Хойд Солонгос улсаас өнгөрсөн тавдугаар сард анх удаа цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн нь амжилтгүй болж тэнгист унасан. Тэгвэл уг хиймэл дагуулын сэгийг Өмнөд Солонгосын цэргүүд олж авснаа мэдэгдсэн бөгөөд АНУ-тай хамтран судалгааны ажлыг эхлүүлжээ. Өмнөд Солонгосын албаныхан тэнгист унасан хиймэл дагуулын сэгийг олж авахын тулд армийн хөлөг онгоц, нисдэг тэрэг, шумбагчдийг дайчлан 36 өдрийн турш эрэл хайгуул хийсэн байна.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнээс өнөөдөр мэдээлэхдээ, Пёньяны хиймэл дагуул нь цэргийн тагнуул хийх хэмжээний дэвшилтэт технологигүй байсныг онцолжээ. Гэсэн ч Хойд Солонгосоос алсын тусгалын пуужин ашиглан хиймэл дагуул хөөргөсөн нь Сөүл болон Японы ард иргэд ихээр түгшсэн.
Пёньян нь хиймэл дагуулын тагнуулын системтэй болсноор АНУ, Өмнөд Солонгос улсаас ирэх аюул заналхийллийн эсрэг тэмцэх зорилготой байсан аж. Удирдагч Ким Жон Ун цэргийн тагнуулын хиймэл дагуултай болох нь батлан хамгаалахын чадамжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон. Улмаар дахин хиймэл дагуул хөөргөнө гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ