"Гэдэсний халдвараар өвчилбөл суулгана, халуурна, бөөлжинө"

"Гэдэсний халдвараар өвчилбөл суулгана, халуурна, бөөлжинө"

"Гэдэсний халдвараар өвчилбөл суулгана, халуурна, бөөлжинө"

Гэдэсний халдвараар өнгөрсөн жил 3948 хүн өвчилж байсан бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 3800 гаруй хүн өвчилсөн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс мэдээлсэн. Энэ асуудалтай холбогдуулж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдвар хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхээс дараах тодруулгыг хийлээ.


-Гэдэсний халдварт өвчний илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Халдварт өвчнийг дотор нь олон ангилдаг. Хоол боловсруулах замаар халдварлаж буй өвчнийг гэдэсний халдварт өвчин гэх ба ихэвчлэн амаар дамждаг. Хоол боловсруулах эрхтнүүдийг гэмтээдэг учир өндөр халуурах, толгой өвдөх, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-Үерийн усаар дамжиж халдварт өвчин тархах эрсдэл өндөр байгаа талаар ярьж байна. Хэрхэн өөрсдийгөө хамгаалах вэ?

-Айлуудын хашаа, гудамж талбайд байгаа хог хаягдал нь борооны усаар дамжин урсах,  мөн гэр хорооллын айлуудын нүхэн жорлон бороо, үерийн үед усаар дүүрч хальснаар нийтийн гудамж талбай руу урсаж, тогтоол ус болдог. Хог хаягдал, хүний өтгөн зэрэгт их хэмжээний нян бактери агуулагдаж байдаг учраас бороо, үерийн усаар дамжин бактери, нянг шууд зөөвөрлөн бусдад халдаадаг гэсэн үг л дээ. Тийм учраас борооны ус, шавхай зэрэг нян дамжуулж буй зүйлсэд хүрчихээд гараа угаалгүй хоол идэх нь өвчин тээх шалтгаан болдог.

Нүхэн жорлон бороо орсноор хальж болзошгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандан, соруулж, цэвэрлэгээ, ариутгал хийх хэрэгтэй. Иргэд хог хаягдлаа цэвэрлэхдээ хамгаалалтын бээлий өмсч, амны хаалт зүүж хэвших хэрэгтэй. Дараа нь халдваргүйжүүлэх буюу хлорамин гэх мэт ариутгалын бодисоор ариутгал хийх боломжтой. Өрхийн эрүүл мэндээс гаргасан зөвлөмж ариутгалыг зааврыг дагаж хэвшвэл халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломж бий.

-Гэрийн нөхцөл иргэд хэрхэн ариутгал хийж өөрсдийгөө хамгаалах вэ?

-Гэртээ гадуур өмссөн хувцастайгаа суухгүй, сольж өмсөх.  Борооны ус, шалбааг туулсан хувцсаа шууд угааж ариутгах. Гутлаа ариутгалын бодисоор арчих, гараа тогтмол угааж халдваргүйжүүлэх зэрэг энгийн үйлдлүүд  халдвараас хамгаалж байдаг.

Хэрвээ гүйлгэх, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах, ил задгай түүхий ус хэрэглэхгүй байх, ус хүнсний бүтээгдэхүүнийг буцалгаж, болгож хэрэглэх хэрэгтэй. Дэлгүүрээс хүнс худалдан авахдаа бороо, үерийн усанд норсон бүтээгдэхүүнээс зайлсхийх, баталгаатай газраас худалдан авалт хийхийг зөвлөж байна. Бороо, үерийн усанд норсон хүнс гэдэсний халдвараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

-Гэр, оффис зэрэг газарт хэрхэн ариутгал хийх вэ?

-Аягаа содтой усаар угаах, угаалгын нутаг, близна зэрэг ахуйн хэрэглээний зүйлсээр гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ ариутгал хийх боломжтой. Үерийн аюулд өртсөн өрхүүд мэргэжлийн байгууллагад хандаж,  гэртээ голомтыг халдваргүйжүүлэх ариутгал хийх ёстой. Тухайлбал, жавелин бодисыг арван литр усанд хоёр ширхийг найруулж сүүн уусмалаар ариутгал хийх бол гадаах орчинд гудамж талбай, хашаандаа хлорын шохойг найруулж 1км² хоёр кг найруулж хөрсний халдваргүйжүүлэлтийг хийх боломжтой.

-Гэдэсний халдварт өвчнөөр ихэвчлэн хүүхдүүд өвддөг.  Тэд борооны дараа тогтсон тогтоол усанд тоглодгоос халдвар авч өвдөж байна гэж ойлгож болох нь ээ?

– Тийм ээ, эцэг эхчүүд энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Бороо орж үер буусны дараа хүүхдийг гадаа тоглуулж болохгүй. Тогтоол ус шалбааг туучуулах нь гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Бүх нийтийн цэвэрлэгээ, СӨХ-с цэвэрлэгээ хийгээгүй байх үед хүүхдийг гадаа тоглуулахгүй, гарыг нь тогтмол угааж, гадуур өмссөн хувцсыг нь угааж ариутгах шаардлагатай. Нэг хүн өвдөхөд бусад гэр бүлийн гишүүд ойр дотно хүмүүст нь халдах эрсдэлтэй тул эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй зөвлөмжийг дагахыг уриалж байна.

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-06 216.38.195.74

-munuu;?

Avatar

Нэргүй 2023-07-06 216.38.195.74

ozgrtndlit;

Avatar

XTC; 2023-07-06 216.38.195.74

xsgyi CJ_sfy;

Avatar

ter galzyyrdag gazraa galzyyrtsgaaCJgaynyyd XTB? 2023-07-06 216.38.195.74

kapital shynaad baibal ,kapitalizmdaan olon BLRXTN dyyriamlCJbai.

Avatar

Нэргүй 2023-07-06 216.38.195.74

-nuspj?

0 0
Avatar

Нэргүй 2023-07-06 216.38.195.74

– ; ?

Avatar

yjasnXT; 2023-07-06 216.38.195.74

-1990,2001##-bo,2015apt 6?_

Avatar

Нэргүй 2023-07-06 216.38.195.74

– dtj;

Avatar

Нэргүй 2023-07-06 216.38.195.74

w-rt

Avatar

atlaly; 2023-07-06 216.38.195.74

– bloklj,xsgyi, sfy_#;

Avatar

demjgyit; 2023-07-06 216.38.195.74

kapitlj ni 6;y ?

Avatar

Нэргүй 2023-07-06 216.38.195.74

homosxygstfbo_;

Avatar

XTC PK mangsin shynz; gstfdr;# 2023-07-06 216.38.195.74

fmtr#; – +ara@ ergyylj yybglshlgi

Avatar

Emrt xuux chuluulux, nksfu; shydargau; 2023-07-06 216.38.195.74

+pistbelcheer,+at+xsgyi CJdrnpokt; or tmxbgab dyypiaml, deed xymyyse zoboxbolson deeshgyi;
Opos delgyyr, 500 o/n, greyhz/ nyraaj lalbi, gyiljd byxoyxynsiCJy;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж