Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

Шаардагч хотын дарга

Шаардагч хотын дарга

Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өчигдрөөс үерийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж буй. Гэвч гарц гаргалгаа гэхээс илүү нөхцөл байдалтай танилцаж хэдэн дарга нартаа захирангуй өнгө аясаар харьцаж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлэв.

Өчигдөр л гэхэд НОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ тэрбээр, сэтгүүлчдийн асуултад дэс дараалалтай цэгцтэй хариулж, тодорхой мэдээлэл өгөхийг бусад дарга нараасаа шаардсан.

Угтаа сэтгүүлчид хотын даргаас үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор НОК ямар шийдвэр гаргасан болохыг л лавласан билээ. Энэ мэт захирангуй өнгө аястай, нөхцөл байдалтай танилцаж байгаа нэрийдлээр явж байгаа нь иргэдэд тус биш хүндрэл учруулж буй аж. Учир нь хотоос төлөвлөлтийг нарийн зохион байгуулалттай хийж, газар олголтыг цэгцэлж, иргэдийн санал, шаардлагыг дор бүрд нь тусгаж авдаг бол ийм зүйл үүсэхгүй байсан гэдгийг цахим хуудастаа илэрхийлжээ.

Хотын дарга Д.Сумъяабазар "Нөхцөл байдал хүндэрч байгаа найман байршил бий. Урд шөнийн байдлаар эдгээр байршилд болзошгүй эрсдэлээс сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажилласан. Шөнө орсон борооны улмаас Туул, Дундголын усны түвшин нэмэгдсэн байна" гэсэн юм.

Урд шөнийн хугацаанд тасралтгүй орсон борооны улмаас дунд голын усны түвшин 4-5 см нэмэгдэж, эргээ даван үерлэж байгаа хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж