Хойд Солонгос улсаас өнгөрсөн тавдугаар сард анх удаа цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн нь амжилтгүй болж тэнгист унасан. Тэгвэл уг хиймэл дагуулын сэгийг Өмнөд Солонгосын цэргүүд олж авснаа мэдэгдсэн бөгөөд АНУ-тай хамтран судалгааны ажлыг эхлүүлжээ. Өмнөд Солонгосын албаныхан тэнгист унасан хиймэл дагуулын сэгийг олж авахын тулд армийн хөлөг онгоц, нисдэг тэрэг, шумбагчдийг дайчлан 36 өдрийн турш эрэл хайгуул хийсэн байна.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнээс өнөөдөр мэдээлэхдээ, Пёньяны хиймэл дагуул нь цэргийн тагнуул хийх хэмжээний дэвшилтэт технологигүй байсныг онцолжээ. Гэсэн ч Хойд Солонгосоос алсын тусгалын пуужин ашиглан хиймэл дагуул хөөргөсөн нь Сөүл болон Японы ард иргэд ихээр түгшсэн.
Пёньян нь хиймэл дагуулын тагнуулын системтэй болсноор АНУ, Өмнөд Солонгос улсаас ирэх аюул заналхийллийн эсрэг тэмцэх зорилготой байсан аж. Удирдагч Ким Жон Ун цэргийн тагнуулын хиймэл дагуултай болох нь батлан хамгаалахын чадамжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон. Улмаар дахин хиймэл дагуул хөөргөнө гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
үнэн 2023-07-05 192.82.66.247
Ардчилалын үнэт зүйл бол бусдыг халдан довтлохгүй байх, тусгаар тогтнолоо хамгаалах, за тэгээд орсууд шиг худлаа үнэн шаахгүй байх,
Зочин 2023-07-05 213.87.131.105
!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-07-05 202.21.107.56
ЯГ ИНГЭЖ АВЧ БАЙХАД НЬ ХОЙД СОЛОНГОС ПУУЖИНДААД БУДАА БОЛГООСОЙ…
Зочин 2023-07-05 103.229.122.90
Эхлээд тэгж муу хэлдэг юм. Баярын жагсаалаар гарсан пуужинг ньанх картон цаасан пуужин гэж байсан даа. Гэвч юмаа сайжруулах ташуур болж өгнө гэсэн үг. Уг нь "мундаг" байсан гэсэн бол хойдуудын санаа амарч, хөгжихгүй байх байсан даа.