УИХ-ын гишүүд малчдынхаа НДШ-ийг төрөөр даалгана

УИХ-ын гишүүд малчдынхаа НДШ-ийг төрөөр даалгана

УИХ-ын гишүүд малчдынхаа НДШ-ийг төрөөр даалгана

Жил бүрийн наадмын өмнө УИХ-ын хаврын чуулганыг хаадаг жишигтэй ч УИХ-ын дарга Г.Занданшатарын ам алдсанаар бол наадмын дараа завсарлуулж мэдэхээр байна.

Уг нь УИХ хаврын чуулганаар нийт 58 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснөөс гол хуулиудаа баталсан. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын нэрийн жагсаалтаар сонгохоор болгож, хуульчлан баталгаажуулсан.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар өрсөлдөгч нартаа тээг тавьж чадсан. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар сонгуулиар нэг хувийн санал авсан улс төрийн намд төрөөс санхүүгийн дэмжлэг олгоно гээд цонхны цаанаас чихэр долоолгочихсон. Өөрөөр хэлбэл,  ирэх онд болох УИХ-ын сонгуулиар эрх баригчид үнэмлэхүй ялалт байгуулж чаддаггүй юм аа гэхэд хамтран Засгийн газар байгуулах хэмжээний суудал авах өөрсөддөө ээлтэй заалтуудыг дээрх хуульд суулгаж чадсан гэж хэлж болно.

Харин одоо Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөлд шигтгэсэн “Малчид өөрсдөө сайн дураараа Нийгмийн даатгалын шимтгэл төлбөл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, төрөөс 50 хувийг нь даах заалтыг баталчихвал малтай гишүүдийн хувьд санаснаа 100 хувь амжуулчих гээд л байна.

Авлигатай тэмцэх газраас гаргасан 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээр УИХ-д сууж буй гишүүдийн тэн хагас нь малтай. Тухайлбал, “Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даахгүй бол бүгд халамжийн хүмүүс болно” гэж уянга хадаах УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нэг тэрбум 362 сая төгрөгөөр үнэлэгдэх 244 хурдан удмын адуу, 142 үхэр, 854 хонь, 255 ямаатай байх жишээтэй. Мянгат малчны шагнал гардаагүй л болохоос биш хэзээний болзлыг нь хангасан байгаа нь Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээс харагдаж буй.

УИХ-д сууж байгаа мянгат малчин гишүүдийн нэрс Б.Бат-Эрдэнэ, Ц.Туваан, Ц.Анандбазар, С.Бямбацогт гээд үргэлжилнэ.

Мянган толгойд хүрэхгүй ч 500-800 тооны малтай гишүүдийн тоонд Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Б.Жавхлан, Ж. Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар орно. Малаа өөрсдөө малладаггүй малчнаар хариулуулдаг тул Нийгмийн даатгалын шимтгэлийг нь татвар төлөгчдийн мөнгөөр даалгачих нь нэлээн том тус л даа.

Иймээс Засгийн газар Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ дээрх заалтыг оруулж ирсэн байдаг юм.

Хэдийгээр олон нийт эсэргүүцэж байгаа ч тэд зүтгүүлсээр буй. Иймээс хаврын чуулганыг наадмын өмнө хаасан ч, наадмын дараа хаасан ч татвар төлөгчдөд хамгийн халтай заалт батлагдах нь тодорхой болоод буй. Эл заалт батлагдсанаар улсын төсвөөс жил бүр 25 тэрбумыг малчны Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даахад зориулж гаргах юм.

Энэ нь нэг талдаа ирэх онд болох УИХ-ын сонгуулиар ашгаа өгнө гэж харж буй нь тодорхой. Учир нь улсын хэмжээнд 220 мянга гаруй малчин бий. Улаанбаатар хотод хавтгай ялагдлаа гэхэд ядаж орон нутгаас санал авахад малчдын санал чухал. Хэдийгээр нийт малчдын 25 хувь нь одоогоор өөрсдөө Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг гэж байгаа ч дээрх хууль батлагдсан нөхцөлд төрөөр л даалгана.

Хаврын чуулганыг хаахын өмнө УИХ Газрын тухай хуульд ганц өгүүлбэртэй өөрчлөлт оруулах нэрээр хуулийн хулгай хийх гэж байна гэсэн асуудлыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сошиалд сэвснээр олон нийтийн анхаарлын төвд оруулсан.

Тэрбээр жиргээндээ “Энэ долоо хоног УИХ-ын хаврын чуулган хуралдах сүүлийн өдрүүд. Чуулган хаана. Сүүлийн өдөр хэлэлцэх гэж буй хуулийн төсөл нь Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулсан “Хөрөнгө оруулалтын хууль”-ийн төсөл. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор орно. Уг хуулийг дагалдуулж Газрын хуулийн өөрчлөлт явж байгаа. Ганц өгүүлбэртэй уг өөрчлөлтөөр гадаад улсын аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын газрыг 60+40=100 жилийн хугацаатай олгохоор оруулж ирсэн. Одоо 5+5=10 жил байдаг. Монгол Улсын иргэдэд 15-60 жилээр эзэмшүүлдэг ба газрын захирамж дийлэнхдээ 15 жилээр гардаг. Монгол Улсынхаа иргэдэд 15 жилээр эзэмшүүлдэгээ өөрчлөөгүй байж байж гадаад улсын иргэдэд газраа 100 жилээр ашиглуулах нь хэрхэвч шударга ёсны зарчим, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцэхгүй. Ийм хөрөнгө оруулалтын бодлого байж таарахгүй. Энэ бол баяр наадам далимдуулж, хүмүүсийн анхаарал суларсан үеэр хийдэг ХУУЛИЙН ХУЛГАЙ мөн” гэж сэвсэн юм. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуг нь даруй барьсан. Тэрбээр хариу тайлбартаа “Хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулж газрыг 60+40 жилээр өгөхөөр боллоо гээд гүтгээд байгаа зарим нэг хүнд хариу өгье. 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2013 онд шинэчлэгдэн батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд газрыг ашиглуулах хугацаа 60+40 жилээр яаж туссан байсныг та бүгдэд хүргэе. 1993 оны хууль: “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно”. 2013 оны хууль: “12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах”

Одоо хэлэлцүүлж эхэлж буй хууль: “16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;” Эзэмшүүлэх гэдгийг хассан.

Холбогдох баримтуудыг хавсаргав. УИХ-ын даргаар 1993 онд Н.Багабанди, 2013 онд З.Энхболд ажиллаж байсныг мартаагүй гэж бодож байна. Нүдээрээ үзэж мэргэн ухаандаа тунгаана биз дээ” гэж няцаасан юм.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын тайлбараар бол гадаадын иргэнд газрыг 100 хүртэлх жилээр ашиглуулах заалттай хуулийг Засгийн газарт буцаахаар болж. Харин энэ тохиолдолд Засгийн газрын казино байгуулж, хөрөнгө оруулалт татах зэрэг  том, том амлалтууд бүтэхгүй төсөл болж хувирч мэдэх талтай.

Юутай ч хаврын чуулганыг хаах хугацаа дөхлөө. Ямар төслийг баталж, Засгийн газрын ажилд нэмэр болох вэ, ямар төслийг батлахгүй хав дарж, ажлыг нь гацаах вэ, ямар хуулийг өөрсөддөө ашигтай болгов гэдэг нь УИХ-аас баталж буй хуулиудаас уншигддаг.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмээ 2023-07-06 202.21.108.11

Монгол малын махыг зөв маллаж идвэл эм. Малчид тариагаар таргалуулсан мах вакцины хугацаа дуусаагүй мах дийлж авч чадахгүй үнэтэй цагаан идээгээ татвар төлөгчдөд шахаж баяжиж байхад төрөөс нэмээд ард түмний хөрөнгөөс вм өгнө гэдэг арай хэтэрсэн зүйл. Тэрний оронд мах сүүний сайн үүлдэр оруулж ирж энэ бяруу шиг үхэр хурга шиг хонио толгойг нь цөөлж махны гарцыг нь нэмэхэд ард түмний татвараас бүрдсэн хөрөнгөө зарвал дээр. Байгаль цөлжиж байхад тоо толгой хэрэгтэй зүйл огт биш.төр махны үнээ страт

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-06 192.82.86.130

-Малчдын Ндш-г төр төлнө л гэнэ үнэндээ төтвар төлөгчдийн л мөнгө шдэ!

Avatar

Нэргүй 2023-07-06 64.119.27.192

хуьийн малаа маллаж ноос үс, мах, цагаан идээгээ зарж амьдардаг малчдын НДШ ийг төр хариуцах нь буруу шүү_

Avatar

Нэргүй 2023-07-06 38.42.106.107

Нийгмийн даатгал чинь насны эцэст миний идэх хоолны мөнгө биз дээ. Яагаад залхуу ажилгүй баярхал нь дэндсэн хэдэн малчидыг тэжээхийн тулд би энд махийх ёстой юм бэ? Мянгат малчид тэр мянган малаараа учраа олно биз

Avatar

Зочин 2023-07-06 59.153.114.35

АН МАХ ИДДЭГГҮЙ ЦАТГАЛАН ЧОНУУД ЮМ БИЗДЭЭ. БАРУУН АЙМГИЙН МАЛЧИД ГЭХЭД ӨНГӨРСӨН ӨВӨЛ ХАВАР МАЛАА БАРСАН БАЙХАД ЮУ ГУЦНА ВЭ. ТА НАР СОНГУУЛИЙН ӨМНӨ ЯАЖ ТӨРИЙН МӨНГӨӨР ТОГЛОДГОО МАРТАА ЮУ

Avatar

Нэргүй 2023-07-06 59.153.113.82

Танай МАН нам дангаараа төр засаг барьж байгаагаа мэддэггүй малнаасаа дор илжиг үү дээ

Avatar

Нэргүй 2023-07-06 192.82.69.13

МАН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ ТАРААЛТАА ХИЙГЭЭД ЭХЭЛСЭЭН. САНАЛ ХУДАЛДАЖ АВЧ БАЙНА.

Avatar

Dabaa 2023-07-06 103.9.88.141

хэрэв малчдын нийгмийн даатгалыг УИХ баталвал санал өгсөн гишүүдийг дараагийн УИХ д сонгуулахгүй байх компанит ажил өрнүүлэх хэрэгтэй шүү, ийм мэдрэмжгүй, шударга бус гишүүдийг ахиж сонгох хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-07-06 66.181.160.99

төр чинь бизнесийн байгууллага юм уу юу гээд хуцаад байгаа новшнууд вэ бүгд тэгш эрхтэй байх гээд наад хуулинд чинь заачихсан байгаа биздээ хулгайчууд аа

Avatar

Зочин 2023-07-06 203.23.199.2

Урд жилүүдээ нөхөж төлнө гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бүүр бага байсан гэхээр төлөх шимтгэл нь хүртэл бага байсан гэсэн үг. Тэгэхээр малчид өөрсдөө төлөх бүрэн боломжтой.

Avatar

Зочин 2023-07-06 203.23.199.2

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550000, үүнээс НДШ 13,5 хувь=74250. Жилийн 891000 төгрөг. 891000 төгрөг нь 3 хонь эсвэл 1 шүдлэн үхрийн мөнгө. Шүдлэн үхэр идэшний үеэр энэнээс ч үнэтэй болдог. Хонь одоо 300000 хүрээд байна. Малчид маань энэ мөнгийг төлье гэвэл бүрэн боломжтой. Үргэлж сонгууль угтсан амлалт хүлээхээ болих хэрэгтэй. Бас 5 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгож байгаа, мөн шимтгэлээ боломжтой үедээ төлөх нөхцлөөр хангагдсан шүү дээ.

Avatar

Зочин 2023-07-06 192.82.68.130

Малчдын НДШ-ийг төрөөс даана гэж солиорохоо болиоч. Малчид ямар эрхтэй юм. Яахаараа төр даана гэж. УИХ-ыг тарааж намар сонгууль хийх болжээ.

Avatar

Зочин 2023-07-06 66.181.160.107

Гүүүэээ нөгөө Ерөнхийлөгч Баттулгийн МАН ийг тараах зарлиг юу болсон бээ ?. Ямар нэгэн зарлигийг заавал биелүүлэх ёстой биздээ ..

Avatar

Нэргүй 2023-07-06 202.179.25.93

Erdiin proletoriat ajiljdiin zalingasn deremden avan maljid geh nudargan hurungtnuded zugeer ugun davragaadl. tui na huu

Avatar

Зочин 2023-07-06 150.129.143.123

малчид яагаад ийм давуу эрхтэй байдгийг олигтойхон тайлбарла

Avatar

Нэргүй 2023-07-06 103.229.122.120

15-60 жил өгөнө гэсний 15 гэдэгийг хасаад 60 жил гэдэгийг үлдээгээд 60+ 40 гэж Хүрэлбаатар гулгайч зүтгүүлж байгаа юм байна шүү , 1993 онд Багабанди 2013 онд М Энхболд нар гэсэн урвагчдын баталсан хууль юм байна

Avatar

Нэргүй 2023-07-06 192.82.90.33

Завсарлахаасаа өмнө ЗГ -ыг огцруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-07-06 64.119.25.80

Чи нүүрсчин бнаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж