Г.Байгалмаа: Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү?

Г.Байгалмаа: Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү?

Г.Байгалмаа: Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү?

НЭМЭЛТ: 

Шүүх хуралдааныг даргалагч “Эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор шүүгдэгч нарын саналыг нь сонслоо. Шүүх хуралдаан өндөрлөх шатандаа орлоо. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн шийдвэрийг ирэх Баасан гариг буюу долдугаар сарын 7-нд 14.00 цагт танилцуулна. Шүүхийн шийдвэрийг танилцуулахад гэм буруугүй болон гэм буруутайд тооцогдсон бүх шүүгдэгч нар ирсэн байх ёстой. Тэр хүртэл шүүгдэгчдийн таслан сэргийлэх арга хэмжээ хэвээрээ. Шүүх одоо зөвлөлдөнө. Шүүх хуралдааныг түр хугацаанд завсарлууллаа” гэсэн юм.

"Мөнгө угаасан гэх хэрэгт яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй"

Хөгжлийн банкны гэх хэрэгт нэр холбогдон шүүхээс гэм буруутайд тооцогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаа тус шүүх хуралдаанд тайлбар хийлээ.

Зөвлөх асан Г.БАЙГАЛМАА:

-Хоёр хэрэгт буруутгагдаад байгаа. Нэг нь гарын үсэг дуурайлган зурсан гэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн тайлбарыг хоёр дахь шатанд няцаагаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна гэж ойлгосон.

Нөгөө нь мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хоёр жилийн хугацаанд 2021 оноос үе шаттайгаар хүмүүсийг орон сууцанд хамруулсан. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан юм уу, өөр зүйлд хувирган зарцуулсан гэдэг зүйл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлогдоогүй учраас мөнгө угаасан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлмээр байна.

“Пирамид орд” компани болон МоАХ хоёрын дунд байгуулсан гэрээ дуусаагүй, гэрээг дүгнээгүй байгаа гэдгийг ахин дахин мэдэгдсэн.

Би бол өөрийгөө хорих ялаар шийтгэгдэх хэмжээний алдаа дутагдал гаргасан гэж үзэхгүй байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсч байна.

Хөгжлийн банкинд учруулсан хохирлыг төлнө

"Монгол драйл милк” компанийг үүсгэн байгуулагч, “Алтай констракшн” –ын захирал Х.БАТ-ЭРДЭНЭ:

-Хөгжлийн банкны өр төлбөрийн хувьд 2019 оноос хойш удаа дараа төлөхөөр саналаа илэрхийлж, ажилласан боловч шүүхээс гарсан хохирол барагдуулах дүн өөр, өөр гарсан. 74 тэрбум, 58 тэрбум, 62 тэрбум гэхчлэн янз бүр гардаг. Одоо шүүхээс хэдэн төгрөгийн хохирол төлүүлэхээр нэхэмжилнэ, түүгээр нь төлнө.  Хохирол төлөхөд саад тотгор байхгүй. Өмгөөлөгч н.Нямдоржийнхоо саналыг бүрэн дэмжиж оролцож байна.

Ё.Баатарбилэг: Төрөөс хулгайлаад байдаг ядарсан сэтгэхүйтэй нь би биш

Хөгжлийн банкны гэх хэрэгт гэм буруутай хэмээн шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:

-Нэгэнт шүүх гэм буруутай гэж хэлсэн учраас хэдэн зүйл хэлье. Намайг яллаж байгаа улсын яллагчийн саналтай санал нийлэхгүй байгаа. Намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсанаас шүүхэд ирүүлэх хүртэл процесс маш хариуцлагагүй, алдаа мадагтай явсан. Гомдолтой байгаа. Улсын ерөнхий прокуророос анх бүрэн эрх түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын алба хашиж байх үетэй холбогдуулж, албан тушаалаа урвуулан ашигласан гэж хардаад 2017 онд оруулж ирсэн. Дараа нь найз нөхөддөө нөлөөлөөд гэж хардаад зүтгүүлсэн. Ямар ч гэсэн энэнд ял оноох ёстой гэсэн байдлаар үзсээр ял оноов уу гэдэг хардлага төрүүлж байгаа. Хуурай гүжир хариугүй гэдэг үг байдаг. Хэлэх ч үг олдохгүй байна. Хэрхэн Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод байгаагаа ч мэдэхгүй байна. Энэ олон хавтаст хэрэгт надтай холбоотой гэх нэг ширхэг ч нотлох баримт олдохгүй байгаа. Оочих газаргүй байж байгаад үндэслэлгүйгээр хөрөнгөтэй болсон юм шиг цоллуулаад, аваагүй авлигыг төлүүлнэ гэж байна. Орох орон, унах унааг хураах санал гаргаж байгаа юм байна, зөвшөөрөхгүй. Би тийм баян хүн биш. Төрөөс хулгайлаад, түмний боломжийг хулгайлаад байдаг ядарсан сэтгэхгүйтэй ч биш. Би дахиад хэлье. Ах дүү хамаатан саднаар нь шалгасан. Байгаа бүхнийг тодруулсан, тийм зүйл байгаагүй. Шүүх хуралдаан нээлттэй явуулсанд талархаж байна. Хэн нь ямар асуудлаар шалгагдав гэдэг талаар олон нийт бодит мэдээлэлтэй болсон байх. Хөгжлийн банкны гэх хэрэг чухамдаа юу байсан юм гэдэг талаар мэдээлэлтэй болсон байх. Мөрөөрөө ажлаа хийж байсан олон сайхан залуучуудыг цагаатгасанд талархаж байгаа. Өмгөөлөгч нар мундаг байлаа.

Би шалгуулах шатанд үнэнээ өчөөд мөрдөн шалгах явцад нь бүх нотлох баримтыг гаргаж өгөөд байхад хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг шалгаад мухарлах юм байна гэхээр улсын яллагч нар яллахаас татгалзах болов уу гэтэл тэгсэнгүй, харамсалтай байна.

Нобелийн шагналт зохиолчийн “Ундаассан бурхад” гэдэг романыг олоод уншчихаарай. Миний эрх зүйн байдлын асуудлаар прокурор өчигдөр хариулт өгөхдөө буруу ойлгогдохоор мэдээлэл өгсөн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд мэдээлэл ирүүлсэн байна лээ. Энэ бол Их хурлын дархлааны асуудлаар болохоос биш Ё.Баатарбилэгт ял завшуулах гээд байгаа асуудал биш.

Өмгөөлөгч нар маань байр сууриа илэрхийлсэн, санал нэг байгаа. Шударга ёс багатай газар зөв байх аюултай гэж Испанийн улстөрч 17 дугаар зуунд хэлсэн байдаг. Би бол өөрийгөө зөв хүн гэж хэлнэ, баярлалаа.

Г.Цолмон 2 жилийн хорих ялыг торгох ял болгох хүсэлт гаргав

Хөгжлийн банкны гэх тодотголтой 32 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.07.05/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралдаанд “Пирамид орд” компанийн захирал Г.Цолмон оролцож, саналаа хэллээ.

“Пирамид орд” ХХК нь “Буман залуус” 296 айлын орон сууцны хороолол барих зорилгоор Хөгжлийн банкнаас 2017 онд нийт 15 тэрбум төгрөгийг жилд 13.44 хүүтэй зээл авсан байна. Гэвч зээлээ буцаан төлөөгүй.

“Пирамид орд” компанийн захирал Г.Цолмон тайлбар хийх үеэрээ “Улсыг хохироочих юмсан гэж бодож тухайн үед Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Юм хийчих юмсан, бүтээчих юмсан гэж бодож зээл авсан. Намайг өрөө төлөөгүйгийнх нь төлөө эрүүгийн хэрэгт татсан. Үүнтэй би маргахгүй. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаан болон бусад асуудлыг хүндэтгэн үзэж, хоёр жилийн хорих ялаар бус торгох ялаар шийтгэж өгнө үү. Би өрөө саадгүй бүрэн төлнө. Төлөх боломжтой.

Надаас болоод хэрэгт татагдсан Г.Байгалмаагаас хүлцэл өчье. Хөгжлийн банкнаас зээл хүсэхэд барьцаалбар шаардлагатай болсон. Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтан заавал МоАХ-ны даргын шийдвэр авч ир гэдэг шаардлага тавьснаас болж, орон сууцаа хүлээж байсан олон хүмүүсийг бодоод Г.Байгалмаа гарын үсгийг дуурайлгаж зурсны төлөө буруутгагдсан. Б.Батбаяр захирлын хэлснээр бол заавал тийм шаардлага тавих хэрэггүй л байсан юм билээ” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
5
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-05 202.9.47.29

Ядарсан сэтгэхүйтэй улныхан төрөөс хулгай хйидэг болж байна уу. Үгүй ш дээ, улныханд төрөөс хулгай хийх ямар ч боломж байхгүй. Харин нам дагаж цүнх барьж үхэн хатан гүйсээр төрд шургалж байгаа хулгайч нар төрөөс хулгай хийх гэж л төрд очдог нь туйлын үнэн шүү дээ.

Avatar

Зочин 2023-07-05 103.229.123.173

Женко мэтүүд Баатарбилэг, Байгалмаа мэтүүдээр туг тахихаа сайхан мэднэ шүү. Сайн эр.

Avatar

Hulgaich nariig yall 2023-07-05 202.126.88.158

bvgd buruutai shvv avilgach shvvgch nar yalllaj chadahgvi bol ard tvmeneer yalluul durakudaa

Avatar

Нэргүй 2023-07-05 86.111.139.3

jenko huluu nuç chin

Avatar

Нэргүй 2023-07-05 192.82.90.254

хулгайч женко яасан. бэ

Avatar

Нэргүй 2023-07-05 213.87.131.105

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэд 2023-07-05 66.181.191.174

буман залуус хотхоныг барьсан энэ цолмон өвгөн.охин Хонгорзул нар зээлээ одоо төлөх чадвартай гэнэээ тэгээд төочихгүй яасийн өнөөдрийг хүртэл банкыг хохироогоод барилга барьсан хятад монгол хүмүүсийг хулхидаад угаасаа гэр бүлээрээ луйварчин юм бна шоронд хийх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-07-05 202.126.89.184

уучлаарай миний буруугаас болоод гээд хэлчих хүн нэг ч алга ялыг хүндрүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-07-05 66.181.161.250

оюутан ахуйдаа 5 буудалд байсан хүн шд ээ Баатарбилэг та?яг ямар бизнес хийж томров доо???

Avatar

Нэргүй 2023-07-05 202.126.90.60

Мулгуу хог вэ,чи өөтөө хаана байсиын

Avatar

Нэргүй 2023-07-05 66.181.161.199

40 н мянгатад байлаа ямаа минь.?

Avatar

Нэргүй 2023-07-05 66.181.161.2

amar amar odoo bvvr zorgooroo manai huul shvvh gej dee tolgoigiin ileed ywuulchihdag bolson odoo svvldee bvvr daam garah biz

Avatar

Кк 2023-07-05 202.55.188.41

5н буудал чинь нийслэл хот хө бүр хөдөөний нэг байгууллагын жижүүр ерөнхий сайд хийж байна цаана чинь

Avatar

Бүгд буруугүй өрийг ард түмэн татвар төлөгч төл 2023-07-05 202.126.89.122

Бүгд буруугүй Хөгжилийн банкны өрийг татвар төлөгч нараар төлүүлнэ.Тэгээд ч бүгд буруугүй бол шүүх байх шаардлагагүй болж байна

Avatar

Нэргүй 2023-07-05 202.126.90.60

Хөгиин бодолтой н**ш вэ,наад хүмүүс чинь зээлээ төлнө гээд байгаан бишүү

Avatar

Дэл 2023-07-05 202.55.188.98

Ялын ямар бага өгсөн юм вэ арай дэндүү юм вэ прокурор шүүгч нар арай дэндүү байна аа

Avatar

Бат-Эрдэнэ, Байгалмаа нтр хариуцлагаа хүлээ 2023-07-05 192.82.77.28

Зочин 36 минутын өмнө 202.126.88.125

Мөнгө төлөөд шоронд суумааргүй байна л гээд байна. Тэр тусмаа биеэр нь ял эдлүүлэх хэрэгтэй.

Тэгж байж хаширна. Хятадад бол шууд цаазална

Avatar

Зочин 2023-07-05 66.181.161.214

Байгалмаад зохих ялыг нь оноо

Avatar

Нэргүй 2023-07-05 202.126.88.125

Мөнгө төлөөд шоронд суумааргүй байна л гээд байна. Тэр тусмаа биеэр нь ял эдлүүлэх хэрэгтэй. Тэгж байж хаширна. Хятадад бол шууд цаазална

Avatar

Нэргүй 2023-07-05 64.119.27.81

Мөнгийг нь төлүүлж, биеэр нь ч ял эдлүүлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-07-05 192.82.85.214

шинэ эрин үед хэнийг ч хэлмэгдүүлж, залхааж болохгүй. Энэ чинь 37 он биш!

Avatar

Зочин 2023-07-05 202.126.88.113

чи битгий х**

Avatar

Нэргүй 2023-07-05 66.181.191.48

Баатарбилэг чи тэр Хонгилынхоо ашиглалтыг өөрийн биеэрээ шалгах болж дээ.
Чамайг тийм зөв хүн гэж бодохгүй байна.Яагаад гэвэл чи олон дахин хуулийн байгууллагын хаалга татлаа.Зүгээрүү.

Avatar

Бадарч тахар 2023-07-05 66.181.191.71

Хүүк Данх хоёрт л хэл ! тэр хоёр Архайнгайн гишүүдийг дарах дахиж гаргахгүй байх эртний хүслээ л зүтгүүлээд байгаа юм ! Аймгийнхан нь ойд гоё бэлэг барьлаа гэж баярлаад сууж байгаа хоёр до !!

Avatar

Нэргүй 2023-07-05 27.123.214.2

Хогийн царайтай нөхөр вэ? наанаа зогсож байгаа чинь л чамайг хэн бэ гэдгийг хэлээд байна

Avatar

Нэргүй 2023-07-05 192.82.85.214

хүний мууд дуртай, мууг нь үздэг та нар шиг адгийн малнууд хэзээ ч өөдөлдөггүй юмдаа.

Avatar

Нэргүй 2023-07-05 192.82.64.153

ккк уйл уйл

Avatar

Нэргүй 2023-07-05 192.82.85.214

чи энэ хүнээс илүү зовлон үзэх болно. Хүний зовлон өөрийнх болох үе ирдэг юмаа

Avatar

Нэргүй 2023-07-05 64.119.25.80

Цолмон,Байгальмаа хоёрын оронд Женког шоронд хийгээч !

Avatar

Нэргүй 2023-07-05 64.119.27.81

Женкогоо илчлэхгүй хаацайлаад байгаа бол өмнөөс нь өөрсдөө л сууж таарах байх даа.

Avatar

Нэргүй 2023-07-05 218.172.125.210

Хөгжлийн банк удахгүй дампуурна, тэгэхээр зээлээ төлөх шаардлагагүй болно гээд ярьж байсан өвгөн. Ялыг нь үүрүүл!!!!

Avatar

Нэргүй 2023-07-05 103.57.92.115

Цолмон , Байгалмаа нарыг хатуу шийтгэ.

Avatar

Нано 2023-07-05 192.82.83.23

Байгалмаа юу ч хийхээс буцахгүй авгай даа. Шорон ямар байдгийг ядаж нэг жил үзүүлчих хэрэгтэй шуналын бузарт.

Avatar

teneg zonog 2023-07-05 64.119.25.231

nobsh cnin nuusan mongonoosoo torguulia toloh yu baina l daa uul n 15 turbum huschihsan bol 2 jil bayarlaad l suuchih heregtei 1 jil suuna shuu dee tegeed l garaad irne teneg zonog be

Avatar

Ha 2023-07-05 192.82.76.186

балиар заваан өвгөнийг хорь

Avatar

Зочин 2023-07-05 66.181.161.213

Хуцаад байгаач. Хэний мөнгөөр туйлцгаасан бэ, та нар? Хэний толгой дээр гишгэлцгээж, гайхуулцгааж байлаа, та нар? Өнөөдөр өр төлөөсөө төлцгөөнө өө, хө. Тэгэхгүй бол нам чинь сонгуулиар сүйрэх гээд байна, наанадаж. Дуугүй ялаа эдлэцгээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж