Шүүхийн сахилгын хороо ард түмнийг сонсч ажиллах хэрэгтэй

Шүүхийн сахилгын хороо ард түмнийг сонсч ажиллах хэрэгтэй

Шүүхийн сахилгын хороо ард түмнийг сонсч ажиллах хэрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.07.04) Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдан ажиллаж байгаа юм. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Сахилгын хороо ажиллах бөгөөд улсын хэмжээнд нэг байна гэж заасан байдаг.  Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар танилцуулга, мэдээлэл хийв.

Тэрбээр, нийт шүүгчдийн анхдугаар чуулган 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч 4 гишүүн нь хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгосон.  Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шүүгч бус 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилсноор Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн гэж танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд  түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж заасан байдаг.  Тус хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд 2023 оны эхний хагас жилийн байдлаар 162 өргөдөл мэдээллийг хүлээн авч, хянан шийдвэрлэснээс 72-д нь  сахилгын хэрэг үүсгэж,  76-д нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан дүн мэдээлэлтэй байгаа гэж Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар мэдээлэлдээ дурдлаа.

Шүүхийн сахилгын хороо нь цаашдаа байгууллагын үйл ажиллагаагаа цахимжуулах, иргэн төвтэй шүүхийн тогтолцоог бүрдүүлэхэд шударга, ил тод, хараат бус, бие даан ажиллах, иргэд олон нийтийн хүсэж буй шударга ёсны хүсэмжлэл, сахилга хариуцлага, ёс суртахуун, ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлэн шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  үг хэлэхдээ, Үндсэн хуульд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчдэд хариуцлага тооцох механизмыг хараат бус байдлаар бүрдүүлж, олон улсын туршлага, чиг хандлагын дагуу Шүүхийн сахилгын хороог байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тус хороо байгуулагдаад ажиллаж буй хоёр жилийн хугацаанд тоон мэдээллээс харахад тодорхой ахиц дэвшил, өөрчлөлтүүд гарч байгаа нь сайшаалтай гэв. Түүнчлэн Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, өргөдөл мэдээллийн шийдвэрлэлт, сахилгын хорооны шийдвэрийн талаар олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх байдлаа улам сайжруулахад анхаарах шаардлагатай гэж Улсын Их Хурлын дарга яриандаа онцлон дурдав. Үргэлжлүүлэн, хуулийн хийдэл, зөрчил, давхардлаас шалтгаалаад  шүүх болон шүүгчийн шийдвэр өөр өөр гарах асуудал ажиглагдаж, шүүмжлэл дагуулдаг. Тиймээс  шүүгчийг шийтгэж, хариуцлага оногдуулахаас гадна хууль эрх зүйн талаас нь санал дүгнэлт гаргаж ажиллах нь зүйтэй гэж үүрэг чиглэл болголоо. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хорооныхонд хандаж Үндсэн хуульд заасан зарчмаа баримталж ажиллахын зэрэгцээгээр ард түмний нийтлэг, хүсэл эрмэлзлэлийг сонсож ажиллахыг зөвлөмж болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-07-04 64.119.23.12

Шүүхийн сахилгын хорооныхон ажиллах биш унтаж байгаа юм биш үү!!! Хараач.

Avatar

Нэргүй 2023-07-04 213.87.139.16

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-04 64.119.25.80

Монголд шүүх шиг муу ажиллаж байгаа салбар алгаа ! Ард түмэн шүүхэд үл итгэдэг байснаа, улмаар үзэн яддаг болж бна шүү !!!

Avatar

Нэргүй 2023-07-04 202.179.26.92

Маш муу ажиллаж байгаа шүүгч нараа л хамгаална

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж