
“Энэ бол 2003 оны дөрөвдүгээр улирлын олборлолтын дүнгээс хойших хамгийн дээд хэмжээ бөгөөд энэ нь жилийн олборлолтын дүн өндөр гарахад нөлөөлөх болно” гэж “Surbiton” компанийн захирал Сандра Клоз мэдэгдэлдээ өгүүлжээ.
2009-2010 оны санхүүгийн жилд олборлосон алтны хэмжээ Австралийн зах зээл дээрх одоогийн ханшаар 11 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд өмнөх санхүүгийн жилээс 11 хувиар илүү байсан байна. Дашрамд дурдахад Австралийн санхүүгийн жил долоодугаар сарын нэгэнд эхэлдэг. Клозе захирлын мэдэгдлээс үзвэл “Cadia Hill” уурхайг болон “Telfer” уурхайнуудыг ажиллуулдаг “Newcrest Mining Ltd” компани борлуулалтынхаа хэмжээг эрс нэмэгдүүлсэн байна. Дэлхийн үнэт металлын хамгийн том үйлдвэрлэгч Канадын “Barrick Gold Corporation” компани мөн Австрали дахь “Cowal” уурхайныхаа борлуулалтыг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн саяхан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Newmont Mining Corporation”-ы “Boddington” уурхай болон “Saracen Mineral Holdings Ltd” компанийн “Carosue Dam” уурхайнууд хүчин чадлаа нэмэгдүүлж ажилласан байна.
Т.БАДРАХ