"Итгэлцүүртэй холбоотойгоор цалингаа 1 удаа шинэчилж болно"

Хуучирсан мэдээ: 2023.07.05-нд нийтлэгдсэн

"Итгэлцүүртэй холбоотойгоор цалингаа 1 удаа шинэчилж болно"

"Итгэлцүүртэй холбоотойгоор цалингаа 1 удаа шинэчилж болно"

Долдугаар сарын 1-нд ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэнтэй холбоотой уг асуудлаар ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн бодож нэмж, олгосон талаар Хөдөлмөр хамгааллын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалаас тодрууллаа.


-Ахмадын тэтгэврийг ямар аргачлалаар бодож, тэтгэврийн нэмэгдлийг тооцсон бэ?

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар гурван төрлийн тэтгэвэр олгодог. Өндөр настны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр. Үүнээс өндөр настны тэтгэврийг бүрэн болоод хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж хоёр ангилна. Ажилласан жилийн тухайд 10-аас хорин жилтэй буюу цөөн жилтэй хүмүүс хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгодог бол 20 ба түүнээс дээш жил бүрэн тэтгэвэр тогтоолгодог. Ажилласан жил нь арван жил хүрээгүй болоод нийгмийн даатгалын шимтгэл огт төлөөгүй иргэнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох боломжгүй байдаг. Хуульд зааснаар өндөр настны тэтгэвэр боддог хоёр гол үзүүлэлт байна. Нэгдүгээрт дундаж цалин, хоёрдугаарт ажилласан жил. Долдугаар сарын тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл хоёр үе шаттай явсан.

Итгэлцүүр гэдэг нь өөрөө нэмэгдэл гэхээсээ илүүтэйгээр зөрүү арилгах шатлал гэж  ойлгож болно. Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа 488 мянган иргэний тэтгэврийг бодож үзэхэд яг итгэлцүүрээр нөлөөлөлд орж байгаа нь 161 мянган иргэн байна. Өөрөөр хэлбэл, өндөр цалинтай, ажилласан жил өндөр иргэдийн тэтгэвэр итгэлцүүрийн бодолтоор нэмэгдэж байгаа юм.

Нөгөө талаас дахин 160 гаруй мянган хүний тэтгэвэр итгэлцүүрийн тооцооллоор хөдлөхгүй үлдчихсэн. Эдгээр ахмадуудын асуудлыг аваад үзэхээр 85 мянган хүн тэтгэврээ цалингүйгээр тогтоолгочихсон байгаатай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтооолгох үедээ ямар нэгэн байдлаар цалингийн тодорхойололт нь олдохгүй, архиваас гарч ирэхгүй байсан учраас цалингүйгээр тэтгэврээ тогтоолгосон байгаатай холбоотой байна.Үлдсэн 60 мянган иргэний тухайд нөхөн даатгалд хамрагдсан тэтгэврийн даатгалын шимтгэл огт төлөөгүй, харин НДШ нөхөн төлөх хуулийн дагуу арван нэгэн жилийг 78.120 төгрөг төлж нөхөн даатгуулаад улсаас худалдаад авчихсан. Энэ хүмүүсийн хувьд цалин нэмэгдэх боломжгүй, ажилласан жил нь сунгагдчихсан. Дараагийн 34 мянган хүн малчны даатгалд хамрагдсан байна. Тус хууль сүүлийн хоёр жил хэрэгжиж байна.

Цалин хөлсний өсөлт болон хэрэглээний үнийн индексээр зарим хүмүүс маш бага цалин авч байсан. Жишээлбэл, 1990 онд малчин байсан хүмүүс, нэгдэлд мал маллаж байсан хүмүүс сарын 147 төгрөг, 245, 300 төгрөг авч байсан. Бага цалингаас бага шимтгэл төлчихөөр яалтачгүй доод хэмжээ рүү орж байгаа юм.

Цаашлаад иргэд өөрт олгогдож буй тэтгэвэртээ эргэлзэж байгаа бол тэтгэврийн хэмжээгээ бүртгэлтэй сайтаар дамжуулан шалгуулах мөн аймаг, дүүрэг дээрээ очоод тухайн нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан шалгуулж болно.

-Зарим иргэд тэтгэврийн нэмэгдэл  ялгаатай байгааг хувь хүний нөлөөтэй холбож ойлгоод байна л даа. Тэтгэврийн нэмэгдлийг итгэлцүүрээр бодоход  хувь хүний нөлөө орох боломжтой юу?

-Тэтгэвэр бодолтын хувьд ерөнхийдөө цахимжчихсан. Тэтгэвэр тогтоолгож буй хүн бүрт яг адилхан томьёоллоор бодож байгаа. Цалингүй хүмүүсийн хувьд жишиг цалин ашиглах боломжтой. Цалинтай хүмүүсийн хувьд итгэлцүүр шинэчлэн батлагдсантай холбоотой цалингаа нэг удаа шинэчлэн тогтоолгох эрхтэй.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж