Жэки Чан уйлав

Хятадын тулаантай киноны супер од Жэки Чан олон жилийн өмнөх уран бүтээлээ үзээд нулимс унагаж буй бичлэг шүтэн бишрэгчдийг нь уяраалаа. Энэ нь  “Ride On” киноных нь хэсгээс тасдсан бичлэг юм. Бичлэгт 69 настай Жэки Чан тус кинонд охиных нь дүрийг бүтээсэн жүжигчин Лю Хаоцуны хажууд суугаад өмнөх кинонуудын эрсдэлтэй тулааны хэсгүүдийг үзээд уйлж буй нь гардаг. Тухайлбал, 1983 оны "А төсөл" киноны Жэки Чан дээврээс унаж буй хэсэг, 1985 оны "Цагдаагийн түүх" киноны явж буй автобусны хажуу талаас зүүгддэг хэсгийг харуулдаг. 

Жэки Чаны уйлдаг хэсгийн бичлэг дээр охин нь түүнээс "Та өвддөг байсан уу? гэж асуухад "маш их гэж хариулдаг бөгөөд хариуд нь "Аав аа, та үнэхээр гайхалтай" гэж хэлээд хоёул уйлж буйгаар гардаг.

“Ride On” кино нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд Хятадад нээлтээ хийсэн бөгөөд орлон тоглогч болон түүний морины тухай түүхийг өгүүлдэг.

Жэки Чан бодит амьдрал дээр 23 настай охинтой. Гэвч охиныхоо бэлгийн чиг баримжаанаас болж олон жилийн өмнө харилцаагаа тасалсан.  Охин нь түүнийг эцгээ гэж боддоггүй гэж ярьсан удаатай.

ЭХ СУРВАЛЖ: THE NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-05 216.38.195.74

– ;

Avatar

Баярмаа 2023-07-05 202.55.188.125

Жинхэнэ жүжигчин. Мэргэжилдээ чин сэтгэл, зүрхээ зориулсан авъяастай өгөгдөлтэй жүжигчин шүү. Баяр хүргэе. Хүүхдээ хүмүүжүүлэх тухайд өөр асуудал. Аав нь ийм агуу авъяастай дэлхийд танигдсан жүжигчин байтал охин нь аавдаа хүндэтгэлгүй хандаж байгаа нь охиных нь ухамсар, сэтгэлтэй холбоотой. Аавд нь буруу өгөх шаардлагагүй.

Avatar

Нэргүй 2023-07-05 213.87.131.105

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-05 202.126.88.200

үгээр хэлэмгүй мундаг жүжигчин шүү үргэлж шүтэж байх болно 🙆🙆🙆🙆🙆

Avatar

Pkxny 2023-07-05 202.179.24.7

Кино урлагт бүхнээ амьдралаа зориулсан хүн байна. Хүн ер нь өндөр амжилтад хүрье гэвэл их л олон юмаа золиослдог нь бичигдээгүй хууль юм даа.

Avatar

Нэргүй 2023-07-05 202.126.89.77

Агуу жүжигчин … юу хэлэх вэ дээ

Avatar

Нэргүй 2023-07-05 202.126.89.137

Тэр Жаки чан уйлнуу өвднүү ер нь маньд ямар хамаа байна аа .. хаданд ямар чимээтэй ийн

Avatar

Нэргүй 2023-07-05 216.38.195.74

gadni;

Avatar

Нэргүй 2023-07-05 202.44.208.172

Хүүхдээ буруу хүмүүжүүлсэн хүн хөгшрөх насандаа хэцүү байх юм даа??

Avatar

Нэргүй 2023-07-05 59.153.86.198

Орлон тоглогчгүй тоглодог гайхалтай авъяастай супер ОД шүү дээ хүүхэд байхаасаа кинонд тоглож нийт 60 гаруй удаа хүнд хөнгөн бэртэж байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж