Европын холбооны топ төлөөлөгчийн айлчлалыг Хятад хойшлуулав

Европын холбооны топ төлөөлөгчийн айлчлалыг Хятад хойшлуулав

Европын холбооны топ төлөөлөгчийн айлчлалыг Хятад хойшлуулав

Европын холбооны Гадаад хэрэг ба Аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Жозеф Боррелийн ирэх долоо хоногт Бээжинд хийх айлчлалыг Хятадын засгийн газраас хойшлуулжээ.  Жозеф Боррелийн хэвлэлийн албанаас ямар шалтгааны улмаас айлчлал хойшлогдсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Тэрбээр ирэх Даваа гаригт Бээжинд айлчилж, Хятадын гадаад хэргийн сайд Цин Ган болон бусад албаны хүмүүстэй уулзах товтой байв.  Энэ талаар  Европын холбооны Бээжин дэх Элчин сайд Хорхе Толедо мэдэгдсэн. 

Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өчигдөр хийсэн ээлжит хурлын үеэр хэлэхдээ, Жозеф Боррелийн  айлчлалын талаар түүнд мэдээлэл байхгүй гэжээ.

Үүний зэрэгцээ Европын холбооны цаг уурын асуудал хариуцсан дарга Франс Тиммерманс энэ долоо хоногт Хятадын албаны хүмүүстэй уур амьсгал, биологийн олон янз байдал, байгаль орчныг хамгаалах асуудлаар уулзсан. Франс Тиммерманс энэ оны эхээр Хятадад айлчлах байсан ч Ковид-19-ийн шинжилгээ эерэг гарсан тул  айлчлалаа хойшлуулсан байв. 

эх сурвалж: Bloomberg,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-05 213.87.131.105

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-05 202.126.89.28

Европоос хэрэгтэй хэрэггүй нөхдүүд ээлж дараагаар Хятадад очихоор тэд нараас залхсан байлгүй. Худлаа үнэн Украйны дайныг ярьсан нөхдүүд гээд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж