АНУ-ын Цагаан ордноос олдсон цагаан өнгийн нунтаг бодис нь урьдчилсан шинжилгээгээр кокаин болох нь тогтоогджээ. Улмаар энэ хэргийг АНУ-ын тусгай албанаас мөрдөн шалгаж байгаа гэж мэдээлэв.
Энэ тухай Вашингтон ДС-ийн гал сөнөөх албаны хорт бодистой тэмцэх тасгийн албан хаагчийн эх сурвалжид үндэслэн Вашингтон пост сонинд анхлан мэдээлсэн юм. Эхний мэдээлэлд уг бодисыг Цагаан ордны номын сангаас олджээ. Тодруулбал, жуулчдын орох зөвшөөрөлтэй хэсгээс олдсон гэнэ. Түүнчлэн бодисын хэмжээ бага гэдгийг мөрдөн шалгах албаныхан мэдэгджээ.
Тусгай албаны хэвлэлийн төлөөлөгч Энтони Гуглиелми хэлэхдээ, энэхүү бодис нь уламжлалт шалгалтын үеэр олджээ. Улмаар хамгаалалтын албаныхныг өндөржүүлсэн байдалд оруулж, ордонд байсан хүмүүсийг богино хугацаанд нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн гэв. Сэжигтэй бодис олдох үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд байгаагүй гэнэ.
Цагаан ордонд хууль бус бодис нэвтэрсэн нь анхны тохиолдол биш. Өмнө нь 2013 онд реппэр "Snoop Dogg" Цагаан ордны угаалгын өрөөнд өвс татсан тухайгаа ярьсан байдаг.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN
Холбоотой мэдээ