Хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ

Хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хороо  2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр  онол, практикийн хурал хамтран зохион байгуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хорооны дарга, хатагтай Шин Чуньин нар хурлыг нээж хэлсэн үгэндээ, хоёр байгууллага хоорондын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэхийн сацуу хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат  “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэх хүрээнд Үндсэн хуулийн хяналтын  байгууллагын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхдээ тогтмол харилцааны механизм бий болгох, хоёр талын ажлын албаны харилцааг өргөжүүлэх, хамтарсан онол, практикийн хурал, сургалт, судалгаа хийх, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллаж байна” гэлээ. ‘

Хуралд оролцсон хоёр талын илтгэгчид Монгол Улс дахь хууль тогтоох үйл ажиллагаа, Эрүү, Иргэний хууль тогтоомжийн хөгжил, шинэчлэлт, Үндсэн хуулийн цэцийн  бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар, БНХАУ-ын Захиргааны болон Худалдааны, Эрүүгийн хууль тогтоомжийн тухай, шүүхийн мэдээлэлжүүлэлт зэрэг сэдвээр харилцан илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-06 202.131.238.26

б**с баздагаа зааж өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж