Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар хорихоор боллоо

Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар хорихоор боллоо

Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар хорихоор боллоо

Нийслэлийн прокурорын газраас  Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.

Шүүхээс яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны долдугаар сарын 05-ны өдрөөс дахин нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотоос дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус улсын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр баривчлан, саатуулсан байдаг. Улмаар хоёр улсын Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу тохиролцож, Т.Бадамжунайг шилжүүлэн авахаар болж, 2023 оны дөрөвдүгээр сарын 05-нд Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд авчирсан юм.  Т.Бадамжунай нь 2018 онд авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдахаасаа өмнө БНХАУ-аар дамжин эх орноосоо зугтан гарсан бөгөөд таван жилийн дараа “Шувуу” ажиллагааны хүрээнд эх оронд нь авч ирж холбогдох хэргийг шалгаж байгаа нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-04 192.82.72.211

НААД ХӨГШИН ХУЖААГАА ШОРОНД НЬ ДҮҮЖИЛ. НААДАХ НОВШООС ЧИНЬ БОЛЖ УЛААНБААТАР ХҮН АМЬДРАХ АРГАГҮЙ БАЛГАС БОЛСОН

Avatar

Нэргүй 2023-07-04 202.126.89.244

ЭНЭ ХӨГШИН ХУЛГАЙЧАА ЗОЛИОНД ГАРГАХААР ШИЙДЭЖ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-07-04 213.87.139.16

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-04 64.119.25.80

Миеэ Энхболд нь бүр нүднээс гарчихсан юм явна лээ, айгаад үнхэлцэг нь хагарнаа, харж л байгаарай !

Avatar

Нэргүй 2023-07-04 202.21.108.11

gantsaaraa camert jargaj bgaa bhdaa..

Avatar

Zochin 2023-07-04 69.158.246.36

Avrax ajillagaa yavagdaa bizdee, KKK

Avatar

Нэргүй 2023-07-04 66.181.160.119

За муу нусак мөрдөгч нар нь юуч нотолж чадахгүй л дээ… Тэгэс хийгээд гүжирдээд л , хүчиндээдд л хэдэн жил өгсөн болоод л дуусндөө …

Avatar

Нэргүй 2023-07-04 66.181.161.113

Бадамжунай гэж хэн билээ, кино жүжигчин билүү?

Avatar

Нэргүй 2023-07-04 202.21.108.3

энэ адгуус чинь гамингийн үлдэгдэл !! Шууд л чад хийлгэвэл таарах нөхөр !

Avatar

Нэргүй 2023-07-04 66.181.160.91

Энхбаяраас эхлээд ГАЛ ХАМУУД АА ингэж жаргаадаг болсон юм биш үү . ..

Avatar

Зочин 2023-07-04 103.229.123.1

одоо удахгүй бие муудлаа гээд гараад ирнэ

Avatar

зочин 2023-07-04 122.201.21.242

70 нас хүрч байгаа настай хүнийг ингэж хорьж зовоох ямар шаардлага байна

Avatar

Нэргүй 2023-07-04 27.123.214.2

Энэ нөхөо хоолоо зөөлгөж идсэн шигээ сайхан амарч байдаг байхдаа гэж хардав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж