Сурвалжлага: Сэлбийнхэн учирсан хохирлоо төлүүлэх гомдолтой байна

Сурвалжлага: Сэлбийнхэн учирсан хохирлоо төлүүлэх гомдолтой байна

Сурвалжлага: Сэлбийнхэн учирсан хохирлоо төлүүлэх гомдолтой байна

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орж байгаа усархаг борооны улмаас нийслэлийн зургаан дүүрэгт үерийн эрсдэл үүссэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын ойролцоох хэсэгт голын ус хальж үерлэсэн нөхцөл байдал үүсээд байна. Бид холбогдох албаны хүмүүс, оршин суугчдаас нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

ИРГЭД: ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨӨС ХОРОО, ДҮҮРЭГТЭЭ ХАНДСАН Ч ТООГООГҮЙ 

Сэлбэ голын ойролцоох хотхон, хорооллын иргэд үерийн эрсдэлтэй байгаа талаар хоёр жилийн өмнөөс холбогдох хүмүүст хандаж, анхааруулж эхэлжээ. Тухайлбал, Баянзүрхийн дүүргийн хороод салахаас өмнө дүүргийн Засаг даргын тамгын газар болон хорооны хэсгийн ахлагчид оршин суугчид нэгдэж гомдол гаргаж байсан байна. Өнгөрсөн 2022 оны зун мөн их хэмжээний усархаг бороо орж зарим байрны граж хэсэг рүү нэвтэрсэн учир оршин суугчид арга буюу өөрсдөө нэгдэж Сэлбийн эрэг дагуу үерийн далан хэсэгт портероор элс, хайрга зөөж авч ирж асгажээ. Гэвч хорооны удирдлагууд дэмжээгүй бөгөөд нийтийн эзэмшлийн бүсэд буулгасан тус далангийн нэмэлт шороог буцаан татсан байна.

Энэ талаар газар дээр нь ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргаас тодруулахад "Эхний ээлжид өнгөрсөн хугацааны асуудлыг биш одоо байгаа нөхцөл байдал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ? гэдэг чухал. Холбогдох албаны хүмүүс болон дүүргийн удирдлагууд бүгд ирж, ажиллаж байна. Үерийн эрсдэл үүсч болзошгүй газруудад бид зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Ямартай ч нуурлаж үерлэсэн их хэмжээний усыг зайлуулж, яаралтай арга хэмжээг шуурхай авна. Оройдоо голын усны түвшин бүр ч нэмэгдэх эрсдэлтэй байгаа учраас ойролцоох орон сууцанд байгаа иргэдийг орц, гарц хаагдахаас өмнө нүүхийг зөвлөж байна. Хүмүүст учирсан хохирлыг одоогоор тооцоолоогүй" гэлээ.

Ийнхүү оршин суугч, дүүргийн алба хаагчдын хооронд ярианууд үүсч байгаа бөгөөд өнөөдрийн хэмжээнд барилга барьсан аж ахуй нэгж, хороо, дүүргээс уг асуудал дээр албан тайлбар өгөхөөс татгалзаж байна. Тус голын эрэг дагуух үерт автсан байрнуудын тухайд нийт гурван хотхоны 30 орчим байр байгаа бөгөөд 2015-2017 онд ихэвчлэн баригдсан шинэ орон сууцны хорооллууд аж.

ОРШИН СУУГЧИД ШӨНИЙН 22:00 ЦАГААС НОБГ-Т ДУУДЛАГА ӨГЧ ЭХЭЛЖЭЭ

Үерт өртсөн орон сууцнуудын оршин суугчдын хэлж байгаагаар өчигдөр оройноос голын ус хальж эхэлж, ойролцоох байрууд руу нэвчиж эхэлсэн байна. Хамгийн эхний дуудлага мэдээллийг оршин суугчид долдугаар сарын 4-ний 22:00 цагаас Нийслэлийн онцгой байдлын газарт өгч эхэлжээ. Гэвч "байр руу ус нэвчээгүй бол дуудлага мэдээлэл дээр ажиллах боломжгүй" гэх хариулт өгсөн талаар иргэд хэлж байна. Улмаар зарим хүн үерийн ус граж руу орж байгааг анзаарч машин, техник хэрэгслээ гадна зогсоолд байршуулсан байна. Гэхдээ нөхцөл байдал шөнийн 02:00 цагаас хүндэрч оршин суугчид байрны гадна аа нэгдэж үер болж байгаа дуудлага мэдээллийг өгснөөр НОБГ, Геодизи барилга байгууламжийн газраас эхний удаад 40 орчим алба хаагч иржээ.

Тийнхүү үүр цайтал ажиллаж өглөө 06:00 цагаас алба хаагчид, тоног төхөөрөмжөө нэмсэн боловч голын усны түвшин улам нэмэгдэж, нэмж байршуулсан далангийн хамгаалалтыг нэвчсэн байна. Алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа ч тухайн үерт автсан Сэлбийн бүсийн газар намгархаг, ус нэвчих зөөлөрсөн, шавар ихтэй техник хэрэгсэл явахад маш хүндрэлтэй байгааг хэлж буй.

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид, цагдаагийн бие бүрэлдэхүүн, тохижилт үйлчилгээний газар, БЗД, СБД-ийн удирдлага, холбогдох албаныхан, Ус сувгийн удирдах газар, барилга байгууламж, геодизийн хүрээлэн гээд 100 орчим хүний бүрэлдэхүүн тус бүсэд 12:30 цагаас нэмэгдсэн. Ийнхүү тасралтгүй нэмэгдэж байгаа голын усыг ус зайлуулах, соруулах 3-4 машинаар татаж, 30 орчим техник хэрэгслээр даланг шинэчлэх чулуу, хайргыг зөөж байна.

НОК: ШААРДЛАГАТАЙ ЗАРИМ ХЭСЭГТ СЭТЭЛГЭЭ ХИЙЖ ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Өнөөдөр 10:00 цагаас Нийслэлийн онцгой комиссын шуурхай хуралдаан болж үерт өртсөн байршлуудад нэн яаралтай арга хэмжээ авах талаар хэлэлцсэн. Улмаар Сэлбийн эвдэрсэн үерийн далангийн нөхцөл байдалтай танилцаж зарим мэдээллийг өгсөн юм. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга А.Дашнямын хэлснээр "НОК хуралдаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, техник тоног төхөөрөмж, санхүүгийн шаардлага зэргийг эхний ээлжид хэлэлцүүлж, УОК-т танилцуулахаар болсон.

Юуны түрүүнд даланг шинэчилж, голын усыг халихгүй байх арга хэмжээ авч байна. Мөн шаардлагатай байршлуудад зам, гүүрийг сэтлэх арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Ингэж байж үерийн эрсдэлийг бууруулна.

Тиймээс иргэд хаасан зам талбайгаар зорчихгүй байх, бага насны хүүхдээ үер усанд урсгахгүй байхаас сэргийлж зөвлөмж мэдээллийг тогтмол авахыг хүсч байна"  гэлээ.

Ямартай ч одоогоор нийслэлийн зургаан дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарласан. Эдгээр дүүргүүдийн долоон байршилд үер буусан байдалтай байна. Хамгийн олон хүн, алба, техник хэрэгсэл ажиллаж байгаа газар нь Сэлбийн ойролцоох бүс. Тус бүсэд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, үерийн даланг шинэчлэхээс эхлээд байрны граж, зогсоолд байгаа машинуудыг шилжүүлэх, үерт өртсөн эд хөрөнгийн хохирлыг хэмжээг тооцоолох зэрэг ажлуудыг албаны хүмүүс хийж байна.

Одоогоор хохирлын хэмжээг тооцоолоогүй байгаа ч иргэдийн зүгээс удаа дараа санал, гомдол гаргаж байхад нэг ч удаа арга хэмжээ авч байгаагүй учир нийслэл болон дүүргээс хохирлоо нэхэмжилнэ гэдгээ хэлж байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-05 202.9.40.145

ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН, БАРЬСАН , ХҮЛЭЭЖ АВСАН ДУРААРААА ДУРГИЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭСЭН, ХАХУУЛИЙН ХАМТРАГЧДААС ХОХИРЛОО НЭХ, ТЭД ТӨЛЖ ЧАДНА

Avatar

оршин суугч 2023-07-05 66.181.179.144

Далангийн өндөрийг багасгаж байшин барих зөвшөөрөл өгсөн хотын архитектор тэр Нацагдорж, газрын албаны дарга, барилгаа барьсан компаниуд, барилгыг хүлээн авсан улсын комиссыхон нарыг шүүхэд өгч шалгуулж хохиролоо төлүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-07-05 122.201.23.83

Баяраа 9 цагийн өмнө 150.129.143.10

хэн та нарыг голын сав газар байр ав гэсэн юм. та нарын буруу ш тээ авилга аваад барьсан газар дээр байр барьсан байхад өөгшүүлж байр аваад л…

ENE XUN MASH ZUV BICHSEN BAINA
XEN ED NARIIG XUDALDAJ AV GESEN YUM
BARIJ BAIGAA NI TENEG GEXDEE BUR ILUU TENEG NI XUDALDAJ AVCH BAIGAA SHUU DEE

Avatar

Хотын уугуул иргэн 2023-07-05 66.181.184.216

Хот эзэнгүй байна шүү дээ. Нохой зодооны аварга хотын дарга бөх СумьЯабазар ажлаа хийхгүй, өмнөх хотын дарга нар руу хамаг буруугаа чихээд сууж байна. Үерийн гамшгийг арилгасны дараа хотын удирдлагуудтай хатуу хариуцлага тооцож, иргэдийн хохирлыг бүрэн барагдуулах ёстой. Оршин суугчдийн санал гомдлыг үл ойшоож, хэнэггүй байдал гаргасан Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хорооны дарга нарыг даруй огцруулаач ээ.

Avatar

Нэргүй 2023-07-05 202.9.40.145

СУМЪЯБАЗАРТ ТОХОХ ЁСГҮЙ ЭЭ, ӨМНӨХҮҮДИЙН БАЛАГ ГАЙ ГЭДГИЙГ УХААРААЧ, ЭСВЭЛ МЭДЭН БУДЛИАД БАЙГАА ЮМ УУ, МУЛГУУ ЮМ УУУ.ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ ……..ГЭСЭН ЮМНУУДААС ЭХЭЛСЭН БАЛАГ ШҮҮ ДЭЭ……..ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН, БАРИУЛААД ХҮЛЭЭЖ АВСАН, БУСАД ХОЛБООТОЙ ХҮМҮҮСЭЭС ТӨЛБӨРӨӨ НЭХ

Avatar

Нэргүй 2023-07-05 213.87.131.105

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-05 202.21.107.56

СЭЛБИЙН ХОЁР ТАЛААР БАРЬСАН БАЙРУУДЫГ БҮГДИЙГ БУУЛГАЖ ГОЛЫН ГОЛЬДРИГОО ӨРГӨН БОЛГООЧЭЭЭ..ОДОО БАРЬЖ БАЙГАА ДУТУУ БАРЬСАН БАРИЛГУУДЫГ 100 % НУРААЖ ХАЯ БАРИЛГЫН БАРЬСАН КОМПАНУУДААР ТӨЛҮҮЛ ӨӨР ЗҮЙЛГҮЙ..ХАХУУЛ АВСАН ЖУНАЙ БАТҮҮЛ ГЭХ МЭТ ЯЛАА ИДЭЛ..ЧИНГИС ЗОЧИД БУУДЛЫН АРАА СЭЛБЭ ДАГУУ БАРЬЖ БАЙГАА ХУРДЫН ЧОЙЖООГИЙН БАРИЛГУУДЫГ БУУЛГАЖ ХАЯЧЭЭ..

Avatar

Баяраа 2023-07-05 150.129.143.10

хэн та нарыг голын сав газар байр ав гэсэн юм. та нарын буруу ш тээ авилга аваад барьсан газар дээр байр барьсан байхад өөгшүүлж байр аваад л…

Avatar

Нэргүй 2023-07-05 202.21.107.31

Ene asuudal hamagiin ul suurias ni avch uzheer Yaalt ch uher nudet gahai gedest tov aimagin Mi ovogt Enkhbold gej gazarin naimaachin 2000 oni ued buh gazar luivarchidad zarcj nuuguuh dam dama zarj hulgaichudin hurungjih heregsel bolj dussan baidag umaa mi ovog uheren nudettiig hereg neemeer baina barimt baina

Avatar

Иргэн 2023-07-05 192.82.78.60

Эдгээр байрнууд доогуураа усанд нэвчсэн байгаа шүү

Avatar

иргэн 2023-07-05 192.82.78.60

Усан дотор байшин барьсан компаниасаа мөнгө аваад, наанаасаа нүү.
Зун болгон үер болно, бороо орно, усанд автана

Avatar

Нэргүй 2023-07-05 103.10.21.45

1. Хот үе үеийн буруу төлөвлөлт, зөвшөөрөл өгсөн, хамгийн бага мэргэжилтнээс …хотын дарга хүртэл, ажлаа хурдан бүтээсэн, авлига өгсөн захирал менежерүүд, тэрийг хараад зүгээр суусан хуулийн нөхдүүд , хуучнаар Мэргэжлийн хяналтынхан, хажуугаар нь худлаа амандаа яриад өнгөрсөн арчаагүй чи би бүгд иргэн бидний буруу.
2 Монголын даатгал зүгээр мөнгө олох байгууллага, бид ч даатгалын учрыг бүрэн ойлгоогүй тул эд хөрнөгөөр шатаад дуусна юу авч гялайхгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-07-05 66.181.191.174

монгол улс угаасаа эзэнгүй болсон ш дээ хулгөйч дээрэмчин луйвраах дүүрсэн засаг төртэй юм чинь

Avatar

Нэргүй 2023-07-05 38.42.106.107

Тэнэгvvдийг яалт билээ. Хот өмнө нь ямар байсныг, харсан уу? Дунд, сэлбэ, туул яаж урсдаг байсныг сонссон уу ядаж? Ус хэвгийгээ л дагаж урсна. Даанчиг нэг голын сайр, далан дотор л бариад байсан юм аа

Avatar

Нэргүй 2023-07-05 66.181.160.122

Хохь нь

Avatar

Нэргүй 2023-07-05 103.229.123.122

Яах гэж голын голдиролд хууль зөрчиж барьсан байранд орсон юм

Avatar

Зочин 2023-07-05 66.181.161.213

Төлүүл төлүүл. Гол эзэн Бадамжунай нь одоо шоронд таслагдахаа хүлээгээд сууж буйг хэлэх үү. Хувьсгалын тохироо гэж энэ.

Avatar

Нэргүй 2023-07-05 202.44.208.172

Сэлбэ голын эрэгт хэт ойрхон барилга барьсан, бариулсан компани, төрийн захиргааны байгууллагууд иргэдийн хохирлыг хариуцах ёстой!!!!

Avatar

Нэргүй 2023-07-05 203.217.139.240

Duh Tsetseg, buh Sumiyabazar 2oor l tuluul

Avatar

Нэргүй 2023-07-05 192.82.71.110

хохь нь яах гэж гол дотор барьсан байравсан юм

Avatar

Нэргүй 2023-07-05 202.9.40.149

Үеийн үед л ус зайлуулах байгууламжийг муу хийж ирсэн. Энэ За сгийн газартай ямар ч хамаагүй. Улс төржүүлж битгий далимдуул. Сөрөг хүчин гэж өөрсдийгөө нэрлэдэг хөгжлийг хойш татаж муу муухай бүхнийг хүсэж байдаг улсууд монголын дайсан юм. Тэд хоёр хөрштэй Монголын муудалцуулж эдийн засгийн хувьд доройтуулах хорлонтой явуулга явуулдаг.

Avatar

зочин 2023-07-05 202.9.46.123

Нохойн гөлөг минь чи зүгээр л МАН-ы угаадас долоосон п***а юм чинь чамтай юу ярих вэ дээ.

Avatar

Нэргүй 2023-07-05 202.9.40.145

ХУДАЛДАЖ АВСАН БАЙРУУДАА БУЦААЖ, ТӨЛБӨРӨӨ ОДООГИЙН ХАНШААР АВ, ХАХУУЛИЙН ХАМТРАГЧИД ТӨЛЖ БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ БАЙГАА, ҮҮНЭЭС ХОЙШ ИЙМ БАЙРУУДЫГ ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ, БУСДЫГ ХАЙРЛАХ СЭТГЭЛГҮЙ ЮМНУУД ҮЙЛЭЭ ҮҮРЭЭД ҮЛДЭНЭ БИЗ…………………. ЭНХБОЛД БАДАМЖУНАЙГААС НЭХ

Avatar

Нэргүй 2023-07-05 103.57.92.72

Уханг бурууг хайвал бүгд буруутай газрын зөвшөөрөл өгсөн хүмүүс, энд барилга барих улайрсан компани , хүлээж авсан комисс, голын эрэг дээр хотын төвд гоё байртай боллоо гэж уриа хашгирч орсон иргэд бүгд буруутаай үүнийг УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТ ГЭДЭГ ЮМ

Avatar

Иргэн 2023-07-05 202.126.90.105

Ялзарсан төрийн дүр зураг.

Avatar

Нэргүй 2023-07-05 192.82.73.218

Удахгүй орон сууц нь сууриасаа илжирээд нурах бхаа гол усны голдиролд өөрчлалт хийж ашиг хонжоо харсан 76 шийдвэршд

Avatar

Зочин 2023-07-05 202.126.92.98

Иргэддээ уриалж хэлэхэд одоо авилга хорооллоос авч тэнэгтэв дээ. Үүнээс аймар гамшиг болно шүү.

Avatar

Нэргүй 2023-07-05 202.70.37.221

Zaragdaad barag duussan bn lee. Arai gej 2 uruu olj avsan.

Avatar

Зочин 2023-07-05 202.126.92.98

Ийм хогийн байр яах гэж авсын. Одоо наад байруудыг чинь хэн ч тоож авахгүй.

Avatar

Нэргүй 2023-07-05 202.55.188.83

угаасаа голын ай савд барилга барих хориотой байсаныг болиулж газар олгосон баагийнуудыг олж тогтоож хохиролыг нь барагдуулах хэрэгтэй.

Avatar

Хаяг 2023-07-05 192.82.73.210

Энх тайвны гүүрээс зүүн тийш байгаа газар далан, зам усаар дүүрч халин гамшигт учраад байна

Avatar

Мэдээ 2023-07-05 192.82.73.210

Усан сан байгуулах нэрээр 25 давхар орон сууцны барилга барьж байгаа газраас болж ойр хавийн зам, далан нурж сүйрлийн байдалд ороод байгаа талаар сурвалжлага бэлдэж болох уу?

Avatar

зочин 2023-07-05 192.82.73.20

ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ ИЙМ БАЙРЛАЛД ГАЗАР ОЛГОСОН, БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНУУДААС
ЯЛ АСУУ. БАС ЭДГЭЭР АЛБАН ТУШААЛТНУУДААР ИРГЭДЭД УЧИРСАН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛ.

Avatar

Нэргүй 2023-07-05 192.82.64.153

Хотын ерөнхий менежер Бадамжунайгаар төлүүлээ цаадах чинь ийм болгосон

Avatar

Нэргүй 2023-07-05 122.201.23.122

М.Энхболдоос бас

Avatar

Нэргүй 2023-07-05 202.9.40.145

ЭНХБОЛД ХОТЫГ ИЙМ БОЛГОЖ ХАЯЧИХААД, ИХ ХУРЛЫН ДАРГА ХҮРТЭЛ НИССЭН ХАР ҮЙЛТЭН, ЯМАР ХҮМҮҮС ТӨРД ГАРСАН, ГАРГАСАН БЭЭЭ ГЭДГЭЭ БОДОЦГОО ХҮМҮҮС МИНЬ УЛСЫН ХӨГЖИЛ, НЭР ХҮНД, АРД ОЛНЫ АМЬЖИРГААНЫ БАЙДАЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН СААД…………………………………..ГЭЭД БАРАГДАШГҮЙ БАЛАГТНУУДААСАА ОДОО ХУРДАН САЛЦГАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж