Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн барьсан Улс төрийн намын тухай хууль УИХ-аар батлагдав. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх гэж олон жил ярьсан ч улс төрийн босго давж чадахгүй явсаар өдийг хүрсэн билээ.
2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх байсан ч нэг парламент дамнаж, ийн МАН үнэмлэхүй олонх байхдаа, МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэв. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон онцлох заалтуудыг хүргэж байна.
- Нам бодлого, үйл ажиллагаандаа хувь хүн болон нийгмийн бүлгийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.
- Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 8.4-т заасны дагуу намын үйл ажиллагаа дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайланг Жендэрийн үндэсний хороонд хүргүүлнэ.
- Энэ хуулийн 8.2.3, 17.6-т заасан шаардлагыг хангаагүй намд тухайн зөрчлийг арилгах талаар сонгуулийн төв байгууллага сануулна. Ийнхүү сануулсан өдрөөс хойш 6 сарын дотор уул зөрчлийг арилгаагүй бол сонгуулийн төв байгууллага тухайн зөрчлийг арилгах хүртэл төрийн санхүүжилтийг зогсооно.
9 дүгээр зүйл: Намын үйл ажиллагааг цахимаар явуулах, ил тод байдлыг хангах
Нам цахим хуудастаа дараах баримт бичиг, мэдээллийг ил тод байршуулж, тухай бүр шинэчилнэ:
6.6.намын удирдах дээд байгууллага эсхүл төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, хяналтын төв байгууллагын дарга, гишүүний овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;
- 6.7.намын утасны дугаар, цахим шуудангийн хаяг;
- 6.8.намын гишүүний тоо;
- 6.9.намын санхүүгийн тайлан;
- 6.10.намын үйл ажиллагааны товч тайлан;
- 6.11.нам аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх салбар нэгжтэй бол тэдгээрийн нэгжийн даргын овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;
- 6.12.намын бүтэц, зохион байгуулалт;
- 6.13.намын үйл ажиллагааны мэдээлэл;
- 6.14.бусад мэдээлэл.
- 7.Намын дансанд хүлээж авсан хандивын болон бусад мэдээллийг Шилэн дансны тухай хуульд заасны дагуу намын цахим хуудаст байршуулна. Хандивлагчдыг мэдээлэхдээ хувь хүний хуулиар хамгаалбал зохих мэдээллээс бусад мэдээллийг ил тод мэдээлнэ.
- 8.Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан цахим хуудастаа байршуулж олон нийт, гишүүд, дэмжигчдэдээ нээлттэй танилцуулж байна.
19 дүгээр зүйл.Намын бусад байгууллага
19.1.Намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий бодлогын судалгааны байгууллага намын дэргэд ажиллана.
19.2.Намын бодлогын судалгааны байгууллага сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах үүрэгтэй.
19.3.Энэ хуульд заасан намын бүтэц, зохион байгуулалтаас гадна нийгэм, эдийн засгийн болон бусад салбарын бодлогын асуудлаар зөвлөлдөх, намын бодлого, үйл ажиллагаа нь хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдалд нийцэж буй эсэхийг үнэлэх зэрэг чиг үүрэгтэй бүтцийн нэгж байгуулах эсэхийг нам дүрмээрээ зохицуулж болно.
21 дүгээр зүйл.Намыг идэвхгүйд тооцох
- 1.Сонгуулийн төв байгууллага дараах тохиолдолд намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэр гаргана:
- 1.1.Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй;
- 1.2.энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин 2 жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй;
- 1.3.намын удирдах дээд байгууллагыг эсхүл төлөөллийн төв байгууллагыг 5 жилийн хугацаанд хуралдуулаагүй.
- 2.Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох бөгөөд нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно. Энэ хугацаанд намын гишүүний аливаа сонгуульд бие даан нэр дэвших эрхийг үл хязгаарлана.
- 3.Энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд тухайн зөрчлийг арилгасан болохоо мэдэгдэж, холбогдох нотлох баримтын хамт сонгуулийн төв байгууллагад албан ёсоор хүргүүлнэ.
- 4.Энэ хуулийн 21.3-т заасан нотлох баримтыг сонгуулийн төв байгууллага хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянан үзэж, намыг идэвхтэйд тооцох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
- 5.Сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш санал хураалт явагдаж дуусах хүртэл намыг идэвхгүйд тооцох шийдвэрийг сонгуулийн төв байгууллага гаргахгүй.
- 6.Энэ хуулийн 21.1-д заасан сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн талаарх маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.6, 112.2-т зааснаар шийдвэрлэнэ.
22 дугаар зүйл.Намыг татан буулгах
- 1.Намын удирдах дээд байгууллагын шийдвэрээр намыг өөрчлөн байгуулах, түүний үйл ажиллагааг зогсоох, эсхүл Улсын дээд шүүхийн шийдвэрээр намыг тараах замаар энэ хуульд заасны дагуу намыг татан буулгана.
- 2.Сонгуулийн төв байгууллага нь энэ хуулийн 23.1 эсхүл 25.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор уг намыг намын бүртгэлээс хасаж гэрчилгээг нь хүчингүй болгох бөгөөд энэ тухай мэдээллийг сонгуулийн төв байгууллагын цахим хуудаст байнга байршуулж, нийтэд түгээнэ.
- 3.Татан буугдсан намын хөрөнгийг гишүүдэд хуваарилахыг хориглоно.
- 4.Энэ хуулийн 23.6-д заасныг зөрчиж өөрчлөн байгуулагдсан намын өмч, хөрөнгийг эзэмшил, өмчлөлдөө байлгасан, 22.3-т заасныг зөрчин гишүүддээ хуваарилсан тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол хураан авч, улсын орлого болгоно.
- 5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол татан буулгах комисс томилох зэрэг намыг татан буулгахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулиар зохицуулна.
26 дугаар зүйл.Намын орлогын эх үүсвэр
- 1.Намын орлого нь дараах эх үүсвэртэй байна:
- 1.1.төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
- 1.2.гишүүний татвар;
- 1.3.хандив;
- 1.4.намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого;
- 1.5.энэ хуулийн 36.3-т заасан бусад орлого.
- 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу төрөөс намд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу олгох төрийн санхүүжилт болон энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгээс бүрдэнэ.
- 3.Жил бүрийн намд олгох төрийн санхүүжилтийн дор дурдсан хувийг дараах зориулалтаар зарцуулна:
- 3.1.төрийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сурган бэлтгэх;
- 3.2.төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг олон нийтэд таниулах;
- 3.3.төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэх.
- 4.Энэ хуулийн 26.3.1, 26.3.2, 26.3.3-т заасан зорилтот санхүүжилт тус бүрийн гуравны нэгээс доошгүйг намын бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар зарцуулна.
- 5.Энэ хуулийн 26.3-т заасан санхүүжилтийг тухайн зорилгоос өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
- 6.Төрийн санхүүжилтийн холбогдох хувийг энэ хуулийн 26.3-т заасныг зөрчин зарцуулсан бол хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх эсхүл дараагийн төрийн санхүүжилтээс хасан тооцно.
- 7.Нам нь энэ хуулийн 26.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авах бөгөөд өөр данстай байхыг хориглоно. Тус хориглолт нь энэ хуулийн 34.4, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хамаарахгүй.
- 8.Нам нь энэ хуулийн 26.1-т заасан орлогыг цахим мөнгөн хэрэгсэл /крипто валют, NFT зэрэг/-ээр хүлээн авахыг хориглоно.
27 дугаар зүйл.Төрийн санхүүжилт
- 1.Улсын Их Хурлын ээлжит эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно.
- 2.Төрийн санхүүжилтийн хэмжээ нь энэ хуулийн 27.1, 27.8-т зааснаас хэтрэхгүй байна.
- 3.Нийт сонгогчийн 2-оос дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.
- 4.Энэ хуулийн 27.3-д заасан шаардлагыг хангаагүй намд төрийн санхүүжилт олгохыг хориглоно.
- 7.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог энэ хуулийн 27.6.5-д заасан дүнгээр үржүүлсэнтэй тэнцэх төрийн санхүүжилтийг тухайн ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно.
30 дугаар зүйл.Төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг
- 1.Нийт сонгогчийн 1 хувиас доошгүй санал авсан нам нь сонгуулийн бус жилд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг дараах хэлбэрээр авах эрхтэй:
- 1.1.намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулахад төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд 1 удаа үнэ төлбөргүй ашиглах;
- 1.2.хуваарийн дагуу намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг үндэсний олон нийтийн радио, телевизээр жилд гучин минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх
33 дугаар зүйл.Хандив
- 1.Хандив нь мөнгөн болон мөнгөн бус хэлбэртэй байна.
- 2.Иргэний болон хуулийн этгээдийн мөнгөн хандивыг зөвхөн намын дансаар хүлээн авах бөгөөд бэлэн мөнгөөр хандив авахыг хориглоно. Гишүүний татвар болон хандивыг тооцооны нэг дансанд байршуулна.
- 3.Дараах зүйл нь үнэ төлбөргүйгээр эсхүл зах зээлийн дундаж ханшаас доогуур үнээр хийгдэж буй тохиолдолд мөнгөн бус хандивт хамаарна:
- 3.1.хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус баялгийг ашиглуулах, эзэмшүүлэх;
- 3.2.үйлчилгээ үзүүлэх;
- 3.3.төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх;
- 3.4.арга хэмжээний зардлыг төлөх;
- 3.5.ивээн тэтгэх.
- 4.Хандивыг мөнгөн бус хэлбэрээр авах тохиолдолд түүнийг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн үнэлэн бүртгэж, мөнгөн дүнгээр илэрхийлэн санхүүгийн тайланд тусгана.
- 5.Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна.
- 6.Монгол Улсын иргэн, хуулийн этгээдээс нэг жилийн хугацаанд нэг намд өгөх хандив нь энэ хуулийн 33.8, 33.9-т заасан хэмжээнээс илүүгүй байна. Намд өгсөн хандивын хэмжээг уг нам, түүний салбар болон бүтцийн нэгжид өгсөн хандивын нийлбэр дүнгээр тооцно.
- 7.Нэг жилд нэг иргэнээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван хоёр дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно.
- 8.Нэг жилд нэг хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно.
- 9.Хуулийн этгээдийн намд өгсөн хандивын хэмжээг уг хуулийн этгээд, хуулийн этгээдийн хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газрын өгсөн хандивын нийлбэр дүнгээр тооцно. Намд өгсөн хандивын хэмжээг мөнгөн болон мөнгөн бус хандивын нийлбэр дүнгээр тооцно.
- 10.Хандивлагч намын салбар болон бүтцийн нэгжид нэр заан өгсөн хандивыг тухайн зориулалтын дагуу захиран зарцуулна.
- 1.Нам дараах хандив өгсөн иргэний овог, нэр эсхүл хуулийн этгээдийн нэр, хандивын хэмжээ, хандивыг хүлээн авсан огноог цахим хуудастаа хайлт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал татам байршуулж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд уул мэдээллийг намын санхүүгийн тайланд тусгайлан заана.
34.6.Нам дараах этгээдээс хандив авахыг хориглоно:
- 6.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
- 6.2.гадаад улс буюу гадаад улсын төрийн байгууллага, нам, хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж
- 6.3.төрийн байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
- 6.4.үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо;
- 6.5.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, тэдгээрийн захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, бусад удирдах албан тушаалтан;
- 6.6.арван найман нас хүрээгүй Монгол Улсын иргэн;
- 6.7.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд;
- 6.8.тодорхой нэр, хаяггүй этгээд эсхүл нэр нь тодорхойгүй гуравдагч этгээдийн хандивыг дамжуулж буй нь илэрхий этгээд;
- 6.9.өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор хандив өгч буй этгээд;
- 6.10.бусад иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс мөнгөн болон мөнгөн бус хандивыг намд өгч буй иргэн, хуулийн этгээд;
- 6.11.дампуурсан хуулийн этгээд;
- 6.12.хуулиар хориглосон бусад этгээд.
38 дугаар зүйл. Тайланг аудитын байгууллагаар баталгаажуулах
- 1.Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитор эсхүл аудитын байгууллага /цаашид ”аудитор” гэх/-аар аудит хийлгэж, дүгнэлт гаргуулан тайлангийн хамт энэ хуулийн 37.2-т заасан хугацааны дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
- 2.Аудитор холбогдох баримт материалтай танилцах боломжийг нам бүрдүүлэх үүрэгтэй.
- 3.Аудитор намын санхүүгийн тайланг хянаад зөрчилтэй гэж үзвэл тайланг баталгаажуулахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ талаар сонгуулийн төв байгууллагад ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
- 4.Энэ хуулийн 38.1-д заасан аудиторын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс гаргана
Холбоотой мэдээ