Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д газар ашиглуулах хугацаатай холбоотой заалтыг тусгаад байгаа юм. Тэгвэл энэ заалттай холбоотой эсрэг тэсрэг байр суурийг VS буландаа онцолж байна.
Ч.Хүрэлбаатар: Газрыг 100 жилээр өгөхөөр боллоо гэж гүтгэж байна
Эдийн засаг хөгжлийн сайд
Хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулж газрыг 60+40 жилээр өгөхөөр боллоо.Хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулж газрыг 60+40 жилээр өгөхөөр боллоо гээд гүтгээд байгаа зарим нэг хүнд хариу өгье. 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2013 онд шинэчлэгдэн батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд газрыг ашиглуулах хугацаа 60+40 жилээр яаж туссан байсныг та бүгдэд хүргэе.
1993 оны хууль:
“Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно”.
2013 оны хууль:
“12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах”
Харин 1993 оны хуулинд зөвхөн ашиглах гэж байсан бол 2013 оны хуулинд эзэмшүүлэх, ашиглуулах гэж байна.
Одоо хэлэлцүүлж эхэлж буй хууль:
“16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;” Эзэмшүүлэх гэдгийг хассан.
Холбогдох баримтуудыг хавсаргав. УИХ-ын даргаар 1993 онд Н.Багабанди, 2013 онд З.Энхболд ажиллаж байсныг мартаагүй гэж бодож байна. Нүдээрээ үзэж мэргэн ухаандаа тунгаана биз дээ.
ээд гүтгээд байгаа зарим нэг хүнд хариу өгье. 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2013 онд шинэчлэгдэн батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд газрыг ашиглуулах хугацаа 60+40 жилээр яаж туссан байсныг та бүгдэд хүргэе.
1993 оны хууль:
“Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно”.
2013 оны хууль:
“12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах”
Харин 1993 оны хуулинд зөвхөн ашиглах гэж байсан бол 2013 оны хуулинд эзэмшүүлэх, ашиглуулах гэж байна.
Одоо хэлэлцүүлж эхэлж буй хууль:
“16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;” Эзэмшүүлэх гэдгийг хассан.
Холбогдох баримтуудыг хавсаргав. УИХ-ын даргаар 1993 онд Н.Багабанди, 2013 онд З.Энхболд ажиллаж байсныг мартаагүй гэж бодож байна. Нүдээрээ үзэж мэргэн ухаандаа тунгаана биз дээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Бүх хүнийг хууль ойлгодоггүй, тэнэг маанаг мэт бүү ойлго
УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын хуульд гадаадын иргэн, хуулийн этгээдэд угаасаа л 60+40=100 жилээр ашиглуулдаг мэт худлаа тайлбар хийхээ боль. 5+5=10 жилээр ашиглуулна гэж Газрын хуульд байгааг 60+40=100 болгож өөрчлөх(Монгол Улсын иргэдэд газар эзэмшүүлэх хугацаа нь хэвээрээ) гэж байгаа нь үнэн шдээ.
Газартай холбоотой заалт одоогийн хуулинд туссанаараа "бараг л" байгаа гэж юу гэж байгаа юм. Одоо Газрын хуульд гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг 60+40=100 жилээр ашиглуулна гэдэг заалт байхгүй шүү. Таны санаачилсан Газрын хуулийн төслөөр Газрын хуулийн 44.5-г өөрчилсөн байна. Гэтэл хүчин төгөлдөр Газрын хуулийн 44.5-д ЭЗЭМШИХ гэдэг үг угаасаа байхгүй. Нэгэнт байхгүй үгийг байгаа бөгөөд хасч байгаа гэдэг нь худлаа тайлбар болох нь нотлогдож байна. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 5 дахь “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.” гэж заасны дагуу Газрын хуулийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэдэг заалтыг Та “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид Хөрөнгө оруултын тухай хуулийн 16.1.1-т заасан хугацаагаар(тэр нь 60+40=100 жил) газар ашиглуулж болно.” гэж өөрчлөхөөр оруулж ирсэн байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрыг ЭЗЭМШИХ гэдгийг нь хасаад газрыг АШИГЛАХ-ыг нь үлпээчихээр энэ 60+40=100 жилийн хугацаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хамаагүй, ганцхан гадаадын иргэн, хуулийн этгээдэд хамаатай болж үлдэж байна. Битгий бүх хүнийг хууль ойлгодоггүй, тэнэг маанаг мэт ойлго. Яахаараа гадаадын хуулийн этгээд Монгол хүнээс илүү хугацаагаар газар ашиглах хуулийн эрхтэй болох ёстой гэж.