НАТО дэвшилтэт зэвсгүүдээ Украинд туршиж байна

Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

НАТО дэвшилтэт зэвсгүүдээ Украинд туршиж байна

НАТО дэвшилтэт зэвсгүүдээ Украинд туршиж байна

Орос-Украины дайн нь НАТО-гийн орнуудад тулааны талбарт дэвшилтэт зэвсгүүдээ турших боломжийг олгож, үр дүнгээс нь үнэтэй сургамж авч байна.

Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников "the Financial Times" сонин ярихдаа, "Холбоотнууд зэвсэг нь ажиллаж байгаа эсэх, хэр үр дүнтэй ажиллаж, шинэчлэх шаардлагатай эсэхийг бодитоор харж чадахаар байна. Дэлхийн цэргийн үйлдвэрлэлийн салбарын хувьд дайнаас өөр илүү сайн туршилтын талбай байхгүй" гэсэн байна. Түүнчлэн тэрбээр Оросын Кинжал пуужинг өнгөрсөн тавдугаар сард АНУ-д үйлдвэрлэсэн "Патриот" агаарын довтолгооноос хамгаалах системээр буудаж сөнөөснийг онцолжээ. "Өмнө нь мэргэжилтнүүд тус систем нь Кинжал пуужинг сөнөөж чадахад бүрэн итгэлгүй байсан ч украин цэргүүд үүнийг баталсан. Оросууд урьд энэ пуужинг зогсоох боломжгүй гэж бардамнаж байсан ч Украинд илүү олныг сөнөөсөн" Алексей Резников ярьжээ. Үүний зэрэгцээ Украины зэвсгийн дайралтыг зогсоохын тулд хийж буй оросуудын оролдлого нь GPS-ээр удирдуулсан сум, нисгэгчгүй онгоц гэх мэт технологийг байнга шинэчилж, суралцах үнэ цэнэтэй боломжуудыг дахин олгож гэв. 

Мөн зэвсгийн үйлдвэрлэлийн зөвлөхөөр ажиллаж буй, чөлөөнд гарсан хурандаа Петр Пятаков ярихдаа, Өрнөдийн их буу үйлдвэрлэгчид зэвсгийнхээ дутагдалтай талуудыг арилгахын тулд Украины дайчдын санал хүсэлтийг авахаар идэвхтэй ажиллаж байгааг онцолжээ. Тухайлбал, Украин дахь тулаан зэвсэглэлийн сул талуудыг ил болгосон бөгөөд зарим нь ширүүн дайнд зориулагдаагүй нь харагдсан гэв. Түүнчлэн Германы батлан хамгаалахын гэрээт нийлүүлэгчид Украины цэргүүдээс суралцсан зүйлсдээ тулгуурлан программ хангамжийн инженерүүд зэвсэглэлээ сайжруулахаар ажиллаж байгааг ярьжээ.

ОХУ-аас хөрш Украин руу өнгөрсөн оны хоёрдугаар сард дайрч, дайн эхлүүлснээс хойш Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн АНУ, Канад, Их Британи, Герман, Франц улсаас Киевийн засгийн газарт зэвсэг болон сургагч хүчний тусламжийг үзүүлж байгаа. Ялангуяа, Украин улсаас сөрөг довтолгоог эхлүүлснээс хойш барууны холбоотнуудын зүгээс нисэх онгоц, агаарын довтолгооноос хамгаалах систем, орчин үеийн танк зэрэг илүү дэвшилтэт зэвсэглэлээр дэмжлэг үзүүлэх болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж