Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад айлчилна

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргиз Улсын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчлах юм.

Айлчлал Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ахиц гаргахад чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд Улсын Их Хурлын  дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхана.

Айлчлалын үеэр Төв Азийн бүс нутагт түүх, соёлын гүнзгий хэлхээ холбоотой Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана.

Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Most Mongolians support Russia. 2023-07-05 192.82.74.175

Most Mongolians support Russia.

Avatar

ТЭРБУМ ХАВДАР-ын эстэй ХҮРЭЛСҮХ 2023-07-05 45.87.213.186

У.Хүрэлсүх эхнэр (Болорцэцэг), ээж (ГовьАлтайн), бас 2 охины хамтаар хамгийн хортой ХАВДАР ТУСна, далд орно

Avatar

Нэргүй 2023-07-05 213.87.131.105

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-05 192.82.82.77

Киргизийн Иссыккул нуур орчимд сарт халимаг буюу монголчууд амьдардаг бол Монголын БӨ аймагт ч киргизүүд байдаг бөгөөд бид ойролцоо хэлтэй болохоор ялгалгүй хасагууд гэдэ г тухай сонссон юм бн.Энэ тухай ч Киргизийн ерөнхийлөгчид дурьдах хэрэгтэй юм даа

Avatar

чоорт булай зулбасага 2023-07-05 192.82.84.67

Хүрэлсүх ээ чи нүүрсний идэж уусан мөнгөө зүгээр наад борооны усны байгууламж бариадах, тэгвэл чамайг эрийн хуйх гэж бодьё тэхгүй бол чиний тэр хуйвалдсан эргүү элбэг баяр энхсайхан баярцогт нартай бадамжунайтай чинь явуулна шүү

Avatar

Нэргүй 2023-07-05 202.9.40.149

Манай хоёр улс сайн харилцаатай явж ирсэн. Сарт халимаг гэдэг Монгол үндэстэн энэ улсад байдаг боловч одоо бараг уусаад дуусч байгааг анхаарах хэрэгтэй. Айлчлалын үеэр энэ талаар яриа хэлэлцээр хийвэл их сайн юм. Хэлээ хадгалж үлдэхэд нь бид туслах ёстой. Айлчлалд амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж