Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулах анхдугаар хурлын зар

Хуучирсан мэдээ: 2023.07.04-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулах анхдугаар хурлын зар

УИХ-ын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга”  хэлэлцэн батлагдсантай уялдуулан хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаж “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО”-г байгуулах зорилгоор Бүх нийтийн анхдугаар хурлыг зохион байгуулах гэж байна.

ХУРАЛ БОЛОХ ОГНОО:                         2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр

ХУРЛЫН БҮРТГЭЛИЙГ НЭЭХ:          2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

ХУРЛЫН БҮРТГЭЛИЙГ ХААХ:          2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШИЛ:    Улаанбаатар зочид буудлын хурлын танхим

ХУРАЛД ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх гишүүдийн хуралд хууль батлагдсан өдрөөс өмнө байгуулагдан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дараах шаардлагыг хангасан тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага оролцоно. Үүнд:

  1. улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /цахим/;
  2. гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхний хуулбар /цахим/;
  3. харьяалах татвар, нийгмийн даатгалын албаны тодорхойлолт /цахим/;

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өөрийн танилцуулга /CV/-аа хурал болох өдрөөс 48 цагийн өмнө ажлын хэсэгт албан ёсоор ирүүлсэн байна.

ХУРЛЫН БҮРТГЭЛ:

Бүх нийтийн хуралд оролцох хүсэлтэй байгууллага хуулийн дагуу материалаа бүрдүүлэн дараах цахим линкээр орж бүртгүүлнэ.

https://docs.google.com/forms/d/1jXiZFxOk8Wfus9aVAHBudfjpEBu3qgVGOnbSSUlN4wg/edit

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Нийтийн эрх зүйн байгууллагын бүх нийтийн хурлыг тэргүүлэгчид, удирдлагыг сонгох
  2. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дүрэм батлах
  3. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгох

ХУРАЛД ОРОЛЦОГЧДЫН ТАНИЛЦАХ МАТЕРИАЛ:

  1. Бүх нийтийн хурлыг зохион байгуулах тухай БОАЖ-ын сайдын тушаал
  2. Нийтийн эрх зүйн байгууллагын бүх нийтийн хурлыг зохион байгуулах журам
  3. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дүрэм

Дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах ажлын хэсгийн 51-267010 дугаарт холбогдож авна.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж