭЛТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-07-06 192.82.69.13

ДОРДОХЫН ДОЛООН ЖИОЛ МАН БАЙВАА. ҮНЭЭН ҮНЭН. БҮГД ЗОВЛОНГ НЬ БИЕЭЭРЭЭ АМСАЖ БАЙНА. ДООР ӨМӨӨРӨӨД БАЙГАА МАН-Ы ТРОЛЛУУДАА ТА НАР НАМЫНХАА БУЯНД ИХ ТАРГАЛЖЭЭ. ГАНЦААРАА ИДСЭН ГАХАЙ ТАРГАЛДАГГҮЙ ЮМ ШҮҮ. АРД ТҮМЭН ШАЛДАА БУУЖ БАЙНА. БҮГД ГАДААДРУУ ДҮРВЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-07-06 202.70.34.98

тэнэглэлд хязгаар үгүй гэдэг нь МАнайд болж бнда

Avatar

Нэргүй 2023-07-06 202.179.24.49

ЗСССС ТА НАР ГЭМГҮЙ ЮУ???? АВИЛГАЧИД ТА НАРЫН ӨРИЙГ ХУУ ДАРААД ОДОО ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭГДЭЭД ЯВЖ БН_.ЁСТОЙ ХОЛОО ОЧИЖ ХАДАНД ХОШГИРОО

Avatar

Ккк 2023-07-06 66.181.188.104

Монголчууд 30 жилийн туршид хийсэн сонголтынхоо үр шимийг хүртэцгээж байгаа. Бас түүндээ хайртай маш тууштай байдаг. Цаашид ч иймээрээ байна. Салхи савар оруулах тун дургүй.

Avatar

Дэл 2023-07-06 202.55.188.114

Ан ман гэж адилхан луйварчидаас бүрдсэн шүү дээ улстөрт орох гэж шундаг хүмүүс яагаад ч олигтой амьтан биш тэгээд ч тэр өрийг ард түмэн тавиагүй шүү дээ

Avatar

Иргэн 2023-07-06 192.82.71.90

АГУУ СОЛИОРОЛ гэхээс өөр хэлэх үг алга. Ямар засгийн үед Монгол улс ямар хэмжээний өрөнд орж, хэн тэр зээлийн хөрөнгийг яаж үргүй зарцуулсан, завшсан бэ гэдгийг иргэд ялгахтайгаа болсон. Та нарын ТАРХИ УГААЛТ-д хууртах хүн цөөхөн үлдсэн байх шүү. Тэгээд энэ шударга ёс яриад байгаа нөхдүүд дотор НЭР ЦЭВЭР хүн байна уу??? НЭГ Ч БАЙХГҮЙ

Avatar

Нэргүй 2023-07-06 103.26.195.207

Баячууд тавьсан өрөө өрсдөө л төлсөн дэр битгий тархи угааж бай

Avatar

Зочин 2023-07-06 103.57.95.252

Засгийн газрын 8 тэрбум долларын өрний ихэнх нь АН төр барьж байх үед буй болсон . Луйварч зан бүү гарга. Хүнд үнэнээ хэл. Дутагдлаа хүлээж сур. Бусдыг бүү гөрд.. Тэр үеийн сайд Батбаяр 1,5 тэрбумын зээл гадаадаас чирч ирж, зардлаа нөхөх боломжгүй зүйлд дураараа зарж авирласнаар энэ их өр үүссэн. Үүнээс бид одоо хүртэл гарч чадахгүй байна. Ардчилагч гэх хулгайчуудын тавьсан гайг одоо хүртэл бид нуруундаа үүрч явна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж