Наадмын дээлний тренд өнгө юу байх вэ?

Хуучирсан мэдээ: 2023.07.04-нд нийтлэгдсэн

Наадмын дээлний тренд өнгө юу байх вэ?

Монголчуудын өв соёлын нэгээхэн хэсэг дээлийг сүүлийн жилүүдэд сурталчлан түгээснээр залуусын дунд өдөр тутмын хэрэглээ болж, загвар хийц нь ч хувьсан өөрчлөгдөж байна. Тэр дундаа Улсын их баяр наадам, цагаан сараар монголчууд үндэсний дээл хувцсаараа түлхүү гангардаг. Тэгвэл үндэсний хувцасны брендүүд энэ жилийн наадмаар ямар загварын дээлийг онцолж байгаа болон үнэ ханшийг тодрууллаа.  


Энэ жилийн хувьд үндэсний хэв шинжээ алдаагүй, өмнөх жилүүдийг бодоход биед эвтэйхэн, тансаг шинэ загварууд нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. 2023 оны тренд өнгийг Америкийн “Pantone Color Institute” хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Viva Magenta”-г тодорхойлсон юм. Энэ бол “Viva Magenta- 18-1750” кодтой ягаан туяатай улаан өнгө юм. Энэ өнгө нь хүч чадалтай мөн итгэлтэй байдлыг илэрхийлсэн ажээ.

ӨВ/UV БРЭНД

Тансаг хээнцэр, Эрхэмсэг загвар

Цагаан хослол дээл нь цээж хэсэг болон юбка салах ба олон төрлөөр өмсөгдөх боломжтой. Хар дээлний загвар нь нөмрөг хэсгийг авч, дан дээлээр өмсөх боломжтой. Ханцуй хэсэг товчтой бөгөөд сэрүү татам загвартай.

Сэрүү татуулах цэнхэр торон цамц
Тансаг цэвэрхэн мэдрэмжийг төрүүлэхүйц, биед эвтэйхэн, чөлөөтэй.

Үнэ: Монгол торон цамц 165.000

Юбка: 76.000

Үнэ цэнийг мэдрүүлэх хээнцэр ганган загвар

Торгон хантааз: 298.000

Торгон цагаан хослол салгаж өмсөх боломжтой. Олон үйлдэлт загвар

Үнэ : 488.000

Нарлаг наадмын өдөр төгс тохирох торон монгол цамцтай хослол

Торон монгол цамц: 165.000

Юбка үнэ: 76.000

Хосоороо: 246.000

 

 

GANGAN BRAND

Gangan brand нь таны амьдралын нандин дурсамжуудыг бүтээлцэх бүхий завсрын өнгөтэй, энгийн хэрнээ чамин загварыг гаргаж өгдгөөрөө давуу талтай юм.

ТҮМЭН ТОРГО

Түмэн торго бүхий дээл, цамцнууд нь монгол хүний биеийн онцлогт тохирсон.

Мөн Аква ус нэвтрэхгүй дээл. Энгийн дээл мэт харагдах аква материалтай даавуу нь таныг үргэлж цэвэр цэмцгэр харагдуулах болно. Орчин үеийн дэвшилтэт технологиор боловсруулсан Аква даавуу нь усны молекулыг түлхдэг хэдий ч агаарыг чөлөөтэй нэвтрүүлдгээрээ онцлоготой. Баяр наадмын үеэр муухай болгохчих вий  гэж айх шаардлагагүй.

БОРГОЛЖИН БРЭНД

Энэ жилийн наадмаар  Борголжин брэнд нь ташуу энгэртэй цамц худалдаанд гаргаж байгаагаараа онцлог юм.

Үнийн хувьд: Эрэгтэй монгол цамц үнэ: 110000 /s m l xl 2xl 3xl/

Эмэгтэй монгол цамц  үнэ: 85000-110000/ s m l xl/

Эрэгтэй хүүхдийн цамц үнэ: 55000-65000 /2-12нас хүртэл/

Эмэгтэй хүүхдийн дээл үнэ: 65000-75000 /1-13нас хүртэл/

TUVZA

TUVZA брэнд нь Герман торгоор хийгдсэн корсэттэй, карматай гэдгээрээ бусад брэндээ ялгаатай. Мөн хавчуурга эмжээртэй бөгөөд бүснээсээ гоёлын ил карматай юм.

Үнэ: 800.000-аас эхэлж байна.

 

WE BRAND MONGOLIA

We brand нь хагалбартай дээлийг нэвтрүүлсэн юм.

Үнийн хувьд 118.000 -аас эхэлж байна.

 IVEEL Brand

Ивээл брэнд нь зөвхөн баяр ёслолын үе гэлтгүй өдөр тутмын хэрэгцээнд тохирсон гэдгээрээ  онцлог юм.

Үнэ: 155.000-аас эхлэж байна.

 

 

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж