Тэрхийн нууранд галуунууд үхжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Тэрхийн нууранд галуунууд үхжээ

Тэрхийн цагаан нуурын орчимд 20 гаруй хар галуу үхсэн байна гэж Хангайн нурууны  байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Монголд нүүдэллэн ирж, гол нуурын загасны дайсан “усны чоно” хэмээн хочлогдоод байгаа тураг гогой буюу хар галуу шувуу олноороо үхсэн шалтгааныг тогтоохоор хамгаалалтын захиргаа болон Архангай аймгийн Онцгой байдлын албаныхан газар дээр нь ажиллаж байна. Шинжилгээний хариу маргааш гарах ажээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж