Ё.Баатарбилэг хөрөнгөө хураалгахыг зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэг хөрөнгөө хураалгахыг зөвшөөрөхгүй

Ё.Баатарбилэг хөрөнгөө хураалгахыг зөвшөөрөхгүй

Хөгжлийн банкийг хохироосон үндэслэлээр нийт 80 иргэн, дөрвөн хуулийг этгээдийг шүүх эрүүгийн хэргийн шүүх хурал ажлын 50 гаруй хоногт үргэлжилсний эцэст өчигдөр /2023.07.05/ түр завсарласан юм. Одоогоор шүүгчид зөвлөлдөж байгаа бөгөөд маргааш /2023.07.07 хэнд хэдэн жилийн ял оноов, хэнийг торгох ялаар шийтгэх шийдвэр гаргасан талаарх дүгнэлтээ танилцуулах юм.

Шүүхээс 32 шүүгдэгчийг Хөгжлийн банкийг хохироосон гэм буруутай гэж үзсэн. Улсын яллагч хүн бүрийн үйлдсэн гэмт хэргээс хамаарч хорих, эд хөрөнгийг нь хураах, торгох зэрэг ялыг зүйчлээд байгаа.

Харин шүүгдэгч нарын хувьд хоригдох хүсэлгүй байна. Тодруулж хэлбэл, шүүгдэгчдийн олонх нь "хэчнээн хэмжээний хохирол төлөх торгуулийн шийдвэрийг шүүхээс гаргана, түүнийг нь төлөөд л наранд сууя" гэсэн байр суурь илэрхийлж буй юм. Ийм саналыг “Пирамид орд” компанийн захирал Г.Цолмон, “Бэрэн групп”-ын захирал Б.Мөнхтөр, "Монгол драйл милк” компанийг үүсгэн байгуулагч, “Алтай констракшн” –ын захирал Х.Бат-Эрдэнэ нар илэрхийлээд буй.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаа ч “Мөнгө угаах гэсэн зүйл ангиар 2 жилийн хорих ял оноох санал гаргасан нь үндэслэлгүй. Би өөрийгөө хоригдох хэмжээний ял авах хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна. Иймээс торгох ялаар шийтгэж өгнө үү” гэж саналаа илэрхийлсэн.

Түүнчлэн Хөгжлийн банкны ерөнхий захирлын алба хашиж байсан Б.Батбаяр, мөн тус банкинд ажиллаж байсан Б.Даажамба нар ч өмгөөлөгчөөрөө дамжуулан торгох ялаар шийтгүүлэх хүсэлтэйгээ илэрхийлээд буй.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хувьд “Би төрөөсөө хулгай хийх ядарсан сэтгэхүйтэй хүн биш. Байр, машиныг маань хураан авна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн аваагүй авлигыг төлүүлнэ гэж байгааг эсэргүүцэж байна” гэдгээ мэдэгдсэн. Энэ нь түүний хувьд хөрөнгөтэйгээ үлдэе, харин шорондоо хийвэл хий гэдэг үгийг хэлчихэв үү гэж ойлгогдоод байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж