Н.Мандуул ШӨХТГ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Н.Мандуул ШӨХТГ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Н.Мандуул ШӨХТГ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга  Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Тодруулбал, тэрбээр ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийсэн байна.

Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэжээ.

ШӨХТГ-ын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас Н.Мандуул цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан байна.

ӨНГӨРСӨН ТАВДУГААР САРЫН 17-НД ТҮҮНИЙГ ШИНЭ ҮҮРЭГТ АЖИЛД НЬ ТОМИЛЖ БАЙВ

Засгийн газрын тавдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилсон. Тэрбээр дөрөвдүгээр сард хуучин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-дөө өгсөн байдаг. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, Н.Мандуулыг 2021 оны наймдугаар сард оронд томилж байв.
Н.Мандуул нь 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт 10 гаруй жил Сангийн яаманд ажилласан туршлагатай аж.

Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын "Мазаалай", "Хуралдай", "Дим сам", "Гэрэгэ" болон “Century” зэрэг бондыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдаж байсан бөгөөд Санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэл, макро бодлого, Засгийн газрын санхүүгийн статистик, Төслийн санхүүжилтийн загварчлал зэрэг чиглэлээр Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд англи, орос хэлтэй.

Боловсролын байдал:

  • 1990-2000        Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
  • 2003-2007        Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
  • 2012-2014        АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/

Ажилласан байдал:

  • 2007-2008        Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
  • 2008-2012        Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2013-2014        IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
  • 2014-2018        Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
  • 2019-2020        “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
  • 2020-2021        “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
  • 2021- оноос     Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-06 202.21.108.19

Олон юм гоншигнохгүй ажлаа хий.Ажилд болж бүтэхгүй бол өөрчилөлт хий сайжруул зас гэж ажилд томилсон байлгүй

Avatar

Зочин 2023-07-06 95.70.145.209

ажил хийх гээд иртэл өөдөөс нь улс төрийн заваан юм угтаа биз.. мундаг л залуу байна. дэмжих газраа байсан нь дээрээ

Avatar

даваа 2023-07-06 202.21.119.98

Яасан их даварсан бацаан бэ. Чамаар монгол улс дутав гэж, тэр гадаад руугаа явах хэрэгтэй.

Avatar

ZOCHIN 2023-07-06 203.23.199.2

Энэ одоо яасан даварчихсан гар вэ.

Avatar

Нэргүй 2023-07-06 192.82.83.138

Мандуулын зөв

Avatar

Зочин 2023-07-06 202.9.46.17

Угтаа бол энэ залуу шиг ухамсартай хүмүүс давамгайлж байж нийгэм цэвэршинэ,улс орны хөгжилд тус дэмтэй юм даа.

Avatar

Зөв 2023-07-06 202.126.88.151

ШӨХТГ даргын албан тушаал Н.Мандуулын суурь боловсрол хүмүүжил зан төлөвшилт огт таарахгүй зөв шийдвэр гаргасан.

Avatar

Нэргүй 2023-07-06 64.119.27.81

Н.Мандуулын тавьсан санал зөв санал шүү, дэмжээд байгууллагын статусыг нь өөрчлөх хэрэгтэй. Энэ их шударга зарчимч тууштай залуу байна лээ, мэдлэг хүчийг нь ашиглаад хэрэгтэй албанд нь томилоод тууштай ажиллуулаасай.

Avatar

Иргэн 2023-07-06 202.126.89.150

зөв шудрага залуу санагддаг.шөхгазарт ямарч эрх мэдэл байхгүй.шалгаад тогтоогоод акт торгууль тавиад бдаг.хэрэгжүүлж чададгүй.ийм байгуулага байгаад ч хэрэг алга..дандаа дарга нь солигдлоо.ийм газарт хүнийг ажилуулж цааш явахгүй.ийм мундаг залуус ховор до одоо цагт.хийж чаддаг юмыг нь хийлгэж ажилах нөхцөлөөр нь хангаасай мундаг боловсролтой залуу санагдсан.хүний урмыг нь бодож ууцыг нь битгий хуглаасай гэж хүсэж бна.өөрсдөө хов базаж хүн муулж байхаар ийм залуус олшроосой л гэж хүсэх бна

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-06 202.126.89.195

Энэ мэтийн эрх гаруудыг тэгээд зайлуулах хэрэгтэй. хогоо түүнэ үү захиралаа хийнэ үү өөрөө шийдэг. заавал дарга болгоод тэнэгтээд байдаг.

Avatar

Sodov 2023-07-06 66.181.161.8

Залуусаа та нар ажил хийж ачаалал дааж сураачээ, улс орон үеийн аюултай хэцүү үед байгууллагаа зохион байгуулаад дэм болохын оронд оргож зугтаад, тав тухыг хайх юм даа. Энэ бол эмгэнэл шүү.

Avatar

Нэргүй 2023-07-06 202.126.88.106

монополь олигархуудын араа зуулт дарамтанд ороод ажлаа өгсөн болов уу

Avatar

Нэргүй 2023-07-06 38.42.106.107

Зсс энэ яалаа гэж ингэж мандаад нэр нь түгээд эхлэв. Авгайгаа сольчихоогүй бол хадам нь ард нь байдаг байх даа. Нээх сонин өлөн залуу

Avatar

зочин 2023-07-06 195.239.33.2

Соросоор толгой угаалгасан залуу бн. Хэнд эрхлээд ингээд ажлаа голоод яваад байгаа юм бэ.

Avatar

Нэргүй 2023-07-06 103.229.120.173

Хэлгий бөөрөнхий хэлтэй дурак чинь юу хүсээд байгаа юм

Avatar

Нэргүй 2023-07-06 202.21.107.9

Энэ ёстой сүрхий залуу юмаа. Ийм залуус олон байгаа. Дэмжиж өгмөөр байна, улс орны хөгжлийн төлөө том ажил хариуцуулмаар байна. Зүгээр сул цалин аваад ингэс тэгэс гээд байж байяа гэсэн санаатай хүн ийм үндэслэлээр ажлаас гарахгүй л дээ… дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2023-07-06 202.44.208.172

Цүнх баригч, авлигач бол өөрөө л цуслаж байвал улсын ажил яах нь хамаагүй гэдэг "зарчимтай" байдаг. Гэтэл энэ залуу тийм биш бололтой???

Avatar

Нэргүй 2023-07-06 66.181.161.95

зүрх зориггүй ийм юмнуудыг битгий суудал өгч цагаа алаач

Avatar

Hamt hulgai hiihgui l gej baigaa yum bish uu 2023-07-06 23.92.142.182

Yamar setertei tursun bish. Alban tushaaliig avch boldog bol bas ugchihoj chaddag l baih heregteishd. Tsunh barij daldaganahgui l gesen baina.

Avatar

Dabaa 2023-07-06 103.9.88.141

iim snantramtgai baij bolohgui snuu

Avatar

Нэргүй 2023-07-06 192.82.69.13

ИАН-Ы ТӨРД ШУДАРГА ЗАЛУУС АЖИЛЛАХ ЯМАР Ч БОЛОМЖ БАЙХГҮЙ.

Avatar

АВИАТОР 2023-07-06 142.59.205.215

ЗӨВ ЗӨВ АВИЛГА ГОРЬДОГЧ & ЦҮНХ БАРИГЧ БИШ БАЙНА. ИЙМ ЗАЛУУСАА ХАИУЦЛАГАТАЙ АЖИЛД ТОМИЛООД БОДЛОГООР ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ. НИСЭХИЙН САЛБАРТ АЖИЛЛУУЛААСАЙ МӨН Ч ИХ ХИЙХ ЮМ БАЙГААДАА ЁРӨНХИЙ САЙД, ЁРӨНХИЙЛӨГЧӨӨ ! !

Avatar

Нэргүй 2023-07-06 202.9.40.145

ХӨГЖЛИЙН БАНКИНД НЬ БУЦААЖ ТОМИЛОО, АЖЛАА МЭДНЭ,, УЛСАД Ч ХЭРЭГТЭЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТУУШТАЙ, ШУДАРГА БАЙДЛЫГ НЬ ЗӨВ ГАЗАР АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. иЙМ ЗАЛУУСАА ДЭМЖИХ ЁСТОЙ, ӨМНӨХ ТАВЬТИРГҮЙ ӨВГӨД ЭМГЭДЭЭ ИЙМ ЗАЛУУСААР СОЛИХ ЦАГ НЬ ИРЧИХЭЭД БАЙНА, ОДОО ЗАЛУУС МИНЬ ЭХ ОРНОО ЦЭГЦЭЛЖ АВЧ ЯВЦГАА

Avatar

Зөв 2023-07-06 202.21.127.160

зөв залуу байна. Ажиллах нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй бол мануухай болоод яахав.зоригтой хүү байна. амжилт хүсье

Avatar

Иргэн 2023-07-06 192.82.82.161

эрхлээд явдаг юмуу, ажлаа хийж мэддэггүй юмуу?

Avatar

Нэргүй 2023-07-06 192.82.65.172

Ажил хийж чадахгүй нялх сэнгүм шиг пиздаа вэ. Энэ одоо дарга байх заяанд төрсиймүү. Цүнх барьсан новшийн гаруудаас улсаа цэвэрлэх юмсан.

Avatar

Нэргүй 2023-07-06 146.70.74.211

Намын нэг хулгайчийн салтааны үс л байна

Avatar

Нэргүй 2023-07-06 192.82.80.118

зөв ш дээ, юү ч мэдэхгүй чадахгүй юмнуудын дор ажиллаж болдоггүй юм даа.

Avatar

зочин 2023-07-06 66.181.166.196

Зөв зөв, хуулаиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх эрх зүйн орчин нь бүрдээгүй бол ажил хийх боломжгүй нь ойлгомжтой, худлаа ажил хийсэн дүр эсгэж, зүгээр цалин авч суугаад муу нэртэй л үлдэнэ ш дээ, залуу хүн зөв шийдвэр гаргасан байна, төрийн ажилд зөв жишиг тогтоож байгаа нь сайн л гэж харж байна даа

Avatar

Нэргүй 2023-07-06 43.228.131.77

Хэрэглэгчийн эрхийг зөрчсөн байгууллага, компани болгоныг хуугаар нь хуулийн хариуцлага тооцох ажил нь бэлхнээ л байгаа. Гэтэл үүнийг зориглоод, гардаад, ханцуй шамлаад залуу хүний эрч хүчээр дайраад орох ёстой байтал ийм увайгүй, арчаагүй, аймхай, хулчгар зан гаргаж байдаг. Зориг зүрхгүй юм гэдгийг нь одоо тэр томилсон байгууллага, албан тушаалтан нь эрхбиш харж байгаа байхдаа

Avatar

Нэргүй 2023-07-06 103.212.119.114

tegj ajillaahin tuld huuli erh zuin orchin n bhgui bna gsn bna, Shudarga esig togtooj bna gd uuruu huulia zurchuud bj bolohgui biz dee?!

Avatar

Нэргүй 2023-07-06 202.131.238.26

зөв зөв, угаасаа юу ч хийдэггүй байгууллага

Avatar

Ha 2023-07-06 192.82.76.186

Энэ ажил хийж чадахгүй өөрийгөө бодсон чадахгүй болохоороо л өргөдөл өгдөг өөрийгөө юу гээд бодсон юм бэ

Avatar

Нэргүй 2023-07-06 120.22.190.69

Жижкэн асуудлаас болж гоншигонож байгаа харагдах юм. Би бол, шинэ томилогдсон ажил нь өмнөх шиг сайн гүйцэтгэх баггүй учир, парга нь тодрох боломж, потенцал бага санагдсийн болвуу гэж харлаа. Өмнө нь нэг банкны дарга байхад бол тэртэй тэргүй бүрдсэн, мэргэжлийн баг байсан, харин энэ байгуудлагад нь хэдэн байцаагч нэртэй, яг юу байцаах нь тодорхлойгүй тийм л орчин байгаа. Тэглээ гээд Гарын таван хуруугийн Шагдарцарайлах бол сайны шинж биш. Бусадтайгаа адил нэг намчин хүү байсан байхнээ.

Avatar

Нэргүй 2023-07-06 103.229.120.173

Амбиц хөөх гэсэн нэр хүнд олох гэсэн чинь болохгүй шинжтэй болохоор шантааж хийж байгаа юм

Avatar

Нэргүй 2023-07-06 66.181.182.253

энийг ахиж төрд бүү ажиллуул.хэдэн сар блоод л чадахгү нь гэд хүсэлт гаргах юм.өөрөө хүмүүс мундаа юу

Avatar

Зочин 2023-07-06 66.181.188.174

Зах зээлийн эдийн засагтай оронд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн байгууллага байх боломжгүй. Татан буулгах хэрэгтэй

Avatar

энэ залуу чадахгүйгээ л мэдэж 2023-07-06 202.55.188.33

Энэ газраа нэр төдий байлгаж байхаар татан буулгавал таарна. энэ мэт этгээдүүд ирж, явсаар энэ завсарт нь хэрэглэгчид сүйрлээ. энэ улсад шударга өрсөлдөөн байгаагүй, байхгүй, дан ганц монополь, шударга бус бизнес л оршин тогтнож байгааг хэн хүнгүй мэднэ. судлаад байх ч зүйлгүй, энд байгаа хууль эрхзүй, хүн хүчээрээ хийе гэвэл хийж болох нөхцол байсан. өөрөө айсан. муу байна. ярилцлагыг нь үзсэн, их чамлагдсан даа.

Avatar

Төрийн албан хаагч 2023-07-06 202.126.89.226

Ажлыг сорчилж, голж шилж хийдэг бол энэ төрийн албанд ажиллах хүн байхгүй. Төрийн албанд бэлэн тансаг ажлын байр, орчин, хамт олон гэж хаана ч алга. Өмнөх үе үеийнхэн тийм орчин нөхцөлийг бүрдүүлэх гэж гоншигнолгүй болохоосоо болохгүйг хүртэл ажилласан юм даа уг нь…

Avatar

Юмаа мэддэг, зөв хүн ийм байдаг. Боломжгүй бол суудал бөглөхийг хүсдэггүй. Харамсалтай байна. Хохирогч нь ард түмэн. 2023-07-06 202.21.104.2

Энэ хүн ажлын сорчлох хүн биш гэж бодож байна. ШӨХТГ эдийн засаг замбараагүй болж, үнэ ханш эцэс төгсгөлгүй өсөж, үнэмлэхүй монополь тогтож байгаа энэ цаг үед энэ байгууллагыг зөв авч явья гэж ултай суурьтай хандсан байна. Харамсалтай нь төрөөс байгууллага хэвийн ажиллахад шаардагдах орчин, нөхцлийг бүрдүүлж өгсөнгүй. Нөхцөл бүрдэхгүй бол ажиллах боломжгүй. Урьд урьдын нам дагасан попууд самарсан уу гэхээс хийсэн юм байхгүй. Энэ байгууллага одоо хүртэл хөлөө олоогүй, үүргээ ч ойлгоогүй байна.

Avatar

Зочин 2023-07-06 202.9.46.106

Үнэхээр манай хууль гэж хүүхдийн тоглоом шиг юм байгаа үнэн шд. Ажил хийхэд маш хүндрэлтэй. Мандуул гэдэг залуу зөв шийдвэр гаргажээ..

Avatar

Нэргүй 2023-07-06 103.229.120.173

Хуж аанууд р үсэг хэлж чаддаггүй юм гэсэн хятад юм бишүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж