Борооны ус халдварт өвчин тараах эрсдэлтэй

Борооны ус халдварт өвчин тараах эрсдэлтэй

Борооны ус халдварт өвчин тараах эрсдэлтэй

ХӨСҮТ-өөс гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа талаар дараах мэдээллийг өглөө.

ХӨСҮТ: “Олон хоног орсон борооноос үүдэлтэйгээр айлын хашаа руу шавар болон хог орж ирэх нь элбэг үзэгдэл. Мэргэжлийн байгууллага дуудаад ариутгал хийх боломжгүй айлууд бий. Нэн түрүүнд хогийг удаан хугацаанд хадгалахгүйгээр цэвэрлэх хэрэгтэй. Хашаанд байгаа хогоо цэвэрлэхдээ маск зүүх, бээлий өмсөх зэрэг наад захын дүрмийг мөрдвөл зохино. Үүний дараа цэвэрлэсэн хогоо хаяж, гараа угаах нь чухал. Мөн хог хаягдлаас гадна бохирын цэг дүүрсэн бол бохирыг соруулах шаардлагатай. Ариутгалын бодис эмийн сангуудаар болон супермаркетуудаар худалдаалагдаж байгаа. Үүнийг авч хэрэглэж, гэр орноо ариутгах нь гэдэсний халдвараас сэргийлэх наад захын арга юм. Гэдэсний халдвар нь тухайн хүний наснаас болон архаг хууч өвчтэй эсэхээс хамаарч хүндрэл үүсгэдэг. Бага насны хүүхэд хүндрэх магадлал хамгийн өндөр байдаг. Дээрээс нь тухайн хүний амьдралын хэв маяг нөлөөлдөг. Тухайлбал, эрүүл мэнддээ хэр анхаардаг, ариун цэвэр хэр сахидаг гэх мэт зүйл хамаардаг. Ходоодны хүчил нь амаар бохирлогдсон хоол хүнс орох үед нян бактерийг устгаж байдаг. Гэтэл сүүлийн үед хооллолтын буруу хэв маягаас болоод ходоодны хүчил байх ёстой хэмжээнээс өөрчлөгдөж хүндрэл үүсгэж болдог” гэлээ.

Ж.Даваадулам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-05 213.87.131.105

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-05 66.181.160.41

МАНай хулгайчуудын газрын наймааны ачаар ийм сайхан хоттой боллоодоо псдаа. МАНдуулан жаргааж байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж