Цагаан ордноос кокаин олджээ

Цагаан ордноос кокаин олджээ

Цагаан ордноос кокаин олджээ

АНУ-ын Цагаан ордноос олдсон цагаан өнгийн нунтаг бодис нь урьдчилсан шинжилгээгээр кокаин болох нь тогтоогджээ. Улмаар энэ хэргийг АНУ-ын тусгай албанаас мөрдөн шалгаж байгаа гэж мэдээлэв.

Энэ тухай Вашингтон ДС-ийн гал сөнөөх албаны хорт бодистой тэмцэх тасгийн албан хаагчийн эх сурвалжид үндэслэн Вашингтон пост сонинд анхлан мэдээлсэн юм. Эхний мэдээлэлд уг бодисыг Цагаан ордны номын сангаас олджээ. Тодруулбал, жуулчдын орох зөвшөөрөлтэй хэсгээс олдсон гэнэ. Түүнчлэн бодисын хэмжээ бага гэдгийг мөрдөн шалгах албаныхан мэдэгджээ.

Тусгай албаны хэвлэлийн төлөөлөгч Энтони Гуглиелми хэлэхдээ, энэхүү бодис нь уламжлалт шалгалтын үеэр олджээ. Улмаар  хамгаалалтын албаныхныг өндөржүүлсэн байдалд оруулж, ордонд байсан хүмүүсийг богино хугацаанд нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн гэв. Сэжигтэй бодис олдох үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд байгаагүй гэнэ. 

Цагаан ордонд хууль бус бодис нэвтэрсэн нь анхны тохиолдол биш. Өмнө нь 2013 онд реппэр "Snoop Dogg" Цагаан ордны угаалгын өрөөнд өвс татсан тухайгаа ярьсан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-05 213.87.131.105

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-05 202.21.108.24

ээ хүүрээ Байден азаартчихвий дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж