Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Зүүн аймгуудын нутгаар салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.
Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +27…+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ