Хальж байсан усыг зогсоож, даланг хүчитгэж байна

LiveХальж байсан усыг зогсоож, даланг хүчитгэж байна

Хальж байсан усыг зогсоож, даланг хүчитгэж байна

70047004 УТАС НИЙТ 22 ШУГАМААР ЗЭРЭГ ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВЧ БАЙНА УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төв нь 24 цагийн турш хоёр ээлжээр нийт 22 шугамаар зэрэг дуудлага хүлээн авч, хэрэглэгчдийн лавлагаанд тохирсон мэдээллийг өгч ажиллаж байна. Нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан бид үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, Сэлбэ, Улиастай, Дунд голын ай савд ойрхон байршилтай зуслан, гэр хороолол, орон сууцны хотхонуудыг болзошгүй эрсдэлээс хамгаалан цахилгааны хүчдэлээс нь салгаад буй. Эдгээр газруудад ус татарч, эрсдэл бүрэн арилсны дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээх тул тодорхой нөхцөл байдалд ороод байгаа байршлын хэрэглэгчид 70047004 утас руу залгаж, дуудлагын ачааллыг нэмэхгүй байхыг хүсье. УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК 2023.07.06

23 : 57
2023-7-6

Наадмын цэргийн ёслолын жагсаалыг цуцлав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх наадмын цэргийн ёслолын жагсаалыг цуцлав. Жагсаалд оролцох цэргийн бие бүрэлдэхүүн үерийн эсрэг ажилд дайчлагдахаар болжээ. 

23 : 45
2023-7-6

Хальж байсан усыг зогсоож, даланг хүчитгэж байна

Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагынхан, албан хаагчид тодорхой байршлууд дээр ажилласаар байна. Тодруулбал, Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр 1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, өнөөдөр 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрч, ойр орчмын талбай, хотхон, хороолол, барилга усанд автсан. Энэ байршилд 500 орчим албан хаагч том оврын машин механизмтай ажиллаж хальж байсан усыг зогсоолоо. Одоогоор үерийн даланг хүчитгэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Хамгийн хүнд байсан байршлуудын нэг бол энэ байсан. Онцгой, цэргийн алба хаагчид, хувийн хэвшлийн техникийн дэмжлэгтэйгээр ажиллаж усыг хааж чадлаа. Бүх нөөц бололцоогоо дайчлан ажилласан алба хаагч нартаа, тусалж дэмжсэн иргэд, аж ахуйн нэгждээ талархал илэрхийлье. Одоо даланг нэмж хүчитгэх ажил үргэлжилж байна хэмээсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Цагдаа, хүчний байгууллагын алба хаагчид хичээн ажиллаж, хальсан усыг богино хугацаанд хаалаа. Цаашид ч бороо орж, усны түвшин нэмэгдэх төлөвтэй. Тиймээс далангуудаа бэхжүүлэх нь чухал байгаа юм. Одоогоор 400 гаруй тонн элс, хүнд даацын шуудайг бэлдэж далан, хаалтаа хүчитгэж эхэлж байна хэмээв.

23 : 23
2023-7-6

Наадмаар ажиллах 1000 цэргийг үерт дайчилна

Нийслэлийн Онцгой комисс 23.00 цагийн байдлаар үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлиг гарч наадмын үйл ажиллагаанд бэлтгэж байсан 1000 цэргийг үерийн аюулыг саармагжуулах ажилд дайчлахаар болсон байна. НОК-ын дарга Д.Сумъяабазар үерийн аюул нүүрлэс зургаан байршилд 200 машин нэмж гаргахаар шийдвэрлэсэн талаар хэллээ. Үерийн гамшигийн эсрэг зарцуулж буй хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж буй аж. 

Сэлбэ голын ус үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай, өмнөх 16 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй байна. Харин Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн, хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см давлаа.

Туул голын хувьд үерийн түвшинг 50 см давж, үерийн аюултай түвшинд /260 см/ хүрэхэд таван см үлдээд байна.  Таамаглалаар маргааш Туул голын усны түвшин 270 см-т хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байгаа юм.

Ус, цаг уурын мэдээллээр сүүлийн Туул голын үерийн түвшин 30 орчим хувиар нэмэгдсэн аж. Тиймээс болзошгүй үерийн аюулаас хамгаалах бүхий л арга хэмжээг авч буй аж. 

НОК-ын мэдээлснээр, далангийн суурь бэлтгэхээр өнөөдөр элс шуудайлан ажлыг тасралтай хийж буй аж. 

19 : 59
2023-7-6

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК мэдэгдэл гаргалаа

 УБЦТС ТӨХК-аас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд, "70047004 дуудлагын төв нь 24 цагийн турш хоёр ээлжээр нийт 22 шугамаар зэрэг дуудлага хүлээн авч, хэрэглэгчдийн лавлагаанд тохирсон мэдээллийг өгч ажиллаж байна. Нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан бид үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, Сэлбэ, Улиастай, Дунд голын ай савд ойрхон байршилтай зуслан, гэр хороолол, орон сууцны хотхонуудыг болзошгүй эрсдэлээс хамгаалан цахилгааны хүчдэлээс нь салгаад буй. Эдгээр газруудад ус татарч, эрсдэл бүрэн арилсны дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээх тул тодорхой нөхцөл байдалд ороод байгаа байршлын хэрэглэгчид 70047004 утас руу залгаж, дуудлагын ачааллыг нэмэхгүй байхыг хүсье" гэжээ. 

17 : 40
2023-7-6

Зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байна

Зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн БЗД-ийн 43 дугаар хороо, СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын усны түвшин нэмэгдэн үерийн далан хальж байгаатай холбоотойгоор өчигдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 20:00 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг дахин 100 гаруй цэргийн алба хаагчаар хүч нэмэгдүүлж нийт Зэвсэгт хүчний 6 ангийн 250 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Мөн СБД-ийн 13 хороонд үүссэн үерийн нөхцөлтэй холбоотойгоор томилгоот бүлэг Дамбадаржаа, Дарь-Эх орчимд далан байгуулах ажилд, зургаан хүнд даацын ачааны авто машинтай бүлгүүд шороо татах ажлыг эхлүүлээд байна.
Томилгоот бүрэлдэхүүн иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ажлаа тууштай үргэлжлүүлсээр байна.
16 : 50
2023-7-6

Бага тойруугийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ

Бага тойруу

Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,

  1. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд, эмнэлэг, эмийн сан, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийг Бага тойруу доторх авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах
  2. Долоодугаар сарын 8-ны өдрийн 00:00 цаг хүртэл нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд болон Бага тойруу дотор үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 20 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулж, үйл ажиллагааг нь цахимаар зохион байгуулах хугацаанд авч хэрэгжүүлэх
  3. Мөн хугацаанд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд урлаг, спортын тэмцээн, уралдаан, нийтийг хамарсан жагсаал, цуглаан болон бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг зогсоож, хязгаарлах
  4. Үерийн аюул, гамшгийн бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх
  5. Гудамж, зам, талбай, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчныг халдваргүйжүүлэх
  6. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд үнэн, зөв мэдээллийг шуурхай хүргэх зэргийг үүрэг болгов.

Түүнчлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлж, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлж байхыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

15 : 14
2023-7-6

Үерийн аюултай 5 байршилд цахилгаан таслав

 
Шуурхай ажиллагааны хүрээнд хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 702 дэд өртөөнд холбогдсон 29913 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан. УБЦТС ТӨХК 7 сарын 06-ны 09:00 – 20:00 цагийн хооронд нийт 213 хүн, 9 механизм, 32 авто машинаар үүрэг гүйцэтгэж байна.
 
Томоохон хүрээний таслалтуудын байршил:
1. ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Согоот, Дамбадаржаа, Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор;
2. БЗД-ийн Натур, С-Оутлетс орчмоор;
3. СБД-ийн 1-р хороо Тээврийн цагдаагийн газар орчмоор, Коёото 32-35-р байр;
4. ХУД-ийн Алтай хотхон, Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон;
5. СХД-ийн 26-р хороо Баянбулагийн гудамжууд.
Усыг соруулж, аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлд залгахад бэлэн байдалд ажиллаж байна.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

14 : 40
2023-7-6

Далан босгох, сэргээх, суваг шуудуу татах ажил үргэлжилж байна

Олон хоног үргэлжилж буй усархаг борооны улмаас нийслэл хотын хэд хэдэн байршил үер, усны аюулд өртөөд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өнөөдөр өглөөний 06 цагийн үед 9, 25, 26, 40, 42 дугаар хороод үерт автаж эхэлсэн бөгөөд дүүргийн удирдлагууд цаг алдалгүй арга хэмжээ авч, хүн хүч, техник тоног төхөөрөмжийн хуваарилалтаа хийн ажиллаж байгаа юм.
 
May be an image of 1 person, offroad vehicle and text that says '30Ð COH онгинохайрханчууд'
 
Тухайлбал, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 20 албан хаагч, 2 авто машин, ус соруулдаг 4 помп, Онцгой байдлын ерөнхий газраас нэмэлтээр 10 албан хаагч, дүүргийн Захиалагчийн ажлын алба ОНӨААТҮГ-ын 30 хүн, 6 кран, 1 экскаватор, 2 ус соруулагч автомашин, Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ-аас 3 хово, экскаватор, кран, 8 хүний хамт, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ 3 авто машин 25 хүн, түрээсийн 2 экскаватор, Цэргийн штабаас 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийт 25 техник хэрэгсэлтэй нөхцөл байдал дээр шуурхай арга хэмжээ авч үерийн далан босгох, сэргээх, суваг шуудуу татах ажлыг гүйцэтгэж байгаа юм.
 
Мөн дүүргийн эрүүл мэнд, сургууль, цэцэрлэг, хороод, дэргэдэх хэлтэс, тасаг, албадын нийт 136 төрийн байгууллагын 515 хүн одоогийн байдлаар 3800-аад шуудай шороог бэлтгэн, үерт нэрвэгдэж буй хороод руу ачиж тээвэрлэж байна. Нэмэлтээр Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн цалинтай 70 иргэн, улаан загалмайн хорооны сайн дурын 18 иргэн ажиллаж байна.
 
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үерт нэрвэгдсэн хороодод нийт 138 төрийн байгууллагын 560 гаруй албан хаагчид ажиллаж байна.
14 : 20
2023-7-6

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, үүрэг өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, үүрэг өглөө

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Сэлбэ, Туул, Дунд голын усны түвшин үерийн хэмжээнд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан зарим хэсгээрээ сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, УОК болон НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө.
 
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үерийн эрсдэл бүхий 18 бүс байгаагаас ‘S outlet’ дэлгүүр, Алтай хотхон, Дарь-Эх, Улиастай зэрэг найман бүс үерийн аюултай түвшинд хүрчээ. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгааг УОК, НОК-ын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.
 
11 : 30
2023-7-6

Парк болон зарим худалдааны төвийн үйл ажиллааг түр хаалаа

Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт голын усны түвшин нэмэгдэж, хотхон, хороолол руу ус нуурлаж үерлэж байгаа. Тиймээс тус дүүргүүдийн цагдаагийн газраас эрсдэлтэй бүсэд байгаа олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болон худалдааны зарим төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс түр зогсоож байна. Хэрэв эрсдэл нэмэгдвэл хязгаарлалтыг сунгах бөгөөд эхний ээлжид нэг хоног үйл ажиллагааг нь зогсоожээ.

Парк болон худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд эхнээсээ мэдэгдэл гаргаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааг хязгаарласан өдрүүдэд ажиллахгүй бөгөөд зогсоол, нийтийн эзэмшлийн зам талбайд хүн нэвтрүүлэхгүй болохыг дурджээ.

ДҮҮРГҮҮД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЯНАЛТАДАА АВСАН ГЭВ

Дүүргүүдийн удирдлагууд үерийн усны нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.07.06/ мэдээлэл өгсөн. Тэд нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан бөгөөд хүн хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээтэй байгааг хэлсэн юм.

Сүхбаатар дүүргийн тухайд 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 81-84-р гудамжинд нөхцөл байдал хүндэрчээ. Дүүргийн онцгой комисс, цагдаа зэрэг холбогдох байгууллагууд хамтран далан босгосон байна.

200 гаруй иргэн байдгаас 43 өрхийн 170 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. 14 өрх сайн дураараа нүүхгүй хэмээн үлджээ.

Мөн Ар хустайд 50 гаруй айл үерт автсан. Айлуудад сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг холбосон гүүр нурсан гэв.

Баянгол дүүргийн удирдлагууд Дунд голын далангийн нарийссан хэсгийг өргөтгөн, урсцыг сайжруулсан. 200 машин хайрга, дайрга буулгаж, элс, хайргыг шуудайлж байна. Хүний нөөц хангалттай байгаа гэсэн бол Хан-Уул дүүрэгт 130 албан хаагч техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Соёмботой хөшөөнөөс “Говь” компани хүртэл нөхцөл байдал хүндэрсэн. 19 дүгээр хорооны үйлчилгээний төвийн ойролцоо маш их ус тогтож, иргэд орц руугаа ороход хүндрэлтэй байгаа тул 12 нацосс ажиллаж байгаа аж.

Зарим байрны усыг тогтоосон ч ус соруулаад ч нэмэргүй байрнууд байгааг хэлж байлаа. Мөн 3 дугаар хороо буюу “Алтай” хотхон руу ордог хэсэгт усны түвшин гүүр давах гэж байсныг далан босгож, хяналтдаа авчээ.

Түүнчлэн Туул голын түвшин нэмэгдэж байна. Туул голын усны хэвийн түвшин 202 см байдаг бол одоо 230 см байгаа юм. Харин аюултай түвшин 260 см. Усны түвшин нэмэгдвэл нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 43 хороог дөрвөн бүсэд хуваан, 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үерийн ус соруулах баг ажиллаж байна. Үерт өртөж болзошгүй 4-5 хороонд эргүүл ажиллаж, иргэдэд заавар, зөвлөмж өгч, шуудуу ухан, далан босгож байна. Дүүргийн 56 байгууллагын 120 албан хаагчдыг дайчлан, 1000 шуудай хайрга, дайрга нөөцөлж байгааг хэлж байв. Хайрга, дайргыг үерийн эрсдэлтэй бүс рүү зөөвөрлөж, далан босгох юм. Таван шар, Нэгдүгээр хорооллын байрнууд дунд тогтсон усыг соруулсан гэлээ.

Баянзүрх дүүрэгт гурван байршилд үерийн нөхцөл байдал үүссэн. Шөнийн 03:00 цагаас хойш байрнуудын гараашинд байгаа машиныг гаргах ажлыг зохион байгуулжээ. 15 мянган шуудай шороо бэлдсэнээс 7000 шуудайг ашиглаад байна.

Айлууд руу орсон усыг шийдэж, нөхцөл байдал тогтворжсон. 34 байр усанд өртсөнөөс 25-ыг нь соруулсан. Үлдсэнийг нь үргэлжлүүлэн соруулан, 11 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Шөнийн ээлж гаргасан гэлээ.

Чингэлтэй дүүргийн хувьд 24 хороотой бөгөөд таван хороонд албан хаагч нар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн 02:00 цагаас хойш 15 дуудлага хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч, үерт өртсөн 200 гаруй өрхийн 500 гаруй иргэнийг үерийн бүсээс гаргасан. Долоон байршлын 650 метр газарт үерийн хамгаалалтын далан босгож байна. Шөнийн ээлж гаргаж, далан босгон, нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан хэмээв.

10 : 30
2023-7-6

ЗУСЛАНГИЙН БҮСҮҮД ҮЕРТ АВТСАН

 

Одоогийн байдлаар бороо түр зуур намдсан өчигдөр шөнө үргэлжлэн орсон борооны улмаас ихэнх голын усны түвшин нэмэгджээ. Мөн зуслангийн бүсүүд үерт автсан байна. НОБГ-аас өгсөн мэдээллээр "Шарга морьт, Гоодойн ам, Ар согоот буюу Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 хорооны 130 орчим айл өрх үерт автсан. Эдгээр айл өрхийн ихэнх нь эзэнгүй байв. Эзэнтэй байсан 30 өрхийн 100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, түр байранд оруулах ажлыг зохион байгуулсан.

Гал унтраах 34, 74 ангийн алба хаагчид ажиллаж байна.

Санзай, Хандгайтын зусланд байгаа иргэд "Байшин, гэр усанд автаж байна, ус соруулаад өгөөч, далан шуудуу барьж өгөөч" гэдэг гомдол мэдээлэл нэлээдгүй ирсэн. Сэлбэ голын далан босгох ажилд хүн хүч ажиллаж байгаа учир энэ хэсэгт далан барьж амжихгүй байна. Нөхцөл байдал хүнд байна" гэлээ.

 
10: 20
2023-7-6

Үертэй хэсгүүдээр иргэдийг зорчихгүй байхыг анхааруулав

Цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр куб ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар усны хэмжээ 221 мянган шоо метрт хүрээд байна. Иймд аваарын горимд шилжүүлж байгааг Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.

Мөн нийслэлээс холбогдох албаныхан үерийн бүсүүдэд ажиллаж байгаа бөгөөд үертэй хэсгүүдээр иргэдийг зорчихгүй байхыг анхааруулав.

Тодруулбал, Сэлбэ гол Буян компанийн талаасаа далан нь сэтэрсэн байна. Шороо, элс гэх мэт шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай машинууд түгжрэлд орж нөхцөл байдал амаргүй байгаа аж. Тиймээс тус бүрдээ иргэд шаардлагагүй бол машинаа орхиж, хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байхыг уриалж байна.
 
10 : 01
2023-7-6

Сэлбийг хаасан барилгуудыг нураана

Сэлбэ голын далан өнөөдөр /2023.07.06/ дахин сэтэрч үерийн ус орон сууцууд болон Улаанбаатар буянгийн зүүн талын авто зам руу  урсан орсон. Алба хаагчид үерийн даланг хүчитгэхээр ажиллаж байгаа бөгөөд 11:00 цагийн үед нэмэлтээр 300 алба хаагчийг дайчилж байгаагаа нийслэлээс мэдээлсэн. Үерийн даланг хүчитгэхийн тулд Цагаан давааны хогийн цэгээс барилгын хог хаягдал тээвэрлэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар таван машин барилгын хог хаягдал ачсанаас хоёр нь үерийн голомт руу орж ирж байгаа юм. Иргэдийн зүгээс голын ай сав хааж барьсан орон сууцны хотхон, барилгуудыг нураах, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэх гомдолтой байгаагаа хэлж буй. Тэгвэл хотын дарга энэ асуудалд онцгой анхаарахаа мэдэгдлээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна. Шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлнэ" гэв.

ГОЛЫН АЙ САВ ДАГУУ ОРШИН СУУГЧИД 2 ЖИЛИЙН ӨМНӨӨС ХОРОО, ДҮҮРЭГТЭЭ ХАНДСАН

Сэлбэ голын ойролцоох хотхон, хорооллын иргэд үерийн эрсдэлтэй байгаа талаар хоёр жилийн өмнөөс холбогдох хүмүүст хандаж, анхааруулж эхэлжээ. Тухайлбал, Баянзүрхийн дүүргийн хороод салахаас өмнө дүүргийн Засаг даргын тамгын газар болон хорооны хэсгийн ахлагчид оршин суугчид нэгдэж гомдол гаргаж байсан байна. Өнгөрсөн 2022 оны зун мөн их хэмжээний усархаг бороо орж зарим байрны граж хэсэг рүү нэвтэрсэн учир оршин суугчид арга буюу өөрсдөө нэгдэж Сэлбийн эрэг дагуу үерийн далан хэсэгт портероор элс, хайрга зөөж авч ирж асгажээ. Гэвч хорооны удирдлагууд дэмжээгүй бөгөөд нийтийн эзэмшлийн бүсэд буулгасан тус далангийн нэмэлт шороог буцаан татсан байна.

Энэ талаар газар дээр нь ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргаас тодруулахад "Эхний ээлжид өнгөрсөн хугацааны асуудлыг биш одоо байгаа нөхцөл байдал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ? гэдэг чухал. Холбогдох албаны хүмүүс болон дүүргийн удирдлагууд бүгд ирж, ажиллаж байна. Үерийн эрсдэл үүсч болзошгүй газруудад бид зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Ямартай ч нуурлаж үерлэсэн их хэмжээний усыг зайлуулж, яаралтай арга хэмжээг шуурхай авна. Оройдоо голын усны түвшин бүр ч нэмэгдэх эрсдэлтэй байгаа учраас ойролцоох орон сууцанд байгаа иргэдийг орц, гарц хаагдахаас өмнө нүүхийг зөвлөж байна. Хүмүүст учирсан хохирлыг одоогоор тооцоолоогүй" гэлээ.

Ийнхүү оршин суугч, дүүргийн алба хаагчдын хооронд ярианууд үүсч байгаа бөгөөд өнөөдрийн хэмжээнд барилга барьсан аж ахуй нэгж, хороо, дүүргээс уг асуудал дээр албан тайлбар өгөхөөс татгалзаж байна. Тус голын эрэг дагуух үерт автсан байрнуудын тухайд нийт гурван хотхоны 30 орчим байр байгаа бөгөөд 2015-2017 онд ихэвчлэн баригдсан шинэ орон сууцны хорооллууд аж.

8 : 26
2023-7-6

4938 хэрэглэгчийн цахилгааныг салгав

Өнгөрсөн шөнө 02:00 цагийн байдлаар, нийслэлийн Замын хөгжлийн газар болон замын компаниуд нийт 50 ажилтан, 13 автомашин, техниктэйгээр Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөн бэхэлгээ хийж, найман удаагийн ачилтаар 120 шоо метр элс, хайрга зөөвөрлөн буулгаад байна.

Түүнчлэн Ус сувгийн удирдах газар Сэлбэ голын баруун талын далангийн 100 метр газарт шуудайнд шороо хийж хүчитгэлээ. Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур” төвийн баруун урд далангийн хальсан усыг тогтоож, 97.3 дугаар байрны гараашийн усыг соруулж байгаа юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 19 дэд өртөөний 4938 хэрэглэгчийн хүчдэлийг ОСНААУГ-тай хамтран залгав. Мөн зуслангийн бүсийн Хуурай мухарт унасан хоёр тулгуурыг босгосон бөгөөд  нийт 27 дэд өртөөний 5835 хэрэглэгчийн хүчдэлийг залгаад буй. Одоогийн байдлаар таван дүүргийн есөн хорооны 34 дэд өртөөний 5481 хэрэглэгч хүчдэлгүй байна. Үүнээс ерөнхий щит болон хувийн эзэмшлийн тоноглол усанд орсон 22 дэд өртөөний 5144 хэрэглэгч байгаа юм. Эдгээр байршлын усыг соруулж аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлд залгана. Цахилгааны аюулгүй байдлыг хангах ажилд 181 ажилтан, есөн механизм, 31 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бүх юмны тээг 2023-07-06 202.55.188.109

Шүүх засаглалыг цэвэрлэхгүйгээр ямар ч гоё сайхан хууль тогтоомж нэмэргүй. Шүүх засаглалыг цэвэрлэчихвэл ямар ч хүчтэй бяртай авилгач, хичнээн ч цүнх баригч бгаад нэмэргүй. МОНГОЛЫН ШҮҮХ БҮХ ЮМНЫ ТЭЭГ БОЛЖ ХУВИРЧЭЭ. ШҮҮХИЙГ ШИНЭЧЛЭЕ, "БҮГДИЙГ НЬ"

Avatar

Нэргүй 2023-07-06 64.119.27.81

Аливаа бүх албан тушаал дээр мэргэжлийн хүмүүсийг нь томилолгүй цүнх баригч-би чадначуудыг тавьсанаас болж байгаа юм шүү дээ. Мөн хариуцлагын тогтолцоо огт байхгүйтэй холбоотойгоор намайг хэн хэлж нохойг хэн саахав гээч нь болж байна даа. Одоо хамгийн түрүүнд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Мөнгө хөрөнгийг нь хураах, шорон нь дүүрэх гээд байвал цахим гав зүүж нийгэмд хэрэгтэй хөдөлмөрт оролцуулж шийтгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-07-06 202.126.90.117

Гол хуучин урсдаг байснаараа л бороо ихтэй болхоор усны түвшин ихсээд урсаж бна ширгэсэн гол дотор байшин барилга барьчихаад орлилдоод байх ямар хэрэг бна нуур намаг буцаад сэргэж бна яг үнэндээ далан сэтэрч үер болоогүй л бнаштээ энэ бол сануулга жинхэнэ үер болвол ус хөмөрч хуйларч орж ирээд бүгдийг хамаад л явна зам бол угаасаа л ус зайлуулах хоолойгүй жил бүр л бороо орхоор усанд автаж бгаа биздээ ширгэсэн гол намаг нууран дээр авилгал авч газар өгч бариулж бгаа нь буруу иргэд ч гэсэн өөрсдө

Avatar

Лорд 2023-07-06 122.201.31.236

Туул үерлэх нь дээ. Хэрэв туул үерлэвэл за тэгээд дуус дуус өнгөрөө

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-06 192.82.87.59

Монголчууд хүнд хэуүү үед ч нэгдэж чаддаггүй хувиа хичээсэн муухай ард түмэн, худлаа мэдэмхийрч х****л тавж хошуу нэмэхийн оронд хуруу нэмээсэй!!!

Avatar

Зочин 2023-07-06 192.82.87.59

Хуруу нэмэрлэнсэй

Avatar

Нэргүй 2023-07-06 103.229.123.194

шүүхдээ салхи оруулаач.хэнд дийлддэгүй шийдвэрээс болсонюм бишүү?

Avatar

zochin 2023-07-06 142.114.8.170

БҮX АСУУДАЛ ДЭЭД ШҮҮX !!!

Avatar

zochin 2023-07-06 142.114.8.170

НААД ШҮҮX ЗАСАГЛАЛАА XАЛЖ АВИЛГАЧДАД ЯЛ ТООЦОX ЦАГ БОЛСОНЫГ ЭНЭ ҮЕР XАРУУЛЖ БАЙНА !!!

Avatar

з 2023-07-06 66.181.160.120

нээх их ажил хийсэн болж цахилгаан таслаад байх юм. үерт нэрвэгдсэн ард түмэн уух усгүй, халуун хоол унд , 00 байхгүй одоо яах вэ.
сүхбаатарын талбай дээр очих уу

Avatar

Иргэн 2023-07-06 202.126.90.124

ЗГ-рт: НААДМАА БОЛИОД, ОНЦГОЙ БАЙДАЛ ЗАРЛАЧЭЭ!!!!

Avatar

Нэргүй 2023-07-06 202.126.89.112

яаж ч бодсон гол дотор барилга бариад байдаг. тэрийг нь авдаг мал бүүр хөөрхий

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2023-07-06 59.153.85.132

Малаа гүүрээ биш хаасан барилгаа нураагаачээ

Avatar

Нэргүй 2023-07-06 103.229.120.227

Сэлбэ гол . Дунд гол . Туул гол . Улиастайн гол уудын эх авдаг урсгац жижиг голууд . ойн сав усны түрэлт нэгдэл дамжин урсаад хаагуур шуугин аль голуудтайгаа хаа нийлдэг урсгал нь хурд нь хүч нь өрнөл талыг нь мэдэхгүй судалгаа байхгүй дүүрчихсэн малнууд юмд аа . харамсан сууна . байгал эх сэргэх бол гамшиг дагуулна аа гэж олон жил үгэлсэн дээ. Дунд гол гэж хаанаас эхээ авдаг урсгац нь өргөн гүнээрээ яаж урсдаг байсныг мэдэх ч үгүй . горхи урсдаг байсан гэх ойлголттой . ширгээд алга болчихсон гэ

Avatar

Нэргүй 2023-07-06 103.229.120.227

гээд хавтгайлан тэгшитгэн үй олон барилга байшин барьчихсан арай л байлаа . ..Туул гол эх ,Улиасатин гол эх газруудыг чөлөөл .Дунд гол дагуух тэр Авилга хороололоос оо эхлээд нураа … энэ бол сануулга байлаа . байгал ширүүн догшин авирлах нь аашаа л харуулж анхааруулга өгч бна . Ман Малнууд аа голын голдирол дагуух баригдсан бүгдийг нураа ………

Avatar

Зочин 2023-07-06 59.153.114.35

АН гээчид хоргодсон хулгайч хулигаанууд тэгээд ардчилагч болж байна уу, жүжгээ дуусгаа. Хүнд хэцүү үед дэмжиж хамтран ажиллах ухамсар сэтгэл зүүдэнд нь ч байхгүй лалрууд даа. Эсрэгээр доромжлоод сууж байна. Бүр бах нь ханасан нь харагдаж байна, улам их усанд автаасай гэжийгаа муухай амьтад. Эд нар Улс, хотын удирдлагад байсан бол үр дүнтэй ажиллахгүй, далимдуулж луйвар хийж төсөв хоослох байлаа

Avatar

Сараа 2023-07-06 139.5.217.62

энэ их үер усанд АНам ямар хамаа байнаа.Дүп юмуу

Avatar

Үнэн 2023-07-06 192.82.66.247

Борооны усыг цэвэрлэх байгууламжаар дамжуулах нь буруу байх өө,

Avatar

Нэргүй 2023-07-06 103.57.93.179

Ардчиалал дутсаных МАН-ын дарга нарын нууц шийдвэрүүдийн гай.

Avatar

Зочин 2023-07-06 103.57.95.252

Ардчилагчид төрийн эрх авахаар л улс орон сүйрдэг, Эдийн засаг унадаг.Төрийн данс улайдаг,өр зээлэнд ордог.Нийгмийн өмчийг идэж уух нь хэтэрдэг. Ард иргэдийн амьдрал хүндэрдэг. Ядуус гуйлагчид өсдөг. Нийгэм үймээн самуунд автдаг Үүнийг манай иргэд мартаагүй байна

Avatar

Нэргүй 2023-07-06 202.126.90.58

Ха ха. Эрүүл үү?

Avatar

Лорд П 2023-07-06 122.201.31.236

Мангар п***а вэ чи!

Avatar

Нэргүй 2023-07-06 103.57.93.179

ардчилал руу муу муухайгаа чихиэх хэрэггүй. Харин ардчилал дутаж МАН-ын дарга нар дураараа шийдэж баяжсан, рээл хауулын гай шүү дээ. ойлго…

Avatar

Зочин 2023-07-06 103.57.95.252

Ардчилагч гэх хулгайчууд л төрийг хүчгүйдүүлдэг, Нийгмийг эмх цэгцгүй, дураараа, үймээн самууны байдалд оруулдаг. Чухал ажлуудыг хэрэгжүүлэхэд саад тотгор учруулдаг Ардын дайснууд Урвагчид

Avatar

Лорд 2023-07-06 122.201.31.236

Үер болж байхад улстөржөөд байх юм. Дебил юм уу хаашаа юм бэ пяхлуу чинь!

Avatar

Zochin 2023-07-06 202.126.88.90

Нурааж чадах уу хэдэн ямбий тоосгон гражуудаа гүйцэт нурааж чадаагүй байж

Avatar

Нэргүй 2023-07-06 150.129.143.45

ЭНЭ БҮХ ҮЗЭГДЭЛ БОЛ АРДЧИЛАЛ БОЛ ХЯЗГААРГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ МЭТЭЭР ТУНХАГЛАН ТӨРИЙН ХУУЛЬ ЗАСГИЙНХАА ШИЙДВЭРИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ БОЛНО ГЭСЭН ҮЗЭЛ БОДЛООР АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬД ДУЛДУЙДАН 30 ЖИЛ ШАХАМ ҮРГЭЛЖИЛСЭН ЗҮҮД МЭТ АМЬДАРЧ ЯВСНЫ ГАЙ ЮМ НҮДЭНД ҮЗЭГДЭХҮЙЦ ГАМШИГ НЬ ЭНЭ БОЛОВЧ ОЛОН ОЛОН УЛСЫН ҮЙЛДВЭР САНГИЙН АЖ АХУЙ ТОМООХОН ОБЬЕКТУУД ХУВЬЧИЛАЛ НЭРЭЭР ЯАЖ УСТӨЖ ҮГҮЙ БОЛОВ СҮҮЛИЙН 30 ЖИЛ БИЙ БОЛСОН ОЮУН САНАА ҮЗЭЛ БОДОЛ АЖ АХУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭВДРЭЛ ГАЧ ҮЗЭГДЭЛД ДҮГНЭЛТ ХИЙЖ ЗАСЧ ЗАЛРУУЛАЯ

Avatar

Зочин 2023-07-06 66.181.160.47

Энхболд,улаан чавганц тольроо Мөнхбаяр гээд бүгдийг наанаас ажиллуул тэгээд элсэнд бул

Avatar

Зочин 2023-07-06 202.9.46.106

Буруу юм бүхэн эргээд асар том төлөөстэй байдаг гэдэг үнэн шүү. Барилга барьсан болон хүлээж авсан улсын комисс нэртэй бүх хүмүүст ял оноож байж дараа дараагийнх нь сургамж авна

Avatar

Нэргүй 2023-07-06 124.158.126.132

УСАН ПАРК БАРЬНА ГЭЖ ХУДЛАА ЗУРАГ ТАВЬЧААД ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИГДААД ЭХЛЭХЭД ЮУ Ч ХЭЛЭХГҮЙ БАРИУЛСААР БАЙГААД ОДОО ИЙМ ЮМ БОЛЛОО . ЗҮГЭЭР Л ТЭР ЧИГЭЭРЭЭ АВИЛГАЛДАА ЖИВЖ БАЙГАА НЬ ЭНЭ.

Avatar

Нэргүй 2023-07-06 64.119.27.81

Энэ байрнаас авсан хүмүүс хожим янз бүрийн юм болоход гоншигнохгүй шүү.

Avatar

Уншигч 2023-07-06 45.151.44.81

яг замын голд ямар гэх чинь барилга вэ? нураагаа ч, гай гай.

Avatar

Нэргүй 2023-07-06 202.126.89.52

усан парк барина гээд оронд нь дунд голын сав дотор барилга барьж.

Avatar

АВЛИГАЛД ИДЭГДСЭН МОНГОЛЫН ДҮР ТӨРХ 2023-07-06 192.82.77.28

АВЛИГАЧДЫН ХАР ГАЙ ЭНЭ ШҮҮ ДЭЭ

АВЛИГАЛ АВЧ ЗАМБАРААГҮЙ ГАЗАР ОЛГОСНЫ ГАЙ

АВЛИГАЧИД УБ-н ГАЗРЫГ ЗАРСНЫ ГАЙ

Avatar

Нэргүй 2023-07-06 103.229.122.120

Зураг дээр юун далан сэтэрсэн гэж зүгээр л голыг байхгүй болоно гээд гол дээр талбай засч байгаад кантенерууд тавиад барилга байгууламж барьсан байхад засаг нь юу хийж байв

Avatar

zochin 2023-07-06 142.114.8.170

Өнөөдөр xаxууль өгөөд маргааш нь барилга эxэлдэг ккк

Avatar

zochin 2023-07-06 142.114.8.170

Нэг ингэx цаг болсон ккк

Avatar

zochin 2023-07-06 142.114.8.170

Өөрсдөө xэлэxгүй бол байгал xэлээд өгч байна ккк

Avatar

Нэргүй 2023-07-06 203.98.76.4

21-Р ЗУУНЫ ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ГЭЖ…..ХОТ БАЙГУУЛАХДАА 20-30-50 ДАВХАР ОРОН СУУЦ БАРИХДАА ЮУ ЮУ МАРТААД БАЙНАДАААА ХӨӨРХИЙ

Avatar

Нэргүй 2023-07-06 203.98.76.4

ЭРИЙН ХИЙМОРЬ БОЛСОН ШИЛИЙН САЙН ХОТЫН ЗАСАГ ДАРГА НАР СОНСОЦГОО ….ЖУНАЙ, ЭЭНКОЛД, МҮҮНКБАЯР……БЛА БЛА

Avatar

ИРГЭН 2023-07-06 202.21.104.2

ГАМШИГ БОЛОХООР Л СЭРДЭГ. СТАНДАРТ ХААНА БАЙНА? ХОТЫН ЗАХИРГАА, ХОЛБОГДОХ ЯАМНУУД НЬ ЮУ ХИЙЖ БАЙДАГ ЮМ БЭЭ??ККК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж