Пригожиноос хураасан зэвсэг, 10 тэрбум рублийг буцааж өгөв

Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

Пригожиноос хураасан зэвсэг, 10 тэрбум рублийг буцааж өгөв

Пригожиноос хураасан зэвсэг, 10 тэрбум рублийг буцааж өгөв

"Вагнер групп" хувийн цэргийн компанийн удирдагч Евгений Пригожин долдугаар сарын 4-нд Санкт-Петербург хотноо нэгжлэгийн үеэр хураагдсан зэвсэг болон бусад зүйлсээ  биечлэн буцааж авчээ. Түүнчлэн Вагнераас хураан авсан 10 тэрбум рублийг Оросын хууль хяналтынхан буцаан өгсөн байна. Оросын хууль хяналтынхан Вагнерын зэвсэгт бослогын үеэр Санкт-Петербург дэх оффисуудад нь нэгжлэг хийж, олон зуун мянган ам.доллар, таван гулдмай алт зэргийг хураан авсан юм.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Оросын мөрдөн шалгах албаныхан хураан авсан хөрөнгийг буцааж өгөхгүй гэж байв. Пригожин долдугаар сарын 4-ны 17:00 цагт  хүмүүсийнхээ хамт "BMW", "Land Cruiser" автомашинаар Санкт-Петербург дахь Холбооны аюулгүй байдлын албаны байранд ирснийг гэрчүүд мэдээлжээ. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр Пригожин хүмүүсийнхээ хамтаар гурван винтов, хагас автомат болон хэд хэдэн гар бууг авч гарч ирсэн гэнэ.  

Пригожин Вагнерын дайчдаа удирдан өнгөрсөн зургадугаар сарын 23-нд Украинаас буцан ирж, Оросын хоёр хотын цэргийн байгууламжийг эзэлснийхээ дараа Кремль рүү хөдөлсөн. Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд болон армийн даргыг огцрохыг шаардан, зэвсэгт бослого өдүүлсэн. Түүнийг Москва хүрэхээс нь өмнө Оросын эрх баригчид хөрш Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн тусламжтайгаар хэлэлцээ хийснээр зэвсэгт бослого зогссон. Пригожин зургадугаар сарын 27-нд Беларусь руу очоод тухайн өдөртөө Санкт-Петербургт буцаж ирсэн.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж