Нүхэн гармуудын хөдөлгөөнийг түр хаагаад байна

Хуучирсан мэдээ: 2023.07.05-нд нийтлэгдсэн

Нүхэн гармуудын хөдөлгөөнийг түр хаагаад байна

Нүхэн гармуудын хөдөлгөөнийг түр хаагаад байна

Улаанбаатар хотод дөрвөн өдрийн турш үргэлжилсэн бороо орсны улмаас авто замын зорчих хэсэг усанд аьах, түгжрэл үүсэх зэрэг хүндрэлүүд үүсээд байгаа юм. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас зарим нүхэн гармуудын хөдөлгөөнийг түр хязгаарласан талаар мэдэгдээд байна. Тухайлбал,Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн урд талын , Соёолж худалдааны төвийн зүүн талын нүхэн гармуудын хөдөлгөөнийг түр хаасан байна. Мөн Нарны замаас Арслантай гүүр хүртэлх Буянгийн зам, Энхтайваны гүүрний баруун урд Петровис шатахуун түгээх станцаас Төв цэнгэлдэхийн баруун хойд тойрог хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж