Эдийн засгийн чуулган 2023 АСЕМ-ийн дараах томоохон арга хэмжээ болох нь

Хуучирсан мэдээ: 2023.07.05-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн чуулган 2023 АСЕМ-ийн дараах томоохон арга хэмжээ болох нь

Одоогоос яг долоон жилийн өмнө АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг монголчууд наадмын өдрүүдэд хийж байсан билээ. Тэгвэл энэ наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд АСЕМ-аас дутахгүй ач холбогдолтой томоохон арга хэмжээ болох гэж байгаа нь Эдийн засгийн форум юм.

АСЕМ бол гадаад харилцаа, олон улсын харилцааны хувьд томоохон арга хэмжээ болсон бол эдийн засаг, санхүүгийн ертөнцөд Монголыг өөрөөр харуулах боломж Эдийн засгийн чуулга уулзалт 2023-аар тохиох гэж байна. Өөрөөр хэлбэл олон улсын санхүүгийн салбарын томчууд Монголд ирэх гэж байна.

Олон жилийн өмнө Монголыг сонирхож байсан дэлхий нэг мэдэхэд нүүр буруулах болсон нь хөрөнгө оруулагчид таагүй, улс төрийн нөлөөллөөр асуудалд ханддаг, найдваргүй түнш гэсэн утгаар орхиж одсон байдаг. Жилийн жилд ирдэг зочид нь цөөрсөөр, байдаг хэдхэн зочинтой болж хоцорсон Эдийн засгийн чуулга уулзалт энэ жилээс арай өөр хүрээнд болох гэж байна. Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч, удирдлага, менежментийг хариуцдаг Рио Тинтогийн Монголыг хариуцсан захирал Х.Амаржаргалын хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад Рио Тинто тив дамнан ажилладаг түншүүддээ Монгол Улсыг танилцуулах гэж байгаа ажээ.

Тэрбээр “Рио Тинто нь нийт 35 улсад 60 гаруй төсөл хэрэгжүүлдэг дэлхийн хэмжээний групп компани. Бид 150 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн зах зээл, олон улсын хөрөнгө оруулагчидтай өргөн хүрээнд харилцаж, итгэлцэл бий болгож чадсан. Энэ удаад Монголд амжилттай хэрэгжүүлж буй Оюутолгой төслөө олон улсад сурталчлах, түүгээр дамжуулан Монголыг хөрөнгө оруулагчдад таниулах зорилгоор тив дамнасан түншлэлээ урьж авчирч байна. Манай урилгаар ирэх зочид нь Уолл Стрийтийн томоохон банкууд болох JP Morgan, Goldman Sachs, Morgan Stanley, CITI, Barclays, HSBC төдийгүй олон улсын нэр хүнд бүхий зээлдэгчид юм. 10 гаруй жилийн дараа хөрөнгө оруулагчдыг ийм өргөн хэмжээнд авчирч байгаа нь дотоодын бизнесүүдэд боломж олгож, гадаадын хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байна” хэмээн ярьжээ.

Мэдээж, өөрсдийнхөө нэр хүндээр дэнчин тавьж авчирч байгаа Рио Тинто группийн хувьд бүхэл бүтэн бүрэлдэхүүнээрээ энэ үеэр Монголд ирэх гэж байгаа юм байна. Рио Тинто группийн Төлөөлөн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирнэ гэдэг нь нэг талаас өөрсдөө урьсан зочдоо хүндэтгэн, нөгөө талдаа Оюутолгой төслийн үйл ажиллагааг биечлэн харах гэж ирж байгаа хэрэг биз ээ. Дэлхийн топ 45 санхүүгийн байгууллагын төлөөлөл ирж, чуулганд оролцохоос гадна өмнийн говьд байгаа уурхайтай танилцах нь.

Рио Тинто 2010-2012 оны хооронд дотоодод нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулалтыг Оюу толгой төслөөр дамжуулан хийсэн бөгөөд түүгээр үл тогтох хөрөнгө оруулалт бол хүний нөөц, технологи, нөү хау, бий болгосон ажлын байр, бойжуулсан компаниудын тоо гэвэл явж өгнө. Оюутолгойд 20 мянган хүн ажиллаж байгаагаас дэлхийн томоохон уул уурхайн салбарт өрсөлдөх мэргэжилтнүүд болж 100 гаруй хүн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. Мөн Рио Тинто дэлхийд хэдхэн компани ашигладаг дэвшилтэт технологийг Монголд нутагшуулснаар манай улс Оюу толгой төслөөрөө дэлхийн уул уурхайн технологи, аюулгүй ажиллагаагаар тэргүүлэгч улсын нэг болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж