Ньюс агентлаг долдугаар сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын тоймлон хүргэж байна
08.30-12.30 цагт:
Улаанбаатар хотын номын санд: Америкийн Соёл, мэдээлэл болон Америкийн Монгол Судлалын төвөөс "Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл" дугуй ширээний ярилцлага зохион байгуулна. Утас: 9910-9359.
09.00 цагт:
УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд хороод хуралдана. Нийгмийн бодлогын байнгын хорооноос хүүхдийн эрхийн талаар нийтийн сонсгол зохион байгуулна.
10.00 цагт:
ХӨСҮТ-ийн мэдээллийн төвд: Гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсэж буй талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт:
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд: “Динозавр фестивал-Монголд анх удаа” хэвлэлийн бага хурал болно. Утас: 7011-8283, 9595-9111.
11.00 цагт:
“Интерном”-д: ШУА-иас “Дижитал эдийн засаг" номын нээлт болно. Утас: 9971-7977.
11.40 цагт:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын танхимд: Улаанбаатар хотын Хөгжлийн корпорациас “Шилдэг зам” ХХК-тай нийслэлийн автозогсоолын менежментийг сайжруулах, “Бумбат даваа” ХХК-тай нийслэлийн засаг захиргааны 4-р байрыг шинэчлэн шинэ, бизнес төв болгох төсөл хэрэгжүүлэх гэрээнд тус тус гарын үсэг зурна.
11.40 цагт:
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” ажлын нээлт болно. Утас: 8808-4148.
Холбоотой мэдээ