Япон: 30 жилийн дараа хамгийн өндөр хувиар цалин нэмэв

Япон: 30 жилийн дараа хамгийн өндөр хувиар цалин нэмэв

Япон: 30 жилийн дараа хамгийн өндөр хувиар цалин нэмэв

Японы фирмүүд сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувиар цалин нэмснийг тус улсын  хамгийн том үйлдвэрчний эвлээс мэдээлэв. Эдийн засагчид уг шийдвэрийг сайшааж, цар тахлын дараах хэрэглээний эрэлтийг сайжруулахад тустай гэж тайлбарлав.

Японы үйлдвэрчний эвлэлээс явуулсан судалгаагаар томоохон ажил олгогч компаниуд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн цалингаа нэмж эхэлсэн бол жижиг дунд бизнес эрхлэгчид болон 300-гаас бага ажилтантай компаниуд энэ сараас цалингаа нэмэгдүүлжээ. Тодруулбал, цалингийн дундаж нэмэгдэл нь 3.58 хувь буюу сард 10560 иен байгаа нь 1993 онд 3.9 хувиар өсгөж байснаас хойших хамгийн өндөр хувь аж. Тэдний дундаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид цалингаа 3.23 хувиар нэмэгдүүлсэн байна.

"Үнийн өсөлт, хүний нөөцийн ноцтой дутагдлаас үүдэн компаниуд цалингаа нэмэгдүүлэхээс өөр аргагүй байгаа бөгөөд ирэх жил ч дахин хөдөлмөрийн хөлсийг өсгөх шаардлагатай болно. Цалинг нэмэгдүүлснээр инфляцийг ирэх онд 2 хувьд тогтворжуулахад тустай" гэж Хосей их сургуулийн профессор, эдийн засагч Хисаши Ямада мэдэгджээ.

Иенийн ханш суларч, импортын барааны үнэ өссөөр байгаа нь амьдралын өртөгийг нэмэгдүүлсэн тул цалин нэмэхийг Японы ерөнхий сайд Фүмио Кишида үндсэн бодлогынхоо нэг болгожээ. Японд 1990-ээд онд болсон үл хөдлөхийн үнийн хөөс хагарснаас хойш цалин, хөлс дорвитой нэмэгдэлгүй явж ирсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-06 202.131.238.26

60 настай япон өвгөн намайг хүүхэд байхад л өндөгний үнэ яг өнөөдрийн үнээрээ байсан гэж яриж байсан шүү.

Avatar

Төгрөгийн ханш унасаар 2023-07-06 66.181.177.219

Намайг 8 настай байхад талх 1төг 40 мөнгө сүү 1 төг 50 мөн үхрийн 1-р зэргийн мах 1кг 6төг автобус 50 мөнгө байсандаа.

Avatar

зочин 2023-07-06 150.129.143.123

манайх хэзээч ингэж нэмсэн шиг нэмэхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж