Шаардагч хотын дарга

Шаардагч хотын дарга

Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өчигдрөөс үерийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж буй. Гэвч гарц гаргалгаа гэхээс илүү нөхцөл байдалтай танилцаж хэдэн дарга нартаа захирангуй өнгө аясаар харьцаж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлэв.

Өчигдөр л гэхэд НОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ тэрбээр, сэтгүүлчдийн асуултад дэс дараалалтай цэгцтэй хариулж, тодорхой мэдээлэл өгөхийг бусад дарга нараасаа шаардсан.

Угтаа сэтгүүлчид хотын даргаас үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор НОК ямар шийдвэр гаргасан болохыг л лавласан билээ. Энэ мэт захирангуй өнгө аястай, нөхцөл байдалтай танилцаж байгаа нэрийдлээр явж байгаа нь иргэдэд тус биш хүндрэл учруулж буй аж. Учир нь хотоос төлөвлөлтийг нарийн зохион байгуулалттай хийж, газар олголтыг цэгцэлж, иргэдийн санал, шаардлагыг дор бүрд нь тусгаж авдаг бол ийм зүйл үүсэхгүй байсан гэдгийг цахим хуудастаа илэрхийлжээ.

Хотын дарга Д.Сумъяабазар "Нөхцөл байдал хүндэрч байгаа найман байршил бий. Урд шөнийн байдлаар эдгээр байршилд болзошгүй эрсдэлээс сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажилласан. Шөнө орсон борооны улмаас Туул, Дундголын усны түвшин нэмэгдсэн байна" гэсэн юм.

Урд шөнийн хугацаанд тасралтгүй орсон борооны улмаас дунд голын усны түвшин 4-5 см нэмэгдэж, эргээ даван үерлэж байгаа хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-06 66.181.182.126

зав шүү дээ ямар нчялганах хэрэгтэй юм уу ийм эрс шийдвэртэй арга хэмжээ авах хэрагтэй

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-06 66.181.160.110

юугаа ч мэддэгүй нь ил бдаг, хурдан огцроо

Avatar

Ундрах 2023-07-06 202.126.89.121

Батүүлийн балаг эд нар дотроос хамаагүй их даа

Avatar

zochin 2023-07-06 192.82.65.111

ажлаа хийж чадахгүй чацаг чарайлж байхаар зайлалдаа с**

Avatar

Баагий 2023-07-06 192.82.73.21

Сумьяа дарга ингэж зовж байхаар ажлаа сайн дураараа өгчхөөд наадмыг бөхийн бэлтгэлдээ гарсан бол нийслэлийнхэн баяр хүргэх байсан юм.Даанч хүсэл зорилго нь өөр болохоор тийм шийдвэр гаргах сэтгэлийн зориг хүрэхгүйл дээ.

Avatar

1 2023-07-06 202.131.225.197

barilddag buh, duuldag duuchin, toonii mashin tsohidog san hvv, shiitegdeg huulch nar TUR udirduulsan yum chini enees ilvv yaj aimdrah bilee dee.

Avatar

Нэргүй 2023-07-06 66.181.161.181

зогсоол болон хүүхдийн талбай ,орчины аюулгүй байдлыг хангаагүй ийм газар орон сууц барьж суугчдыг мөлжиж бгаа энэ барилтыг барьсан хүнтэй нь яагаад хариуцлага ярихгүй бнаа…

Avatar

Нэргүй 2023-07-06 202.126.90.6

30 жил юу ч хийгээгүй байсныг нь илрүүлсэн эрдэмтэн, доктор

Avatar

Irgen 2023-07-06 150.129.141.160

Undur tsalin hangamjtai orlogch naraa sain ajiluulaa

Avatar

БУРУУ, МУУ БҮХЭН ДЙИЛВЭЛ 2023-07-06 203.98.76.4

БУРУУ , МУУ МУУХАЙДАА ДИЙЛДЭХИЙН ЦАГТ…….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж