Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Хуучирсан мэдээ: 2023.07.05-нд нийтлэгдсэн

Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Засгийн газрын өнөөдрийн /2023.07.05/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар “Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх” журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээ, – Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, – ““Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – 2023 оны хаврын тариалалтын урьдчилсан дүн, – Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 50 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Үерийн гамшгаас шалтгаалж Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болоод байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, Улсын онцгой комисс хүч нэмэгдүүлэн ажиллах үүргийг Ерөнхий сайд УОК-т өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж