Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг олдворт газарт “Dinosaur Festival”-ыг долдугаар сарын 29-30 ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тус фестивалын үеэр шинжлэх ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлыг харуулах, үлэг гүрвэлийн олдворууд хадгалагдаж ирсэн орчинд нь өөрсдийн биеэр очиж үзэх, техник технологийн дэвшлийг ашиглан Цэрдийн галваар аялах зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдийг бэлдсэн аж. Тус арга хэмжээ нь палеонтологийн судалгааны ололт амжилтад тулгуурлан, шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдлэг түгээх аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Ойролцоогоор 5000 хүнд зориулсан асар, хоол хүнс, аялал зугаалга гэх мэт олон цогц үйл ажиллагаа болно гэж төлөвлөсөн байна. Онцлох арга хэмжээнүүдээс дурдвал, түүхэн олдворуудын үзэсгэлэн, лазаер болон Dj шоу , тэмээн жингийн цуваа , бяцхан малтагч, хүүхдийн хэсэг, үндэсний урлагийн тоглолт, 3D, хлограмм үзүүлэн, хамтлаг, дуучдын тоглолт, динозаврын ангуучидтай нэгэн шөнө VIP отог, тусгай аялал, танин мэдэхүйн сонирхолтой хөтөлбөрүүд зэрэг олон арга хэмжээнүүд хоёр өдрийн турш үргэлжлэх юм байна. Дэлхийд танигдсан 400 гаруй үлэг гүрвэлийн 80 гаруй төрөл нь Монгол Улсаас олдсон байдаг. Тиймээс палеонтологийн судалгаа шинжилгээний ололт амжилтуудаар дамжуулан аялал жуулчлалын салбараа төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна.
Л.Энхтуул
Холбоотой мэдээ