"Итгэлцүүртэй холбоотойгоор цалингаа 1 удаа шинэчилж болно"

"Итгэлцүүртэй холбоотойгоор цалингаа 1 удаа шинэчилж болно"

"Итгэлцүүртэй холбоотойгоор цалингаа 1 удаа шинэчилж болно"

Долдугаар сарын 1-нд ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэнтэй холбоотой уг асуудлаар ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн бодож нэмж, олгосон талаар Хөдөлмөр хамгааллын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалаас тодрууллаа.


-Ахмадын тэтгэврийг ямар аргачлалаар бодож, тэтгэврийн нэмэгдлийг тооцсон бэ?

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар гурван төрлийн тэтгэвэр олгодог. Өндөр настны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр. Үүнээс өндөр настны тэтгэврийг бүрэн болоод хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж хоёр ангилна. Ажилласан жилийн тухайд 10-аас хорин жилтэй буюу цөөн жилтэй хүмүүс хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгодог бол 20 ба түүнээс дээш жил бүрэн тэтгэвэр тогтоолгодог. Ажилласан жил нь арван жил хүрээгүй болоод нийгмийн даатгалын шимтгэл огт төлөөгүй иргэнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох боломжгүй байдаг. Хуульд зааснаар өндөр настны тэтгэвэр боддог хоёр гол үзүүлэлт байна. Нэгдүгээрт дундаж цалин, хоёрдугаарт ажилласан жил. Долдугаар сарын тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл хоёр үе шаттай явсан.

Итгэлцүүр гэдэг нь өөрөө нэмэгдэл гэхээсээ илүүтэйгээр зөрүү арилгах шатлал гэж  ойлгож болно. Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа 488 мянган иргэний тэтгэврийг бодож үзэхэд яг итгэлцүүрээр нөлөөлөлд орж байгаа нь 161 мянган иргэн байна. Өөрөөр хэлбэл, өндөр цалинтай, ажилласан жил өндөр иргэдийн тэтгэвэр итгэлцүүрийн бодолтоор нэмэгдэж байгаа юм.

Нөгөө талаас дахин 160 гаруй мянган хүний тэтгэвэр итгэлцүүрийн тооцооллоор хөдлөхгүй үлдчихсэн. Эдгээр ахмадуудын асуудлыг аваад үзэхээр 85 мянган хүн тэтгэврээ цалингүйгээр тогтоолгочихсон байгаатай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтооолгох үедээ ямар нэгэн байдлаар цалингийн тодорхойололт нь олдохгүй, архиваас гарч ирэхгүй байсан учраас цалингүйгээр тэтгэврээ тогтоолгосон байгаатай холбоотой байна.Үлдсэн 60 мянган иргэний тухайд нөхөн даатгалд хамрагдсан тэтгэврийн даатгалын шимтгэл огт төлөөгүй, харин НДШ нөхөн төлөх хуулийн дагуу арван нэгэн жилийг 78.120 төгрөг төлж нөхөн даатгуулаад улсаас худалдаад авчихсан. Энэ хүмүүсийн хувьд цалин нэмэгдэх боломжгүй, ажилласан жил нь сунгагдчихсан. Дараагийн 34 мянган хүн малчны даатгалд хамрагдсан байна. Тус хууль сүүлийн хоёр жил хэрэгжиж байна.

Цалин хөлсний өсөлт болон хэрэглээний үнийн индексээр зарим хүмүүс маш бага цалин авч байсан. Жишээлбэл, 1990 онд малчин байсан хүмүүс, нэгдэлд мал маллаж байсан хүмүүс сарын 147 төгрөг, 245, 300 төгрөг авч байсан. Бага цалингаас бага шимтгэл төлчихөөр яалтачгүй доод хэмжээ рүү орж байгаа юм.

Цаашлаад иргэд өөрт олгогдож буй тэтгэвэртээ эргэлзэж байгаа бол тэтгэврийн хэмжээгээ бүртгэлтэй сайтаар дамжуулан шалгуулах мөн аймаг, дүүрэг дээрээ очоод тухайн нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан шалгуулж болно.

-Зарим иргэд тэтгэврийн нэмэгдэл  ялгаатай байгааг хувь хүний нөлөөтэй холбож ойлгоод байна л даа. Тэтгэврийн нэмэгдлийг итгэлцүүрээр бодоход  хувь хүний нөлөө орох боломжтой юу?

-Тэтгэвэр бодолтын хувьд ерөнхийдөө цахимжчихсан. Тэтгэвэр тогтоолгож буй хүн бүрт яг адилхан томьёоллоор бодож байгаа. Цалингүй хүмүүсийн хувьд жишиг цалин ашиглах боломжтой. Цалинтай хүмүүсийн хувьд итгэлцүүр шинэчлэн батлагдсантай холбоотой цалингаа нэг удаа шинэчлэн тогтоолгох эрхтэй.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-05 103.145.234.36

МУУ адгийн шаарнууд

Avatar

А. . . . А 2023-07-05 202.126.88.67

Хязгаар тогтоогоод хаячихаар утгагүй хязгаарыг ядаж 2саяас эхлэх хэрэгтэй 1.4 сая гэдэг дэндүү бага байгааг янзлаачээ

Avatar

Нэргүй 2023-07-05 66.181.161.2

Илтгэцүүр гэвэл яана, ядаж.

Avatar

Зочин 2023-07-05 43.242.243.34

НД ын байцаагч нарыг шалгажх архиваас материалаа авч шалгуул ахмадууд.

Avatar

зочин 2023-07-05 103.229.120.163

1980-95онуудад ажиллаж бсан хүмүүсийн цалинг яаж бодох юм бэ?Зарим цалингийг тодорхойлолт архивт бхгүй бгууллага нь хувьд шилжээд НДШ цалингаас авч бсан мөртлөө 5.6сар улсад төлсөн энэ тэрийг яаж зохицуулах юм бэ?Бага цалин авч бсан соц нийгмийн хүмүүсийн цалингийн зөрүүг аригана гэхчихээд тэр хүмүүсийг орхигдуулчихлаа штэ.Бас улсаас өгсөн 10жилийг танай байцаагчийн хайхрамжгүй үйлдлээс болоод 6жил өгсөн.Бгууллага нь НДд бүргэлтэй бна гэсэн тодорхойлолт өгөөд 4жил өгөөгүй Гэтэл нөгөө бгууллага нь

Avatar

зочин 2023-07-05 202.21.120.66

Цахимжсан гэж бна тэр цахимд мэдээллийг хүн оруулдаг юм байгаа биздээ НД-н салбарын байцаагч нарт нарт нэг тийм цахимд чихдэг явдал байна Одоо цагт цахим гэдгийг хүмүүс мэддэг болсон тэр цахимд хүний мэдээллийг байцаагч нар оруулж байгаа ш дээ гэхдээ хамгийн бага цалинтай саруудыг оруулсан байгаам даа дээрээсээ тийм даалгавартай юмуу даа Цахим өөрөө бүгдийн боддог бол наад олон байцаагч нараа зүгээр тэжээгээд яадгийн халаад явуулах хэрэгтэй хариуцлагаас мултрах гэж яадахын

Avatar

Нэргүй 2023-07-05 213.87.131.105

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-05 59.153.114.35

Зарим нь зориуд мэдэн будлиад байна. Бүх хүн адил цалинтай ажил хийсэн мэт, бүр зарим нь ажил хийхгүй цалин тэтгэвэр авна гэхтэй ялгаагүй авирлах юм. Бүх улсад НД их төлсөн нь их, бага төлсөн нь бага тэтгэвэр авдаг шударга зарчмыг хуульчилсан байдаг

Avatar

Энхтайван 2023-07-05 192.82.76.16

худалч улсууд юу гэж худал арьсаа хамгаалж бнаа тэтгэвэр тогтоолгох гэж очиход 20 жил болсон бна насаа хүлээж гэж бсан дараа нь матиарль бүрдүүлж очиход татвар төлсөн батлах нь бна гэсэн хэрэггүй гээд үзээгүй шүү дээ надад бгаа тэр битгий хэл 1984 онд махн д элсэж маш их татвар болж бсан одоо батлах нь бнаа хө тэрийг даахгүй биш байжил бна

Avatar

Нэргүй 2023-07-05 202.126.88.198

Нөхөн төлөлтөөр 10 жил авсан ч гэсэн улсад НДШ төлж ажиллаж бсан хүмүүс бас бна шдээ.Огт НДШ төлж бгаагүй биш.Тэр хүмүүсээ ялгаач.Эргүү сдакууд.

Avatar

Нэргүй 2023-07-05 64.119.27.208

Солиотой !!!!!!!! нэгудаа гээ л хуцаад байх юм 30 жил болоход олигтойхан — одоогийхтой хариуцууд Тэтгэврийг 500 г ядаж 800т болгж чадахгүй малнууд — Нэмэгэдэлтэйг нэмээд ; удаанжил ажилсанаанэмэхгүйЭргүүмтөлөгнүүд !!!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-07-05 66.181.190.80

ижил мэргэжлийн, ижилэвтэр цалин авч байсан, ижилвтэр жил ажилласан хүмүүсийн тэтгэврийг одоогийн тэтгэвэртэй ойролцоо болгон зөрүүг арилгана гэсэн боловч бага тэтгэвэр авагчидыг өсгөж одоогийн багавтар тэтгэвэртэй ойролцоо болгосон бна. Харин тухайн үедээ өндөр тэтгэвэр авагсад,ялангуяа 2013 оноос өмнөх хүмүүсийн тэтгэвэр одоогийн өндөр тэтгэвэр болон ижил ажил мэргэжилтэй,ижил жил ажилласан иргэний тэтгэвэрээс маш бага болсон байна. энэ нь зөрүүг арилгачихаад байгаа нь энэ үү

Avatar

Иргэн 2023-07-05 139.5.219.178

Та нарын итгэлцүүр гээд байгаа элийрэл чинь энэ олон жил замбараагүй явж ирсэн тэтгэвэр тогтолцоонд таарахгүй.зүгээр доод 500.0 тэтгэврээ нэмээч гэж хүссэн ахмадууд гэтэл тэтгэвриын зөрүүг 700.0 болгочихоод битгий элиирээд бай.Монголын ахмадуудын 80% ийг улныхны эгнээнд оруулчихаад .БУЛГАНТУЯА албатуудтайгаа .огцор Бадамжунайн бэр гэл үү

Avatar

Нэргүй 2023-07-05 66.181.191.48

зөрүү гэдгээ эхлээд ойлго Бю эм тангаа дахиад уу.

Avatar

Иргэн 2023-07-05 139.5.219.178

70 80 90 оны зарим байгууллагын архив устсан санхүү баримт олдохгүй байгаа.ахмадууд буруутай вм уу.Сайдтайгаа огцор.хүний төлөө биш татварын мөнгийг эсхүл банканд өгч мөнгө угаана эсвэл дээдэст тал засч сая саяар нь тэтгэвэр тогтоож өгдөг эргүү юм нууд

Avatar

Zochin 2023-07-05 66.181.187.132

Манайхан хаашаа юм. Бүүр 1 юу ч бодохгүй урсгалаараа ажиллаж, амьдардаг юмуу хаашаа юм. Тэр 70-90 оны буюу шилжилт-н үед баримт нь үрэгдсэн, алга болсон, эсвэл ажилгүй болсон хүмүүс-г нөхөн төлбөр төлөөд ажилласан жилээ нэмүүлээрэй гээд б-хад тэр мэрийгээ өөрсд-нхөө төлөө хөөцөлдөөд ажилласан жилдээ тооцуулахгүй яасан юм бэ дэ. Тэгээд одоо хүний өмнөөс амьдарч б-гаа юм шиг бид нар буруутай юмуу гээд б-х юм. Бүүр 1 халамжаар амьдарсаар б-гаад бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон сонин хүмүүс б-х юмаа

Avatar

Иргэн 2023-07-05 139.5.219.178

Та нар цалингүй тэтгэвэр тогтооно гэж юу яриад байгаа юм.ажилсан нь үнэн жил нь баталгаатай байхад тухайн үеийн цалингийн ханшаар дүйцүүлж бодож болно биздээ.

Avatar

Зочин 2023-07-05 139.5.217.178

Энэ нөхөр ямар юмандаа дүлэгнээд шууд хэлж чадахгүй байгаа. Олон жил ажилласан нийгмийн даатгалаа тогтмол төлсөн дажгүй цалин хөлс авч өндөр тэтгэвэр тогтоолгосон хүнд 10%-ийн нэмэгдэл хийснийг очиж асуусан хязгаарлалт хийгээд нэмээгүй гэж хэлж байх юм. Ингэх юм бол олон жил ажил хийх хэрэг байв уу. яах гэж өндөр даатгал төлсөн юм. Ам ажил чинь их зөрж бна. Хүнийг хохироож болохгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-07-05 202.126.89.151

нэг нь баримттай юмаа яриад нөгөөх нь хийл агсам тавиад байх юм ёстой тархи угаах гэдэг н байх шалгуулах юмгүйл байж таарах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж