Хар тамхины хэргийг хэзээ шүүх нь тодорхойгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэргийг хэзээ шүүх нь тодорхойгүй

Малайз улсаас Гонконг руу зорчих нисэх онгоцны буудал дээр манай улсын 20-25 насны дөрвөн эрэгтэй  810-900 грамм герион зөөвөрлөж өнгөрөгч дөрөвдүгээр сард  тус улсын хууль сахиулах ажилтанд баригдсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байсан. Эл хэрэгтэй холбоотой шүүх хурал долдугаар сард болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Одоогоор дээрх иргэдийн тухай албан ёсны мэдээлэл манай улсын Гадаад харилцааны яаманд ирээгүй гэнэ. Учир нь тухайн улсад  Монгол Улс албан ёсны төлөөлөгчийн газаргүй  учраас гэмт хэрэгт холбогдсон иргэдтэй холбоотой мэдээлэл авахад тун бүрхэг байгаа аж. 

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж