Мишээл ситид үйл ажиллагаа явуулдаг Misheel walking street-д улсын их баяр наадамд зориулсан хамгийн амттай хуушуур, шорлог, айраг, хоол унд, идээ зоог бүгд бүрэн та бүхэндээ үйлчлэх болно.
Та энд ирснээр баяр наадмын зоогоос гадна олон үндэстний хоол, хөнгөн зууш, амтат шөл, хүүхдэд зориулсан хоолнуудаас хүссэнээрээ захиалж авах боломжтой.
Мишээл сити дэх Монголын хамгийн том авто зогсоол 07-рсарын 11,12-ны өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх болно.
Харин Мишээл тавилгын их дэлгүүр, Мишээл барилгын их дэлгүүр 07.10-16-ийг дуустал бүтэн амрах болохыг мэдэгдье.
Та бүхэндээ тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Наадамд хуушууртай, найранд айрагтай Misheel walking street-д хүрэлцэн ирж дэнж хотойтол сайхан наадаарай.
Тус төвийн үйлчлэх цагийн хуваарь, хөтөлбөрийг доорх мэдээллээс авна уу.
Холбоотой мэдээ