"Сэлбэ голыг хааж барьсан барилгуудыг нураана"

"Сэлбэ голыг хааж барьсан барилгуудыг нураана"

"Сэлбэ голыг хааж барьсан барилгуудыг нураана"

Сэлбэ голын далан өнөөдөр /2023.07.06/ дахин сэтэрч үерийн ус орон сууцууд болон Улаанбаатар буянгийн зүүн талын авто зам руу  урсан орсон. Алба хаагчид үерийн даланг хүчитгэхээр ажиллаж байгаа бөгөөд 11:00 цагийн үед нэмэлтээр 300 алба хаагчийг дайчилж байгаагаа нийслэлээс мэдээлсэн. Үерийн даланг хүчитгэхийн тулд Цагаан давааны хогийн цэгээс барилгын хог хаягдал тээвэрлэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар таван машин барилгын хог хаягдал ачсанаас хоёр нь үерийн голомт руу орж ирж байгаа юм. Иргэдийн зүгээс голын ай сав хааж барьсан орон сууцны хотхон, барилгуудыг нураах, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэх гомдолтой байгаагаа хэлж буй. Тэгвэл хотын дарга энэ асуудалд онцгой анхаарахаа мэдэгдлээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна. Шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлнэ" гэв.

ГОЛЫН АЙ САВ ДАГУУ ОРШИН СУУГЧИД 2 ЖИЛИЙН ӨМНӨӨС ХОРОО, ДҮҮРЭГТЭЭ ХАНДСАН

Сэлбэ голын ойролцоох хотхон, хорооллын иргэд үерийн эрсдэлтэй байгаа талаар хоёр жилийн өмнөөс холбогдох хүмүүст хандаж, анхааруулж эхэлжээ. Тухайлбал, Баянзүрхийн дүүргийн хороод салахаас өмнө дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хорооны хэсгийн ахлагчид оршин суугчид нэгдэж гомдол гаргаж байсан байна. Өнгөрсөн 2022 оны зун мөн их хэмжээний усархаг бороо орж зарим байрны граж хэсэг рүү нэвтэрсэн учир оршин суугчид арга буюу өөрсдөө нэгдэж Сэлбийн эрэг дагуу үерийн далан хэсэгт портероор элс, хайрга зөөж авч ирж асгажээ. Гэвч хорооны удирдлагууд дэмжээгүй бөгөөд нийтийн эзэмшлийн бүсэд буулгасан тус далангийн нэмэлт шороог буцаан татсан байна.

Энэ талаар газар дээр нь ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргаас тодруулахад "Эхний ээлжид өнгөрсөн хугацааны асуудлыг биш одоо байгаа нөхцөл байдал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ? гэдэг чухал. Холбогдох албаны хүмүүс болон дүүргийн удирдлагууд бүгд ирж, ажиллаж байна. Үерийн эрсдэл үүсч болзошгүй газруудад бид зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Ямартай ч нуурлаж үерлэсэн их хэмжээний усыг зайлуулж, яаралтай арга хэмжээг шуурхай авна. Оройдоо голын усны түвшин бүр ч нэмэгдэх эрсдэлтэй байгаа учраас ойролцоох орон сууцанд байгаа иргэдийг орц, гарц хаагдахаас өмнө нүүхийг зөвлөж байна. Хүмүүст учирсан хохирлыг одоогоор тооцоолоогүй" гэлээ.

Ийнхүү оршин суугч, дүүргийн алба хаагчдын хооронд ярианууд үүсч байгаа бөгөөд өнөөдрийн хэмжээнд барилга барьсан аж ахуй нэгж, хороо, дүүргээс уг асуудал дээр албан тайлбар өгөхөөс татгалзаж байна. Тус голын эрэг дагуух үерт автсан байрнуудын тухайд нийт гурван хотхоны 30 орчим байр байгаа бөгөөд 2015-2017 онд ихэвчлэн баригдсан шинэ орон сууцны хорооллууд аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-06 66.181.161.170

Чадах уу чи, Чаддаг юм бол нураачихаарай, Харнаа чамайг Ард иргэд

Avatar

Нэргүй 2023-07-06 72.190.107.213

Hiisen hudulmuriig nuraana gedeg yim sh amar bish bh tend smidarsh bga ard irged yakh bolj bn. . Hiisbee evdekhees uur yu sh hij shadkhgui bukh tsaraitai yumaar said darga tavitsan taj hugjikh bede er n

Avatar

Нэргүй 2023-07-06 66.181.183.73

Exleed Dund goliin ursats xaaj goldrill uurchilsun avilga xoroolloo buulga. Urid ni boroo ordog baisan gexdee tuvshin ni nemegdsen ch chuluutui ursdag baisan uchraas saya Orson boroo shig iim boldoggui baisan. Enkhtaivnii guuren door goliin Shoroon dalan buulgaad tsementen xana barisan yumuu daa. Dund gol dotor yu xiigeed baigaa yum be, xashaa xatgasan baix yum.

Avatar

Irgen 2023-07-06 192.82.89.74

Oroitson boroonii khoinoos tsuv nomrov gee h eer ikh dongodoj bna daa ene malnuud ..

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-07-06 192.82.82.200

ТОМ ТОМ БҮЛТРЭХЭЭС ӨӨРИЙГ ЧАДАХГҮЙ НОВШНУУД !!! БИЕ БИЕСИЙНХЭЭ БӨГСИЙГ УХАН БУЛТАЖ ЧИХЭХЭЭ МЭДНЭ !!! ӨӨРСДӨД НЬ ЧАДДАГ МЭДДЭГ ХҮНИЙ ТӨЛӨӨ БУСДЫН ТӨЛӨӨ ТҮЙ Ч БАЙХГҮЙ !!! БҮҮ СОНГО !!!

Avatar

Зочин 2023-07-06 192.82.80.31

Нурааж харагдаач. Ингэж яриад маргааш нь таг. Том том юм бүлт үсэрхээс өөр юм улс төрчид хийж чаддаг юм уу.

Avatar

Зочин 2023-07-06 192.82.71.16

Энэ ацаараа нураах уу? Лав л шүд нь хугарна.

Avatar

Уншигч. 2023-07-06 66.181.161.44

Үүссэн нөхцөл байдал нураах шаардлага үүсгэж гэж ойлголоо. Тэрнээс нураах дуртай хүн хаанаас байв гэж. Мэддэг байсан юм бол анхнаас нь хэлээд зөвлөөд явах боломж бүх хүнд байгаа. Бид сошиалаар бол мэдэхгүй зүйлгүй хүмүүс

Avatar

Нэргүй 2023-07-06 66.181.161.42

нураахаас өөр зөв шийдвэр толгойд чинь орж ирэхгүй бгаа биз хөлдүү махан толгойтоо….

Avatar

Нэргүй 2023-07-06 202.21.108.3

👍👍

Avatar

Зочин 2023-07-06 202.21.100.210

Бороо бороо ороорой, Бороо бороо ороорой, Бороо бороо ороорой.

Avatar

Уншигч 2023-07-06 45.151.44.101

наадамаа хойшлуул ажлаа хий зөв зөв нураах хэрэгтэй. хөрсний нуралт болвол барилгууд бүгд нуран эртнээс шийдээд нураа. Турк улс шиг юм болох вий. ард түмэн тайван болгоомжтой.

Avatar

Нэргүй 2023-07-06 202.126.89.121

Битүүлэг пиздагын балаг ч их байгаа шүү.Өөрөө гэмгүй юм шиг хуцаад байхын.

Avatar

Нэргүй 2023-07-06 59.153.115.145

глг мн 7 жил өнгөрч бна

Avatar

Нэргүй 2023-07-06 202.126.90.33

нухааж барах уу бандиа

Avatar

зочин 2023-07-06 66.181.166.196

Хамар доорх хагархай гэгчээр сайхан бүлтэр ч байна аа, Сумьяа яг нурааж харагдаа ч, шантаажилж мөнгө олох сайхан боломж л гэж харж байгаа ш дээ, үнэхээр нураая гэсэн ч сачий нь хүрэхгүй биз ээ

Avatar

Зочин 2023-07-06 64.119.16.47

Үнэн болов уу ярьсандаа байгаарай даа

Avatar

Даварсан үйлдлээ даруй зогсоо! 2023-07-06 202.21.104.2

Бариулахаасаа өмнө шийдвэрээ зөв гаргахад яадаг юм бээ? Зөвшөөрөл олгосон болоод л барьж байгаашдээ. Тэгээгүй бол юу л гэж ийм их хөрөнгө зарж барилга барих юм? Хэдийгээр буруу байрлалд барьсан ч гэсэн цаана нь хэн нэгний өмч хөрөнгө үрэн таран болж байна. Зөвшөөрөл өгсөн, ашиглалтанд авсан бүх төрийн байгууллага, албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой! Иргэдийн хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуул! Авилга өгсөн, авсан эсэхээ барилгаа нураалгаж байгаа этгээдүүд нотол!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж