ШХАБ: Бүгдийн анхаарал Путинд төвлөрч байна

ШХАБ: Бүгдийн анхаарал Путинд төвлөрч байна

ШХАБ: Бүгдийн анхаарал Путинд төвлөрч байна

Энэ долоо хоногт олон улсын анхаарал Путин дээр төвлөрч байна. Хувийн цэргийн "Вагнер групп" компанийн зэвсэгт бослогоос хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин анх удаа дэлхийн тавцанд гарч ирж буй нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ хурал юм. Энэтхэг улсаас энэ жилийн уулзалтыг цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд Путин, Ши Жиньпин нар оролцож үг хэлнэ. Вагнерын бослого Путины 23 жилийн эрх барьсан хүчийг сулруулсан гэж үзэж буй энэ үед ШХАБ-ын хуралд оролцогч орнуудын удирдагч нар түүнд хэрхэн дэмжлэг үзүүлэх нь анхаарал татаж байна. Украины дайнд стратегийн командлалын чухал ач холбогдолтой Оросын хоёр хотын цэргийн байгууламжуудыг Евгений Пригожиний удирдсан Вагнерын цэргүүд эзэлж, Москва руу явж байхдаа ОХУ-ын армийн зургаан нисдэг тэргийг буудаж сөнөөсөн. Ийм ноцтой байдалд Путин босогчдын толгойлогч Пригожинтой тохиролцож, гэм бурууг асуулгүй өнгөрөөсөн нь  түүний сул дорой байдлыг илтгэсэн юм.

Вагнерын бослогын дараа ОХУ-ын стратегийн холбоотон Хятад улсаас Путинд дэмжлэгээ илэрхийлсэн. Энэ жилийн ШХАБ-ын хурлыг даргалж буй Энэтхэг болон Пакистан, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг Азийн орнуудын төлөөлөгчдийн олонх нь Путин шиг хүчирхэг удирдагчидтай.  

Путин энэ форумыг ашиглан эрх мэдлийн дүр төрхийг шинэчилж, Москвагийн түншүүд, цаашлаад дэлхий дахиныг хяналтандаа байлгаж чадна гэдгээ итгүүлэхийг хичээнэ гэж шинжээчид үзэж байна. Энэ нь жилийн хурал цахим тул тэд тэнд биечлэн оролцохгүй. Эс бөгөөс тэд бие биенийхээ хажууд зогсч, хүч чадлаа харуулах болно" гэж АНУ-д төвтэй "RAND" корпорацийн батлан ​​хамгаалахын ахлах шинжээч Дерек Гроссман хэлэв. Гроссманы хэлснээр, дээд хэмжээний уулзалтад цугларсан олон удирдагчид Орос, Хятад хоёрыг дарангуйлагч дэглэмийн үлгэр жишээ болгон харж байна. "Хэрэв Вагнерын бослого Путиныг цочирдуулсан нь илтэд мэдрэгдвэл бусад авторитар удирдагч нарт ч сануулга болно. Хэчнээн хүчирхэг удирдагч байсан ч улс орондоо гарч болзошгүй бослого, тэмцлийн эсрэг баталгаатай дархлаа байхгүйг тэд ойлгоно" гэж тэрбээр тайлбарлав. 

ОРОС-ХЯТАДЫН АЛСЫН ХАРАА

Хятад, Орос хоёр гүрэн нэгдэж, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний Төв Азийн хэд хэдэн орныг элсүүлэх байдлаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг 2001 онд байгуулсан. Байгууллагын эхний зорилго хилийн аюулгүй байдлыг хамгаалах, терроризмтой тэмцэх байсан ч гишүүн орнуудын тоо нэмэгдэж, хэмжээ нь томрохын хэрээр барууны нөлөөг эсэргүүцэхэд ашиглагдах хэрэгсэл болж хувирсан. Энэ жилийн уулзалтаар Украин дахь дайнд ОХУ-ыг дэмжиж буй хоёр орны нэг Иран улс бүрэн эрхт гишүүн болж гарын үсэг зурах бол Беларусь ажиглагчаар уригджээ. Путины ойрын холбоотон Беларусь ойрын хугацаанд ШХАБ-т элсэнэ гэж ажиглагчид харж байна. Путин, Ши Жиньпин нар бол удаан хугацаанд дэлхийн хамгийн хүчирхэг авторитар удирдагч байсаар ирсэн хүмүүс. Тэд жилээс жилд улам ойртсоор ОХУ-аас Украинд эхлүүлэхээс өмнөхөн өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сард "хязгааргүй нөхөрлөлд" хүрснээ зарласан. Дайн эхэлснээс хойш Хятад улс нь ОХУ-ыг илт шүүмжлэхээс татгалзаж, эсрэгээрээ Путинд шаардлагатай эдийн засаг, дипломат дэмжлэгийг үзүүлж байна. Үүгээр ч зогсохгүй ОХУ-ыг Украинд дайн өдүүлэхэд түлхсэн хэрэгт НАТО-г буруутгасан.

Гэхдээ Путины Украин дахь дайн ОХУ-Хятадын түншлэлд дарамт үзүүлж эхэлсэн юм. “Ши Жиньпин дайнаас болж Хятадын Европтой харилцах харилцааг бүр мөсөн үгүй хийж, Бээжинг НАТО-гийн хамгийн том бай болгохыг хүсэхгүй байгаа" гэж шинжээч Дерек Гроссман дүгнэж байна. Гэхдээ Орос-Хятадын харилцааны гол ашиг тус нь Украины дайны удааширсан нөхцөл байдал болон
Бээжингийн дэлхийн тавцан дахь дүр төрхөд үзүүлэх нөлөөллөөс илүү байхад Ши Жиньпин эргэлзэж байгааг тэрбээр  хэлжээ. Ши Жиньпин өнөөдөр цахимаар дамжуулан ШХАБ илтгэл тавих бөгөөд үүгээрээ дамжуулан Путинд дэмжлэг үзүүлэх нь маш чухал ач холбогдолтой.
Токиогийн их сургуулийн азийн дэвшилтэт судлалын хүрээлэнгийн профессор Ясухиро Мацуда хэлэхдээ, “Орос дайнд ялагдаж байгаа бөгөөд энэ нь Хятад улсын хяналтад байх зүйл биш учраас Бээжин хүнд байдалд байна” гэж үзжээ. Украинд түрэмгийлсний дараа ОХУ нь богино хугацаанд ялалтад хүрэх нь Хятадын хувьд хамгийн таатай үр дүн байх байсан. Энэ нөхцөлд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн захиргаа унаж, Европ, АНУ нь хүчгүйдсэн нөхцөл байдалд хүрэх байсныг Ясухиро Мацудо тайлбарлав. Гэтэл энэ тааламжтай үр дүнд хүрэхэд тохиромжтой хугацаа хэдийнэ өнгөрсөн. "Гэхдээ Ши Жиньпин ч өөрийн эрх мэдэл, хүч чадлаа дотоодын үзэгчдэд харуулах ёстой. Тиймээс тэр өмнөх ШХАБ-ын уулзалтад шигээ аяглах болно” гэж тэрбээр нэмж хэлэв.

АВТОРИТАР ДЭГЛЭМҮҮД ПУТИНЫГ "БАЙЦААНА"

Барууны гүрнүүд болон ардчилсан орнуудын ажиглагчид Орост гарсан зэвсэгт бослогыг Путины хувьд сул дорой байдлын үе гэж  дүгнэж байна. Гэхдээ дээд хэмжээний уулзалтад оролцож буй авторитар удирдагчид үүнийг тэс өөрөөр харж магадгүй гэж шинжээчид тэмдэглэжээ. ШХАБ-ын гишүүн Казахстан улсад 2022 онд засгийн газрын үйл ажиллагаанд дургүйцсэн олны нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал гарсан. Уг жагсаал тэмцлийн үеэр 160 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн баривчлагдсан бөгөөд эрх баригчид эмх замбараагүй байдлыг зогсооход туслахын тулд Оросоос цэрэг илгээхийг хүссэн.

Харин ОХУ-ын хувьд Вагнерын зэвсэгт бослогын дуулиан намжсан ч Путин хүндхэн асуултуудтай тулгарч мэднэ. Путин босогчдыг Москвад хүрэхээс өмнө олон хүний цусыг урсгалгүй зогсоож чадсан. Улмаар Пригожинийг цөллөгт илгээж, Оросын армитай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн Вагнерын дайчдыг ч хяналтдаа авч магадгүй байна. Хятад болон бусад (ШХАБ) гишүүн орнуудын хувьд энэ бол гайхалтай амжилт. Учир нь тийм ч олон төрийн зүтгэлтэн үүнийг хийж чадахгүй. Гэвч энэ нь бусад гишүүд юу болсон талаар асуулт асуухгүй гэсэн үг биш. Гэхдээ тэд бослого Путины дэглэмийн төгсгөл биш гэдгийг ойлгож байгаа гэж би бодож байна" гэж Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн улс төр, олон улсын харилцааны ахлах багш Александр Королев тайлбарлажээ. 

ЭНЭТХЭГИЙН АСУУДАЛ

Олон авторитар удирдагчийн дунд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди сондгой нэгэн. Ардчилсан сонгуулиар сонгогдсон Моди Энэтхэг-Номхон далайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөг эсэргүүцэх Барууны хүчин чармайлтын гол дүр. Мөн тэрбээр ШХАБ-ын уулзалтыг даргалахаасаа өмнө Вашингтонд айлчилж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан. 

“Энэтхэг улс ШХАБ-ын бусад гишүүн орнуудаас ялгаатай. Гэхдээ тэдний гадаад бодлогын чиглэл нь дайсагнал биш хамтын ажиллагаа учраас Модид энэ нь тухгүй байдал үүсгэхгүй гэж би бодож байна" гэж шинжээч Дерек Гроссман дүгнэжээ. Энэтхэгийн үг дайны эсрэг байгаа ч Модигийн үйлдэл Путины дэглэмийг дэмжиж байна. Ялангуяа, Энэтхэг улс энэ жилийн ШХАБ-ын хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд батлан хамгаалах болон гадаад хэргийн сайд нар нь энэ жилийн эхээр тус улсад биечлэн хуралдсан. 

Энэтхэг улс нь ОХУ-тай хүчтэй харилцаатай бөгөөд Шинэ-Делигийн зэвсгийн хамгийн том нийлүүлэгч нь Москва. Украины дайнд Энэтхэг улс тодорхой нэг талд ороогүй ч ОХУ-аас газрын тос худалдан авч эдийн засгийг нь тэтгэсээр байгаа. Мэдээж энэ нь барууны холбоотнуудад нь таалагдаггүй.

Моди өнгөрсөн жил Узбекистаны Самарканд хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Путинд хандан одоо дайн хийх цаг биш гэж хэлснээр шуугиан тарьсан. Гэвч Энэтхэг улс нь Орост эдийн засгийн дэмжлэг үзүүлсээр байгаа нь Модигийн хэлсэн энх тайвны тухай мессежийн утгыг алдагдуулжээ. 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-05 213.87.131.105

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

өвгөн 2023-07-05 103.57.93.151

НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн Монгол улыг минь орсын холбооны улс шиг ойлгоцон шинэ монголчуудыг яалтайч билээ.
70 жил коммунизмаар тариа угаалгасан өвгөн надаас өөрцгүй өнөө үеийн зарим залуусыг яалтайч билээ, хүмүүн өөрийнхөөрөө
байх ардчилалын л нэг хэлбэр нь юмдаа.

Avatar

zochin 2023-07-05 185.17.14.179

progojin putin neg danstai afrikiin ter ix mungu ter 2 ynx

Avatar

Яасан хө 2023-07-05 59.153.87.56

оросууд Киевийг эзэлчихээ юу, эсвэл өөрийн нутаг гэж зарласан Запарожье, Херсоныг бүрэн эзэлчихсэн үү

Avatar

Оросуудад танай Украинчууд бууж өгөөд эхэлсэн нь үнэн биз дээ. Орос Украиныг илт давуу ялж байгаа. 2023-07-05 103.212.117.88

Эрхэм news.mn-ы сэтгүүлч та үнэн зөв мэдээлэл бичнэ үү. Украины бараг мэргэжлийн ихэнх цэргүүд нь дууссан. Одоо энгийн иргэд нь дайнд амь үрэгдэхгүй гээд цэрэг татлагаас зугтааж байгаа нь үнэн шүү дээ. Сайн уншиж судла сэтгүүлчээ.

Avatar

уншигч 2023-07-05 78.187.120.177

Чи орос хэл хир мэдэх бол, тэр хэмжээгээрээ л үнэлж байгаа юм байна. Оросууд яг ингэж бодоод 3 хоногт дуусгах гэсэн, гэтэл одоо ч үзсээр жил гаруй болчихлоо. 140 сая хүнтэй улс 40 сая хүнтэй үзсээр л байна. Бид уг нь багыг нь өмөөрдөг байж билээ.

Avatar

Нэргүй 2023-07-05 216.38.195.74

t;

Avatar

Нэргүй 2023-07-05 216.38.195.74

-yb;

Avatar

ASEM gej xybia xicheesen CHUTGURT mangar 2023-07-05 216.38.195.74

-$erilg;

Avatar

Нэргүй 2023-07-05 216.38.195.74

-ylcuun xamgaaltad; ?

Avatar

Нэргүй 2023-07-05 216.38.195.74

– #;

Avatar

Нэргүй 2023-07-05 216.38.195.74

cerulyn;1;

Avatar

Нэргүй 2023-07-05 192.82.72.30

Манай энэ доорхи коммент дээрхи өөрсдийгөө дарийн утаа үнэрлэж явсан том том судлаач шинжээчид гээд бодцон , нүхэн жорлон , өмхий утаандаа мангартцан маанагууд солиорч байн өө

Avatar

Зочин 2023-07-05 66.181.182.93

Путины ухаан, заль хоёрын тод илрэл нь энэ бослого биш гэж үү? Одоо Путин бослогын толгойлогчийг чимээгүйхэн шиг хэн ч биш болгохоор төлөвлөсөн ч юм билүү, хэн ч мэдэхгүй энэ тухай гагцхүү Путин л мэдэж байгаа. Толгойлогчийн хөрөнгө мөнгийг лацдаад эхлээ биздээ. Энэ юуг харуулж байна вэ?

Avatar

Ссср 2023-07-05 88.224.142.133

Орос ЗХУ соц системийг дарамталж байсан шигээ мереедеед байдаг. СССР тэр уед 15 бну-тай том байсан л даа. Бас варшавийн гэрээ ч байсан. Харин европын холбоо нилээд хойно байгуулагдсан. Оросууд Унгар, Чехословак бас дотроо ч цэрэг хэрэглэж байснаа санаад л. Орчин цагт узэл сурталжсан енгерсен уеийг буцаах боломжгуйг одоо ч ойлгоогуй. Бас русский мир гэж онол гаргачихсан. Оросын соел хучтэй л гэнэ. Гэтэл орос ардын дууг нь ч дэлхий бараг мэдэхгуй. Харин водкаг нь мэдэх байх. Бодсоноо л бичлээ…

Avatar

Бадарч тахар 2023-07-05 66.181.191.71

Пригожины бослого Путины дэнлэмийг сулруулсан биш харин бэхжүүлсэн юм ! Иймэрхүү бослого гарвал игээд Пригожин шиг нам болно гэдгийг харуулсан юм дахиж бослого гарахгүй !

Avatar

Зочин 2023-07-05 103.57.95.252

Пригожинд 25000 биш 8-хан мянган цэрэг байсан. Түүний нилээд нь Ростов Краснодарт үлдэж Москва рүү 2-3 мянган цэрэг 10-аад танк, хэдэн хуягттай маршаар хөдөлсөн.Гэвч иргэд ч, арми ч дэлжээгүй тул зорилтоо хэрэгжүүлэх боломжгүй болж,буцах шийд гаргасан. Энгийн иргэд үлэмж тоогоор амь үрэгдэж болзошгүй байсан тул вагнерчуудад зэвсгийн эсэргүүцэл үзүүлээгүй, зөвшөлцэж зохицуулахыг хичээсэн.ОХУ-д эх орны эрх ашгаас урвасан тэднийхэн 5-р колони, манайхаар бол АН гэх хүчин бий.

Avatar

Нэргүй 2023-07-05 202.126.89.28

Энэ бослого ч гэж дээ. Путины найруулсан жүжиг. Энэ жүжгээр Путин тойрон хүрээлэгчдээ өөртөө хэр үнэнч байгааг шалгалаа. Олон хүн бүдэрсэн. Тэдгээр улсуудыг баривчилсан байна. Ингээд л жүжиг төгссөн. Харин барууныхан болон АНУ үүнд нь үнэхээр итгэсэн. 20 гаруй жил төр барьж байгаа Путин 2 гаруй жил төрд байгаа Байден хоёрыг харьцуулшгүй шүү дээ. Путин барууныхан болон АНУ-н хичнээн төрийн тэргүүнийг үзэв дээ.

Avatar

Зочин 2023-07-05 66.181.190.204

Орос-Хятадын алсан хараа гэж юу гэсэн үг вэ

Avatar

Нэргүй 2023-07-05 202.180.218.37

Ийм балай CNN мэдээ орчуулж тавьж яадаг байнаа

Avatar

Нэргүй 2023-07-05 202.55.183.178

CNN оросуудыг хооронд нь алалцуулах гээд их хичээх юм даа. Даанч англосаксончуудын санаснаар болохгүй нь харамсалтай

Avatar

Нэргүй 2023-07-05 59.153.112.231

ilt troll bn shd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж